Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Галт уулын талаарх 10 сонин баримт

Галт уул гэдэг байгалийн сонин, бас аймшигт үзэгдэл. Газар дороос тургих гал, гэнэт урсан орж ирэх галан урсгал заримдаа аймшигт үр дагавар дагуулах нь бий. Манай дэлхийн цөм дэх  магма гэнэт оргилон гардаг гэхээс өөрөөр бид галт уулын тухай юу мэдэх билээ. Галт уулын тухай 10 сонин баримтыг толилуулж байна.

10. Галт уулын шувуу

Бүгд л галт уулыг аюул дагуулах аймшигт зүйл гэдэг ч бас зарим нь ингэж бодохгүй бүр амьдрах орчин гэж үзэх нь бий. Малео гэдэг шувуу галт уулын орчим амьдарч үхлийн аюулаас айлгүй бүр өндгөө дарахад галт уулын тэр халууныг ашигладаг гэнэ. Малео өндөглөх болохоороо галт уулын орчим очиж өндгөө дардаг байна. Өөрөө ерийн л нэг нугас шиг биетэй атлаа өндөг нь тахианы өндгөөс даруй тав дахин том болохоор үр удмаа үлдээхийн тулд энэ дулааныг ашигладаг байна.

9. Хар лавтай галт уул

Танзанийн Оль Дойньо Ленгаи гэдэг галт уул манай гаригийн хамгийн сонин галт уул гэнэ. 2200 метр өндөр, эргэн тойрон нуга бүхий энэ уулаас  ердийн галт уулуудаас олт өөр тас хар өнгийн лав урсан гардаг. Тэгээд бас бусдынхаас хүйтэн, өөрөөр хэлбэл ердөө л целсийн 560 градус  хүрдэг болохоор агаарт хөрч шилний хэлтэрхий шиг болдог байна. Галт уул хэдийгээр идэвхтэй ч лав нь харьцангуй ийм хүйтэн болохоор геологчид бүр ойртож тогоо руу нь өнгийж хэрхэн оргилж байгааг нь харж болно гэж таамагладаг.

8. Галт уулын бурхан

Галт уул бүхий нутгийнхан Галт уулын бурхан байдаг хэмээн итгэдэг. Энэ нь эртний ромын дархны бурхан Вулкано арал дээр   амьдарч байсан гэдэг домгоос үүдэлтэй ч байж мэдэх юм. Галын болон дархны бурхан Гефесттэй холбон тайлбарладаг байна.
Манай гаригийн хамгийн идэвхтэй гал уул оршдог Хавайн оршин суугчид бол галт уулын бурхныг гол шүтээнийхээ нэг гэж үздэг. Галт уулын бурхан Пеле болон түүний эгч Намакаокахой хоёрын тулааны үед галт уулууд Пелегийн захиргаанд байсан гэдэг. Америкийн уугуул иргэд бол галт уулуудыг бий болгосон бурхан нь Ллао болон Скелл гэдэг байна.
Хамгийн алдартай домог бол ацтекуудын эзэнт гүрний үед ацтекууд хүний нүүрний төрхтэй галт уулын дүрс хийж түүнийгээ хаантан, гэгээнтэн хэмээн хүндэтгэн биширч байсан гэсэн байдаг. Энэ домгийг  өнөө хүртэл ярьдаг.

7.Галт уулын оргилох шаталбар

Галт уулын оргилохыг хэмждэг шаталбарыг 1982 онд галт уулын эвдэн сүйтгэх хүчийг хэмжихийн тулд бий болгож. Энэ нь 1-8 баллаар үнэлнэ гэсэн үг. 1-2 балл бол өдөр тутмын чичирхийлэл, 3 хүрвэл 15 хүртэл км-т мэдрэгддэг тул хүчтэй чичирхийлэл гэнэ. Энэ бол жил бүр тохиодог. 4-5 балл нь  хэдэн арван жилд юм уу зуун жилд нэг тохиодог, аюул дагуулахаар байна. Үнс гал нь нэг км орчим өндөрт цацагдана.
Зургаан балл болох юм бол ерийн нэг галт уул биш асар том бөмбөг дэлбэрэхтэй адил юм болж  цунами үүсгэн үнс нурам нь хэдэн зуун км-ийг бүрхэнэ. 1883 онд Кракатау гал уул зургаан баллын хүчтэй дэлбэрснээс цунами үүсч 36 мянган хүн амь алдаж байсан удаа бий.
Харин найман баллын хүчтэй дэлбэрэлт бол Кракатаугийнхаас 100 дахин хүчтэй гэсэн үг. Азаар хүн төрөлхтний түүхэнд найман баллын хүчтэй дэлбэрэлт тохиогоогүй. Гэвч манай эриний өмнөх 640000 онд Йеллоустоны, МЭӨ 74000 онд Тоба, МЭӨ 24500 онд Таупо галт уулууд ийм хүчтэй дэлбэрсэн гэсэн мэдээлэл бий.

6. Галт уулын хэлбэрүүд

Галт уул гэдэг зүгээр л халуун магма цацдаг хэмээн олон хүн боддог. Өөрөөр хэлбэл оройгүй, конус хэлбэрийн нүхтэй тэндээс л галан лав оргилдог гэж үздэг. Энэ бол ихэнх галт уулын үндсэн хэлбэр. Хоёр дахь нь үелсэн галт уул. Энэ нь лав, үнс, коксоос бүрдсэн үеүдтэй, оргилохдоо асар том бөмбөг шиг зүйлсийг тал тал тийшээ шидэлдэг. Гурав дахь хэлбэр нь бамбай хэлбэрийн галт уул Хавайд олон тохионо. Энэ нь 160 хүртэл км-ийн радиустай уул гэсэн үг. Тогоон дотор нь дүүрэн лавтай.
Дөрөвдэх хэлбэр нь  тун ховор. Энэ нь галт уул оргилох үеэр гарсан лав нь уулнаасаа хаа хол газар жижигхэн уул мэт болж шомбойн үлддэг байна. Тэгсээр аажимдаа дотогшоо шингэж үгүй болдог гэнэ. Зарим нь асар том байдаг ч харьцангуй аюул багатай.

5. Кава Ижен

Ижен бол Ява арал дээрх идэвхтэй галт уул. Хамгийн сонирхолтой нь энэ галт уулын орчим  өндөр агуулгатай сера хэмээх химийн бодис асар ихээр бий болдог. Галт уулын тогоо нь дүүрэн устай. Манай гариг дээрх хамгийн их хүчиллэг энэ  нуурыг Кава Ижен гэнэ. Тэгээд ч энэ нуурын усаар аккумляторын хүчил хийдэг байна. Энэ орчим хорт хийн багтай амьсгалахад ч хүнд, бас аюултай. Бас тэгээд энэ орчимд хүчиллэг бороо их орно.

4. Парикутин

Галт уул гэдэг хэзээ ч оргилж мэдэх болохоор аюултай үзэгдэл. Үүний хамгийн тод жишээ бол мексикийн Парикутин галт уул. 1943 онд нутгийн фермерүүд газар дороос үл мэдэгдэх чимээ гарахыг сонсч, газар дээр уртаас урт ангал байхыг харжээ. Тэр ангал ердөө л өвдгөөр татахаар гүехэн байсан болохоор нэг их ач холбогдол өгсөнгүй. Гэтэл удалгүй ангал улам нэмэгдэн газар өргөгдөж эхлэх нь тэр. Тэгээд л ангалаас үнс нурам оргилж  эхэлсэн байна. Эхлээд 180 см хэртэй өндөрт оргилж байснаа  нэг хоног өнгөрөхөд 50 метрийн өндөр болж, зургаа хоноход энэ нь хоёр дахин нэмэгдэж лав урсч эхэлжээ. Ингээд л хөрш Сан-Хуан хотын иргэд дүрвэхэд хүрч энэ орчмыг метр илүү зузаан лаваар хучих нь тэр. Парикутин ингээд 9 жилийн турш оргилж 25,9 хавтгай дөрвөлжин км нутгийг лав, үнсээр хучжээ. Судлаачид энэ орчимд ийм байдлаар өөр галт уул ч оргилж мэднэ гэж үздэг.

3. Мауна-Кеа болон Мауна-Лоа

Галт уулын тухай ярихад Хавайн арал дахь Мауна-Кеа болон Мауна-Лоа уулын тухай ярихгүй өнгөрч боломгүй. Яг үнэнийг хэлэхэд бамбай хэлбэрийн асар том
энэ галт уул бол Хавайн арлын ихэнх нутгийг эзэлдэг байна. Мауна-Кеа бол 4205 метр өндөр ч ихэнх хэсэг нь усан дор байдаг. Далайн ёроол дахь хэсгийг нь бүрэн авч үзвэл 9000 метр өндөр болж манай гаригийн хамгийн өндөр уул болно. Хавайчууд энэ галт уулаа байгалийн бүтээсэн хөшөө дурсгал гэж асар их хүндэлж харьцдаг.
Харин 96,5 км урт, 48 км өргөн Мауна-Лео бол идэвхтэй галт уул. Хамгийн сүүлд 1984 онд оргилсон энэ галт уулыг ойрын үед дахин оргилно гэж судлаачид үздэг.

2. Гвардын бохир галт уул

2013 оны есдүгээр сарын 24-нд Пакистаны ойролцоо далайн ёроолд рихтерийн шаталбараар 7,7 баллын хүчтэй газар хөдөлсөн. Хэдэн цагийн дараа далайд 91 метрийн хэмжээтэй шинэ арал бий болох нь тэр. Гэтэл тэр арлаас  хортой байж мэдэх асар халуун хий гарч эхэлжээ. Энэ нь бохир галт уул гэдгийг бий болгосон нь энэ. Галт уулын энэ хэлбэр нь ерийн лаваас гадна нэгэн төрлийн халуун шавар гаргадаг энэ нь далайн усанд хөрөөд ийм арал бий болгодог байна. Нутгийн иргэд болохоор Залзала гэдэг энэ арал бүр 60-70 жилийн өмнө бий болсон, тэгээд усан дор орчихсон байгаад газар хөдлөлийн үеэр буцаад ил гарсан гэж ярьдаг байна.

1.    Байгаль дахь нөлөөлөл

Галт уул оргилох үеэр байгалийн янз бүрийн үзэгдлүүд хоромхон зуур болж өнгөрөх нь бий. Галан бороо, халуун магмын урсгал, дуу чимээ гээд л....Хэдийгээр богино хугацаанд болоод өнгөрдөг ч үр дагавар нь удаан хугацаагаар үргэлжилж байгальд ихээр нөлөөлдөг.
Үндсэндээ гурван нөлөөлөл байна. Нэгдүгээрт асар их хүчил ялгаруулж озоны давхаргад нөлөөлөн нарны хэт ягаан туяаг нэмэгдүүлнэ. Цааш нь хүлэмжийн хийг асар ихээр ялгаруулдаг. Гуравдахь нь мэдээж асар их утаа үнс агаар цацдаг. Энэ нь нарны гэрлийг халхалж дэлхийн хүйтрэлд нөлөөлнө.

+ Хашгирдаг галт уул Редаут

2009 онд Аляскийн хойг дахь Редаут галт уул оргилохын өмнө хүн хашгирах шиг чимээ гарч  эхэлсэн байна. Эхлээд энэ чимээ газрын гүнээс хол сонсогдож байснаа ойртон ойртсоор байж. Нэг үгээр хэлбэл “Би чам руу очиж байна шүү” гэж байгаа юм шиг л.....Үүний нууцыг эрдэмтэд өнөө болтол тайлаагүй л байгаа. Асар  их даралттай хий ялгарахдаа ийм дуу гаргасан гэсэн таамаг байгаа ч байгаль эх яагаад ийм араншин гаргасныг шинжлэх ухааны үүднээс тайлаагүй л байгаа юм. 

4 Сэтгэгдэл
Оөилөөи
Үмоцбмзцёррцёчи2рбигуөмшцмёзуибзцибзцбиүцббиү2өь2үөь2үөтуүөтү3атүусрүурөүутсуүстуүстжүсту8өуүёуүёрүөржүожүо3үоөүжоөүжоүө3үөрүуож Йочүцёр8убм8цмуө9ру8өиз3өи82хө7ө3
Редаут галт уулын хашгираан тамаас оргож яваа сүнснийх байх
Jaahan tovchiloldoo
Хамгийн их уншсан