Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАМХИ ТАТАХ ГАЗРЫГ ЗААЖ ӨГӨӨГҮЙГЭЭС ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Монголын хууль гурав хоног л үйлчилдэг гэсэн үгийг Тамхины хяналтын тухай хууль жинхэнэ утгаар нь батлаад байгаа. Энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуульд  олон нийтийн газар болон албан байгууллагынхаа хашаанд тамхи татвал хувь хүн 50 хүртэлх мянган төгрөгийн торгуультай гэж заасан нь багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч тэгсхийгээд намжсан. Учир нь, дээрх хуулийн энэ заалтыг хэн ч мөрдөхгүй байгаа юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хүн ч алга. Уг нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид хэрэгжилтэд хяналт тавих ёстой ч тэд  хаана, хэн тамхи татаж байгаа бол гээд хайгаад явах боломжгүй. Байцаагч нараа өдөр өдрөөр хуваарилаад явуулахад ч хүн хүч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хууль гарснаас хойш өнөөг хүртэл тамхи татаж байгаад торгуулсан хүн байхгүй нь дээрх хуулийн хэрэгжилт ямар буйг бэлхнээ илтгэнэ.
Тамхины хяналтын тухай хуулийн 9.3-т “Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна”. 9.4-т “Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэжээ. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байгаа жишээтэй таарав. Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талын хаалганы гадна 50 метрийн дотор тамхи татахыг хориглоно гэсэн тэмдэг байгаа ч хаалганы урд талын шатан дээр зогсоод хээв нэг утаа баагиулж буй хүн олон байв. Үүнд хэн, хэзээ хяналт тавих нь тодорхойгүй. Энэ мэт зүйлээс харахад уг хууль хэрэгжихгүй байгаа гэсэн ойлголт энгийн бидний дунд бий болчихож. Харин албаны хүмүүс хуулийн хэрэгжилт маш сайн байгаа гээд байх юм. Дээрх заалтуудыг эс тооцвол шүү дээ.  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгадаг гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Цэрмаа “Баянзүрх дүүрэгт хүнсний эрүүл ахуй хангамжийн чиглэлээр улсын найман байцаагч ажилладаг. 278 мянган хүн, 4000 гаруй аж ахуйн нэгжтэй томоохон дүүрэгт хэн, хаана тамхи татаж байгааг хянахад байцаагч яагаад ч хүрэлцэхгүй.
Бид олон нийтийн газар, автобусны буудал, үзвэрийн газарт тамхи татаж байна гэсэн иргэдийн мэдээлэл ирвэл тэр дагуу шалгана. Гэхдээ хяналт тавьж, шаардлага хүргүүлж, хариуцлага тооцоход хэцүү. Дуудлага өгөх үед татаж байлаа ч хүрээд очиход татаж дуусаад нөгөө хүн нь явчихсан байдаг. Манайд иргэдийн гомдол мэдээлэл авдаг тусгай дугаарын утаснууд бий. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэнд, энд тамхи татаж байна гэсэн гомдол огт ирээгүй. Нэг үеэ бодвол Тамхины хяналтын тухай хууль дээр дурьдсанаас бусад тохиолдолд харьцангуй сайн хэрэгжиж байгаа. Хуульд торгуулийн хэмжээ болон хариуцлагын тогтолцоог өндөрсгөж өгсөнөөс хүн бүр хариуцлагаа ухамсарладаг болсон. Бид Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулсан. Тэд ч идэвхтэй оролцлоо. Хуульд ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байхаар тусгасантай холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамжаар 40 гаруй аж ахуйн нэгжийн тамхи худалдаалах шийдвэрийг хүчингүй болгосон. Бид энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс удирдамжтай шалгалт явуулсан. Тамхи ширхэглэн худалдаалах, тусгай зөвшөөрөлгүй хэрнээ тамхи худалдаалж байсан аж ахуйн нэгж мэр сэр байсан. Эдгээрт өнгөрсөн хугацаанд өнөөг хүртэл 700 гаруй мянган төгрөгийн торгууль ноогдууллаа” гэв. Уг хуулийг бүхэлд нь муу гэж үзэж болохгүй юм. Олон нийтийн цэнгээний газар, ресторанууд тамхигүй орчин бүрдүүлж, ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байгаа нь сайшаалтай. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд  тамхидалт эрс буурсан гэх судалгаа гарчээ.
Хуульд тамхи татаж болохгүй гэсэн хэр нь чухам хаана татаж болох вэ гэсэн заалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийг дагаж мөрдөх журмыг өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас баталсан ч хаана татаж болох нь мөн л тусгагдаагүй аж. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдээс гомдол санал ихээхэн ирж байгаа гэнэ. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ариун цэврийн өрөө рүү ороод тамхи татаж байхад хяналт шалгалт таарвал яах юм. Тэгвэл тэдний өмнөөс бид хариуцлага хүлээж чадахгүй гэх гомдлыг тавьж буй гэсэн. Гадаадын орнуудад Тамхины тухай хуулиндаа тамхи татаж болох болохгүй газрыг нэг бүрчлэн зааж өгч, хэрэв хориглосон газарт тамхи баагиулбал торгодог юм байна. Торгууль нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бус тусгай данс руу шилждэг аж. Уг мөнгөөр олон нийтийн газрын тохижилт үйлчилгээнд анхаарахаас гадна бусад зүйлд зарцуулдаг гэсэн. Гэтэл манайд тамхи ширхэглэн болон тусгай зөвшөөрөлгүй хэр нь тамхи худалдаалж байгаад баригдсан бол торгох бөгөөд мөнгөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг торгуулийн данс руу хийх ёстой гэнэ.
Нөгөөтэйгүүр тамхи татаж болох газрыг зааж өгөөгүй нь уг хуульд дахин салхи оруулах шаардлагатайг харуулж байна. Болохгүй гэж хориглож өгсөн шигээ болдог газрыг нь зааж өгсөн цагт ардчилсан тогтолцооны үнэ цэнэ оршиж, иргэд ч хуулиа чанд мөрдөх биз ээ.   

С.Заяа

0 Сэтгэгдэл
Erdenechimeg avgai sanaachilsan huulia erdgeed neg haraach. Ard irged alban gazruudaas yamar berkhsheel hundrel garch bgaag asuuj sudalj, huuli heregjuulehed yu bolj bgaa bolohgvi bgaag asuuj todruulaach. Arai l bishee
Erdenechimeg avgai sanaachilsan huulia erdgeed neg haraach. Ard irged alban gazruudaas yamar berkhsheel hundrel garch bgaag asuuj sudalj, huuli heregjuulehed yu bolj bgaa bolohgvi bgaag asuuj todruulaach. Arai l bishee
Niseh buudal deer tamhi tatah tsegiig todorhoi zaaj uguuchee. Olon tsag niseed irsen gadaad irged tamhi haana tatahiig asuuhaar ichij uheh shahah yumaa. Neg l tom huuli yarisan ajiltan kkkk
монголын хууль гурав хоног гэдгийг мэдэхгуй гэж уу
Олон бодоор торгуулж,гар хуруугаа тасдуулж,9эрvv шvvлтэнд орж,толгойгоо авхуулж явсан хvмvvсийг ийм амархан аргаар тийм ч амархан засахгvй байх.
Ene huuliig chin Tsagdaa nar chin ovjin ashiglaad torgoogui bish torgojil baigaa ym bish uu? Er ni tsagdaa nartaa tsalin bagatai ym ingej tamhinii huuliar tutuu barij yadarsan amitadiig baigaa munguur ni torgoj hooloo olj idej bai gesen ym bolov uu daa
Hudalaa iim avtsaldaagui huuli gargaj yadag bainaa. ternii orond arhinii iim huuli gargsan bol. Er ni tegeed tegeed ch zugeer gadaa tataj bolohgui baihdaa yahav dee. uur gadaadiin , hugjiltei ornuudiin tamhinii huuliig sudalj tuuntei oiroltsoo huuli gargsan deer baihaa, baruund bnol avtobusnii buudal deer tamhi tataj boljil baidag shuu dee. Ene
heregjihgui ym bol huulia tsutsal . medeej 50,000 tugruguur torguulah hun baihgui. Tsagdaa nar ni torguulaa avaad uuruu heregeldeg ym baina l daa. Gadaadad ajillaj baigaad amraltaaraa irsen neg naiziig mini avtobusnii buudal deer tamhi tatalaa gej torgono geseer baigaad suuldee jaahan pivo uusaniig ni arhi unertej baina chamaig eruuljuulehed ugnu ene ter geseer 50,000 tugruguur torgson gesen ,. Tegeed ter tsagdaa uuruu l heregelsen ym baina daa. Yagaad gevel huuli garsnaas hoish 1 ch hun torguulaagui l gej bichsen baina.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
ayandaa humuus xogiin sabandaa xogoo xayad surchixdag yumaa bi xurtel gudamjind xogoo xayaj chadahgui xogiin sab xaigaad olohgui iim l bna doo tseg ni baixgui bolohoor ter xuuli yaj xeregjix be dee erxem humuusee
ene odriin mend ene bol tom asuudal sh b i gadaadad olon jil bj bgaad irsen tegehed tend tamxi tatdag gazar bdag humuus ni ter gazraa l tatdag soeltoi ard tumen bdag yum bna lee yagaad mongol tiim bj bolohgui gej bi bodoj bna shuu tatax tseg geed zaagaad ogson bhad humuus ter gazraa tatna uur gazar tatbal torgono geel bichiil boloosh bux gazar ter tamxi tatax tseg baih estoi shuu tegbel mongolchuud soeltoi saixan bolno bas xogiin sab tabix xeregtei bgui bolohoor xogoo xayad bgaash 50 alxamiin zaitai xogiin sab tabibal humuuus xogoo sab ryygaa xiigel bj chadna shuu deee ene asuudaliig sudaldag humuus yum xiimeer yumaa yu ch xiihgui bna
кккк эмэгтэй гишүүдийн санаачилсан үс нь урт хууль
Хамгийн их уншсан