Баянгол дүүргийн багачуултай өнөөдөр Диснэйн баатрууд мэндчилнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус дүүргийн захиргаа, “Юникорн Энтертмайнтент” компанитай хамтран “Диснейн баатрууд Монголд” нэртэй 500-800 хүүхдийн парад зохион байгуулахаар болжээ. Микки маус, Доналд нугас, Шрек, Цасан царайт гээд багачуулын хайртай үлгэрийн баатрууд хотын гудамжаар алхан Олон улсын хүүхдийн баярыг мэндийг багачуулд хүргэх нь.
Монголд анх удаа олон хүүхэд оролцсон эл парад нь Энэбишийн цогцолбороос 3,4 дүгээр хорооллын эцэс хүрэхдээ хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, хамт зургаа татуулах боломж олгох гэнэ. Түүнчлэн парадын үеэр найз нөхөрлөл, аав ээжийн ач тус, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар хүүхэд багачуудад мэдээлэл өгөх юм байна.