Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвчтөн нь “түргэн тусламж”-ийн жолоочийнхоо амийг аварчээ


Францад хорт хавдраар өвчилж эцсийн шатандаа орсон 60 настай Кристиан Нейе  гэгчийг  эмнэлэгт хүргэж явсан түргэн тусламжийн тэрэгний жолооч гэнэт зүрхний шигдээс болж ухаан алдахад машин дотор эмч сувилагч хэн нь ч байсангүй.

Харин өвчтөн Нейе жолоочийг өвчтөний тэргэнцэр дээр хэвтүүлэн зүрхий ажиллагаа дэмжих аппарат залгаэд өөрөө машиныг жолоодон эмнэлэг рүү давхисан байна.

Тэр “Би түүнд, алив түлхүүрээ аль, надад итгэ. Миний хувьд аюул алга, харин чи бол үгүй. Арван минутын дараа гэхэд чамайг хэрэгтэй газар чинь хүргэнэ гэж хэлсэн. Харин би дуут дохио ажиллуулдаг товчлуурыг нь олдоггүй, зүгээр л гэрлээ асаагаад, цонхоор гараа гаргаж жолоч нараас зам чөлөөлж өгөхийг гуйгаад давхисан” гэж ярьж байна. Эмнэлгийн ажилтан Ланса Альен бас сурвалжлагчид “Тэр бүх насаараа л түргэн тусламжийн тэрэг барьж байсан жолооч шиг машинаа хүлээн авахын үүдэнд зогсоогоод өвчтөнөө хүлээлгэж өгсөн” гэж сурвалжлагчид ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Хүний сайхна сэтгэл ээ гэж....
яасан хөгжилтэй юм
uneheer shan yumaa hunii uhaan setgel gej
Хамгийн их уншсан