Нэгэн цагт алтны магнат Мянганбаярын эхнэр болж охиныг нь төрүүлсэн царайлаг бүсгүй Д.Ариунцэцэг сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа. Сураг сонсох нь ээ түүнийг Сингапурт амьдарч байгаа гэх. Тэгвэл тэрээр саяхан OPTOWN сэтгүүлийн нүүр хуудсанд өөрийн зургаа тавиулжээ. Ингэхдээ хацар дээрх мэнгээ авуулснаас хойших зургаа тавиулж. Түүний хувьд Маск продакшны жүжигчин Гэрэлцэцэгтэй тун адилхан болохоор хацар дээрх мэнгээ авахуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Тэгвэл царайлаг бүсгүй үүнд гомдсон уу яасан ямартай ч нэлээд гомдсон байрын үгийг өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрээр, “Хүний амьдралын цаад үнэн мөнийг мэдэхгүй байж бусдын сэтгэл зүрх, зовлон гуниг, бая баясгалан, үр хүүхдийг өөрсдийн ахархан бодлоор дүгнэж, хямдхан сэтгэхүйгээр үнэлж, хөрөнгө мөнгөхөн төдийхнөөр хэмжиж худал үнэн үгсийг хутгаж найруулаад түүнийгээ ярьж, нийлж байгаа зарим нэг хүмүүст:
Надад болоод чамд, бидэнд болоод тэдэнд, хэн нэгний амьдралыг үнэлж, дүгнэх эрх даанч олгогдоогүй юм шүү. Миний уруулаар та инээмсэглэхгүй ээ, чиний нүдээр ч би уйлахгүй болохоор бидний амьдралыг чи ч мэддэг юм биш, чиний амьдралыг бид ч мэдэхийг үл хүснэ” гэсэн зүйлийг бичжээ.
Түүний фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн зарим зургаас хүргэе.