Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баярлалаа

Хэдхэн хоногийн өм­нө жирэмсэн эхчүүд баг­тал­цахгүй учраас нэг орон дээр хоёроороо хэв­­­­тэж байв. Ор хүрэл­цээ­гүй учраас эх­чүү­дийг  хо­нуу­лаад л эмнэл­гээс гар­гаж байсан юм. Тэгтэл "Бороо гоулд" ком­пани  Эх нялхсын эрдэм шин­жил­гээний төвийн дэргэд 150 эх хү­лээн авах хүчин чадалтай, дэлхийн стан­дартад нийцсэн тоног төхөө­рөмж­тэй, иж бүрэн төрөх эмнэлэг барьж өгөв. Энэхүү эм­нэл­­гийг хүлээн авч буй сайд дарга нар  чин сэт­гэ­лээ­сээ "Баяр­лалаа" гэж хэлж чад­сан­гүй. Ихэнх нь "Нийг­мийн ха­риуц­лагаа ухам­сар­ла­сан гадны хө­рөн­гө оруу­лагч" гэж үгээ зөөж ядна. Зарим нь бүр  сэтгэг­дэл авах гэсэн сэт­гүүл­чээс зугтааж байх жишээ­тэй. "Баяр­лалаа" гээд хэлчих­вэл гадны хө­рөн­гө оруу­лагч "Бороо гоулд" ком­панийг дэмж­сэн хэрэг болчихоод бай­гаа бо­лол­той. Ганц­хан хотын дарга  Э.Бат-Үүл чин сэт­гэлээсээ "Баяр­ла­лаа" гэж хэлсэн болов уу.

Үүнээс гадна "Бороо гоулд" компанийг шахаж дарамтлан  эмнэлэг ба­риу­­лах шийдвэр гар­гуул­сан гэх төрийн бус бай­гууллагын экс удир­даг­чид, сайд дарга  "Twitter"-т арай л зодол­дсонгүй. Миний мэдэхээс гадны болоод дотоодын томоо­хон компаниуд ул­сын хэм­­­­­­­­­­­­­­­жээний эмнэлэг барьж өгч байгаагүй юм. Тэгээд ч эмнэлэг ашиг­лалтад орсноор эх, хүүх­дэд тусгайгаас гадна 200 хүн ажилтай болно. Мон­голын олон айлд аз жар­гал, гэрэл гэгээ нэмсэн хэрэг биш гэж үү. Бид сайн сайхан зүйлийг ха­раад чин сэтгэлээсээ баяр хүр­гэж чадахгүй болтлоо дорой­­тоогүй л байлтай. Ямар­тай ч ийм сайхан эмнэлэг барьж өгсөн тус ком­панид "Баярлалаа" гэж хэлье.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Баяралалаа Бороо Голд
ene chine jinhene l harin emneleg shig emneleg bna daa (of cource {thanks Bro gold}
хэдэн зуун компани л байна. юу ч хийхгүй харин эд хийсэнд баярлах хэрэгтэй байхаа юм болгонд туйлшрахгүй байвал дээр дээ
Улс орны хамаг л баялагийн ухаж байгаа дээр нь байгаль орчноор чинь хүн ардаар чинь тоглож байгаа компани энэ байтугайг хийх ёстой ш дэ юунд нь баярлах гээд байгаа малнууд вэ өшөө ч ихийг барих үүрэгтэй ш дэ тэнэгүүдээ
хэдэн зуун компани л байна. юу ч хийхгүй харин эд хийсэнд баярлах хэрэгтэй байхаа юм болгонд туйлшрахгүй байвал дээр дээ
Манай дарга нар юм хийж байгаа хүмүүстээ атаархадаг юм уу яадаг юм угаасаа л дургүй нь хүрээд байдаг зантайшдээ
gehdee mash ih bayarlalaa. mongoliin mini ireedui urgelj gereltei baig.
asdfasdf
bichdeg heseg n goy yumaaaaaa
dfasdf
asdfasfasdf
asdfasdf
Дарга нар улсад нь юм хийж өгч байхад баярлалаа гээд чин сэтгэлээсээ хэлэхгүй харагдсан би яг тэнд нь байсан хүн
asdfasdf
Хамгийн их уншсан