Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Жанжин Сүхбаатарын амийг хэн хөнөөв

Асар өндөр авьяас, ур чадвараараа бусадаасаа ялгаран олон цэрэг эрсийн бахархал, үлгэр дуриал болж чадсан жанжин Д.Сүхбаатарын учир битүүлэг үхлийн шалтгаан нууц үл тайлагдан цөөн бус таамаг хувилбар олны дунд тэнүүчилсээр өнөөг хүрчээ.
Дэндүү богино наслахдаа улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө аугаа их хэргийг эхлүүлсэн билээ. Ид залуухан, эрч хүчтэй бүтээн байгуулах насандаа зуурдаар өнгөрөхөд дэндүү харамсалтай. Энэ үхэл хэнд ашигтай байв аа. Тэрээр кино, уран зохиол, урлаг бүтээлүүд дүрсэлсэн шиг улс төрч байгаагүй бололтой. Харин зан авирын хувьд анхны хийсэн Сүхбаатар кинонд оросын  жүжигчний бүтээсэн дүр илүү төстэй байсан гэдэг. Тэр киног бүтээх үед цэрэгт хамт байсан партизанууд амьд сэрүүн, түүнийг мэдэх хүн олон байсан тул дүр гаргахад ихээхэн хялбар байсан биз. Нилээн ширүүн авиртай зоримог, шаардлага өндөртэй хүн байж.

Харин улаан хувьсгалт үзэлтэй байгаагүй байх. Хүрээн дэх анхны нууц бүлгэмд ч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар голлох үүрэг гүйцэтгээгүй, Бодоо, Данзан нарын туслахын зиндаатай байв. Бодоод ч Данзанд ч улсаа хувьсгалт замаар хөтлөх сонирхолгүй байж. Тэд Оросоос зөвхөн зэвсгийн тусламж л авахыг эрмэлзэж түүндээ ч хүрч чадсан билээ. Тэд монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн улс орноо улаан хувьсгал хийж оросын нөлөөнд оруулахыг тууштай эсэргүүцэж байсан тул цаазлуулсан. Д.Сүхбаатарт энэ үзэл бодол төлөвшиж ирээдүйн их замын эхэнд ирлээ. Тиймээс ардын цэргийн жанжин болоод улаан оросоос бие даасан хараат бус бодлого барих болсон байна. Сүхбаатарын энэ хандлага Зөвлөлтийн коммунистуудад үл таалагдах болов. Түүний цэрэг эрс болоод олон түмний дундах нэр өндөр болохоор хамаагүй оролдох нь дэндүү эрсдэлтэй. Тиймээс түүнийг цэвэрхэн зайлуулж, цаашдын хандлагадаа нэр төр, алдар хүндийг нь ашиглах аятайхан аргыг бодож олжээ. Тэр нь Богд хааны оточ хордуулж алсан гэх домог байлаа. Богд хааны нэр хүнд олон түмний дунд өндөр байсан, шашины нөлөөг устгах зэрэг давхар бодлогыг улаан оросууд олж чаджээ. Үнэн хэрэгтээ Д.Сүхбаатар коммунистуудын эсрэг бослого гаргах оролдлого хийгээд баригдан тэдэнд буудуулсан гэх нь бий. Хувьсгалын энэхүү үйл явдлыг зөгнөн хэлсэн Чойжин гэгээнийг ч мөн өршөөсөнгүй. Ер нь монголчууд улааны үзэл суртлыг таашаадаггүй байсан аж. Энэ нь төрийн өндөрлөгт байсан сайд дарга нарын Москвад аваачин шүүж бууддаг, тэдний шүүхэд өгсөн өчиг мэдүүлэг зэргээс тод харагддаг.

Мөн 1924 оны тусгаар тогтнолыг зарласан их хурал, Богд хаан таалал төгссөн Д.Сүхбаатар учир битүүлгээр амь насаа алдсан зэрэг олон үйл явдлын давхцал Монголын капитализмыг алгасан социализмд хүрэх хөгжлийн чиг хандлага ямар нэг сэжмээр уялдаа холбоотой байдаг. Д.Сүхбаатрыг хордуулсан, мөн бунхан дахь ясыг нь биш ч гэдэг яриа байна.
Цогцос нь солигдсон буудуулсан байх магадлалтай. Д.Сүхбаатарыг улаан оросууд буудан хөнөөсөн гэх таамаг нотолгоо байхгүй ч хордуулсан гэдэг нь бас л батлагдаагүй яриа. Энэ таамгийг судлаачид гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй байна.
Д.Сүхбаатар мэндэлсний 120 жилийн ойд:  Цэргийн түүх судлаач С.Өлзийдүүрэн

2012. 01.29   

0 Сэтгэгдэл
улаан оросууд л Сүх жанжин Богд эзэн бас Цэдэнбал даргыг алсан юм,
aguu hvn shvv
Хамгийн их уншсан