Дуучин Бионсе ээжийн ачлалт охин гэдгээ харууллаа. Тэрээр ээж Тинадаа 5,9 сая ам.доллараар тансаг байшин худалдан авахаар гэрээ хийгээд байгаа гэнэ. Зургаан унтлагын өрөө, 16 ариун цэврийн өрөөтэй тансаг эдлэн гурван жилийн өмнө 20 сая ам.доллар байсантай харьцуулбал үнэ нь хэд дахин уначихаад байгаа ч бас л үнэтэй, тансаг зэрэглэлийн харшид тооцогдоно. Хоёр акр газар эзлэх энэ эдлэн хоёр жакуззитэй, усан сантай, зориулалтын тоглоомын өрөө, кинотеатртай, гантиг чулуун тааз бүхий дөрвөн ч гал тогоотой. Зарим нэг эд эдлэлийг алтаар өнгөлсөн байдаг гэнэ.
Бионсегийн 58 настай ээжид зориулсан байрны нэг жигүүрт үйлчлэгчид зориулсан тусгай хэсэг хүртэл бий бөгөөд дөрвөн машины гарааштай аж. Тэрээр өмнө нь Техаст 2,9 сая ам.долларын үнэтэй байранд амьдарч байжээ.