Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Маргааш С.Оюун гишүүний төрсөн өдөр

"ЗОРИГ САН"-ГИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН АРХИВААС...


Геологич С.Оюун

Монголын парламентын 11 эмэгтэй гишүүний нэг, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны гэрэл зургийн цомгоор хамтдаа аялая. Тэрээр парламентад ажиллаж байгаа уул уурхайн салбарын мэргэжилтэй эмэгтэй. Геологич, геохимич мэргэжилтэй сайд маань ууланд авирах, каратэгээр хичээллэх гээд мэргэжлээ дагаад эр хүний шинж цөөнгүйг агуулдаг нэгэн гэхэд хилсдэхгүй. Даруухан бас хэлэх гэснээ хэлчихдэг түүнийг ахынхаа эхлүүлсэн их үйл хэргийг үргэлжлүүлэгч болон их улс төрд хөл тавьсан гэдгийг бид мэднэ.
Ухаалаг сайтын хамт олон түүний төрсөн өдөрт зориулж энэ зургийн цомгийг тайлбартай нь орууллаа.

 “Салаа үст”:

Үсээ хоёр салаа сүлжин лентээ эрвээхэй зангидсан энэ охин бол Санжаасүрэнгийн Оюун. С.Оюун 1964 оны нэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987 онд Чехийн Карлын их сургуулийг геохимич мэргэжлээр, 1996 онд Кембрижийн их сургуулийн аспирантурыг тус тус төгсчээ.

“Авирагч”:

Увс аймгийн Хархираа ууланд. Ядарч байна шүү. Гэхдээ энэ бол С.Оюун гишүүний төрөлхийн махруу зантай холбоотой хобби. Тэр уулын спортоор хичээллэдэг учраас магадгүй түүний намын зарим нөхөд ч энэ спортын тамирчид байдаг биз.


“Өвөөгийн мэргэжлийг өвлөгч”:


Энэ хүнийг Андрей Симуков гэдэг. Тэрээр Оросын геологич бөгөөд С.Оюуны өвөө юм. Симуковын зээ охин С.Оюун олон жилийн дараа өвөөгийнхөө мэргэжлийг өвлөжээ. Түүхийн хуудаснаа Андрей Симуковыг хэлмэгдэж амь үрэгдсэн хэмээн тэмдэглэсэн нь бий.


“Танаа юу кэрэгтэй?”:

Монголын алдарт “Сэрэлт” уран сайхны киноны орос эмчийн дүрийг бүтээсэн Симуковын охин Доржпаламыг С.Оюуны ээж гэдгийг олон хүн мэдэх биз. Доржпалам гуай кинонд төдийгүй амьдралдаа олон хүний амийг аварсан алтан гартай эмч мэргэжилтэй хүн байсан.


“Сайд аав Санжаасүрэн”:

Харин энэ эрхэм бол Оюуны аав Ц.Санжаасүрэн. Тэрээр Дорнод аймгийн уугуул нэгэн. Боловсролын яамны орлогч сайдын алба хүртэл хашиж явсан өндөр боловсролтой хүн учраас хүүхдүүддээ ч өндөр боловсрол олгосон нь тодорхой.


“Гэр бүлээрээ”:

Ц.Санжаасүрэн, Доржпалам нар хүүхдүүдийн хамт. С.Оюун, С.Зориг, С.Баяр нар.


“Ахын дүү”:

Ах дүү хоёр ердөө нэг ангийн зөрүүтэй. Ном, сурах бичиг нь ч бас өвлөгдөнө.


“Хар бүстэй бүсгүй”:

Түүнийг зөвхөн улс төрийн тавцанд хүчирхэг эмэгтэй гэж бодож байвал эндүүрэл. Тэр бас “зодоонч”. Эмэгтэй хүн бүрийн хичээллээд байдаггүй каратэ хэмээх спортын төрлөөр хичээллэж, тавдугаар дан хэмээх зэргийг авсан тамирчин юм.



“Ч.Энхбаярыхан”:

Түүний нөхрийг Ч.Энхбаяр гэдэг. Сэтгүүлч, тамирчин Ч.Энхбаярыг өнөөдөр С.Оюун гишүүний нөхөр гэж л хүмүүс хардаг. Бизнесийн салбарт хүч үзэж яваа нас намба тогтсон Ч.Энхбаярынх гурван хөөрхөн хүүхэдтэй.


Тэд Монголын төрд зүтгэсэн, зүтгэсээр байгаа...


 “Оршихуй”:

Геологич С.Оюун өнөөдөр улстөрч. Монголын улс төрд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан намын дарга. Бас Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд. Хамгийн гол нь тэр Ч.Энхбаярын гэргий. Гурван хөөрхөн хүүхдийн ээж.

1 Сэтгэгдэл
bi ene emegtei shig huntei l gerlene, chadahgui bol gantsaaraa uhne!
ТЭНЭГТ ЧИ
орос хятад нь мэдэгдэхгүй энэ нэгюм нүдэнд эвэр ургатал үзэгдэх юмаа монголд энэнээс өөр олигтой хүн чанартай улс төрч олддоггүй юм байхдаа ахынхаа үхлээр өрөвдүүлж шоу амьдралаар голоо зогоохоо одоо боль л доо
ТЭНЭГТ ЧИ
яг үнэн сайхан эмэгтэй боловсрол мэдлэг хүний өссөн хүмүүжил гэж сайхан шүү
goyo hvn shvv nambata
яг үнэн сайхан эмэгтэй боловсрол мэдлэг хүний өссөн хүмүүжил гэж сайхан шүү
Az jargal hamgiin sain saihan buhniig husiy
Хамгийн их уншсан