Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Агаарын бохирдол нийслэлчүүд  бидний толгойн өвчин  болоод байгаа. Хэдийгээр төр засгийн зүгээс болон олон улсын донор байгууллагуудаас агаарын бохирдлыг бууруулах олон ажил хийж байгаа ч иргэд идэвхгүй хандаж байгаа учир төдийлэн үр дүнд хүрэхгүй байсаар. Иргэдийг үүнд идэвхтэй оролцуулахын тулд  хэвлэл мэдээллийн байгууллагуудаас дэмжлэг хүслээ.  Засгийн газрын “Цэвэр агаар сан” хэвлэл мэдээллийн байгууллагуудтай санамж бичигт өчигдөр гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажуулсан юм. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр 18 телевиз, 30 гаруй сайт өдөр тутмын 15 сонин нэгдэж буйгаа илэрхийлж хүрэлцэн ирсэн юм.
Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 180 мянган өрх байгаагаас одоогоор 98 мянга 500  айлд зуух суурилуулаад байгаа аж. Харин үлдсэн 50 мянган өрхийг 2013 оны эхний гурван сард,  өвөл нь оруулж байхаар болж. 2014 оны эхний улиралд дараагийн 40-50 мянган айлыг зуухаар хангахаар төлөвлөжээ.  Агаарын бохирдлыг авто машины утаа, гэр хороооллын айл өрхүүд, нам даралтын зуухнаас гарч байгаа утаа, угаар үүсгэж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд гэр хорооллын айл өрхүүдийг зуухаар хангах нь үр дүнтэй арга хэмээн үзэж байгаа юм. Агаарын бохирдлын тухай гол хуулиудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж са­наач­лан  хэд хэдэн удаа хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газрын зүгээс эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн ту­хайлбал, цахилгаан, хийн халаа­­гуур, гэрийн дулаалга, зуух, цахилгааны үнийн хөнгө­лөлт эдлүүлээд байна. Эд­гээрийн үнийг  90-95 хувь хүртэл хөнгөлж иргэдэд түгээ­сээр. Энэ мэт олон асуудлыг шийдэхээр ажил санаачлаад байгааг дуулгасан юм.

П.Цагаан:  Айлууд дулааныхаа 50-иас илүү  хувийг алдсаар байна

Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаанаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эрчим хүчний хэм­нэлттэй бүтээгдэхүүн болон зуух хэрэглээд агаарын бохирдол буурч байгаа юу. Яг ямар үр дүн гарч байна вэ?
-Монголчууд бид авсан дулааныхаа 50-иас илүү хувийг хаалга, цонх, шал таазаар алдаж байна. Иймээс дулаан алдахыг нь багасгах хамгийн чухал. 2013 онд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн зуухыг солиод мөн найман аймаг зуухны төсөлд хамрагдаж байгаа. Агаарын бохирдол ямар ч байсан буурч эхэлсэн. Гэхдээ санасан хэмжээнд хүртэл буурахгүй л байна. Түлш, зуухны  үйлдвэрээс эхлүүлээд бэрхшээл их бий.
-Жил бүрийн төсвөөс агаарын бохирдлыг буу­руулахад мөнгө төсөвлөдөг. Энэ жил хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас авч байгаа вэ?
-Агаар бохирдуулагчдаас авч байгаа татвараар сан маань санхүүжиж байгаа. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
-Цаашдаа зуух тараахаас гадна ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Одоохондоо бид  зуух түлшин дээр анхаарлаа хандуулж байгаа бол цаашдаа авто машин, цахилгаан станц, уурын зуух гээд бүх агаар бохирдуулагчидтай тэмцэх ажил хийх хэрэгтэй болж байгаа. Агаарын бохирдлын тухай  хууль батлагдаад хоёр жилийн нүүр үзлээ. Тэгэхээр энд сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэг­лээд цахилгааны хөнгө­лөлтөө эдлэх гэхээр олон тийшээ явж бичиг цаас бүрдүүлэх гээд хүнд суртал цөөнгүй бий. Нөгөө талаас явж явж хөрөнгө мөнгөтэй холбоотой болж хувирч байгаа юм.
Өнөө жил гэхэд сонгууль болсон учир гэрээ хэлэлцээр нь хийгдэх гэж удсаар байгаад Канадаас авах ёстой 3000 зуухаа дөнгөж сая л оруулж ирээд байна. Хэрэв гэрээгээ хавар байгуулсан бол намар энэ зуухнуудыг оруулж ирээд суурилуулах боломжтой байсан. Хүнд суртал, үзэл бодлын зөрчил гаргалгүй утааны эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй байна л даа.
-Иргэд Канад зуухыг хүчин чадал сайтай гээд авахаар хүлээж байна. Иргэдийн гар дээр хэзээ очих вэ?
-Өнгөрсөн долоо хоногоос тараагдаж эхэлсэн. Энэ зуух 60-80 ам.метр талбайг халаахад тохиромжтой . Энэ нь түлшний шаталтыг хоёр дахин, мөн агаарын бохирдлыг хоёр дахин бууруулах магадлалтай. Өнөөдрийг хүртэл бид зөвхөн гэрийн зуух ярьж байсан бол одооноос нам даралтын зуухны тухай ярьж эхэлнэ. Харин зуух суурилуулах зардлыг  “Цэвэр агаар сан”-гаас гаргаж байгаа.
-Бид зуух импортоор л оруулж ирээд хөрөнгө, мөнгөө гадаад руу гаргаад байдаг. Дотооддоо ийм загварын зуух үйлдвэрлэх боломж байдаггүй юм уу?
-Өнөөдрийг хүртэл бид гадаадаас зуух импортолж ирсэн. Иймд дотооддоо эрчим хүч хэмнэдэг, агаар бага бохирдуулдаг жижиг зуухны үйлдвэрүүд байгуулах нь зөв юм гэж үзээд тендер зарлаад өөрсдөө дотооддоо зуух үйлдвэрлэдэг болъё гээд ажиллаж байна. Энэ бол урт хугацааны ажил.
-“Цэвэр агаар сан”-гийн цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Хамгийн том ажил тавдугаар цахилгаан станц. Гэтэл суурийг нь тавиад барьж чадахгүй таван  жил боллоо. Аль 2008 оноос ярьсаар байгаад өдийг хүрлээ. Өнөөдөр бодит байдал дээр утааг хамгийн их бууруулах үр дүнтэй арга бол  гэр хорооллын180 мянган айлын зуухыг солих байгаа юм. Түлдэг нүүрснийнх нь хэмжээ хоёр дахин багасч байна гэдэг нь агаарт гаргаж байгаа нүүрс хүчлийн хий хорогдсон байж таарна.
Монгол Улс 400 мянга гаруй айл өрх зуухан дээр хоолоо хийгээд цайгаа чанаад  ууж байгаа учир цаашид ч гэсэн зуух байна л гэсэн үг. Мөн Засгийн газраас 300 мегаваттын хүчин чадалтай дулааны станцыг Баянзүрх дүүрэгт барих шийдвэр гаргасан. Түүнчлэн тавдугаар цахилгаан станц хурдан барих хэрэгтэй. Манай улс эрчим хүчний ийм их нөөцтэй хэрнээ гадаадаас байнга цахилгаан эрчим хүч импортолж байна гэдэг бидний арчаагүйнх. Эрчим хүчний нөөцөө бүрэн ашигламаар байна. Айл өрх бүр авсан дулааныхаа талаас илүү хувийг зүгээр л алдчихаад байгаа. Иймээс иргэд үүнийгээ анхаарах хэрэгтэй. Хамгийн зөв хэмнэлт гарц энэ шүү гэдгийг хэлье.
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан