Өнөөдөр 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр. Гурван 12 дараалсан сайхан өдөр. Тэгээд ч энэ өдөр ОХУ-ын “Үндсэн хуулийн өдөр” бас давхар тохиож байгаа. Ийм болохоор оросуудын хувьд их бэлгэдэлтэй өдөр хэмээн Москва, том хотуудын Гэрлэх ёслолын орднууд их ачаалалтай байх нь. Москвагийн Гэр бүлийг бүртгэх товчоонуудад лавтай 1012 хос гэрлэлтээ бүртгүүлэхээр захиалгаа өгсөн байна.
Сүүлийн жилүүдэд оросууд олон ижил тоо давхцах өдрийг “аз жаргалын” өдөр гэж үздэг болоод байгаа юм. Тухайлбал гурван 7 буюу 2007 оны 07 сарын 07-ны өдөр гээд 08.08.08. 09.09.09 гэх мэт. 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зөвхөн Москвад 1100 хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь жирийн үеийнхээс хоёр дахин олон байжээ.
Гэтэл энэ жил энэ аз жаргалтай өдөр нь Үндсэн хуулийн өдөртэй давхацсан нь бүр ч их эрэлттэй байгаа бололтой.