Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
С.ОДОНТУЯА хүүхэлдэй цуглуулдаг


Салдангийн Одонтуяа бол манай парламент дахь сайхан бүсгүйчүүдийн нэг. Биеэ авч яваа байдал, хувцаслалт нь бусдад үнэхээр дулаан, сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг эмэгтэй. Бас нийгмийн халамж, нийгмийн даатгалын салбарт ажиллаж ирсэн туршлагатай болохоор парламентад энэ чиглэлийн дуу хоолой болж явдаг.
Мөн С.Одонтуяа олон үндэстний хүүхэлдэйн цуглуулгатай. Тэр очсон орон болгоноосоо үндэсний хувцастай хүүхэлдэй худалдан авдаг. Одоогоор түүний цуглуулга 100 гаруй хүүхэлдэйтэй болоод байгаа гэнэ. Түүнд олон үндэсний хувцас их сонирхолтой санагддаг бөгөөд аливаа улс үндэстний соёл, амьдралын хэв маяг нь үндэсний хувцсандаа шингэдэг гэж үздэг бололтой. Мөн хатагтай С.Одонтуяа төгөлдөр хуур гайгүй тоглочихдог төдийгүй багаасаа гимнастикийн дугуйланд хичээллэж явсан тамирчин.
Нийтлэлч, телевизийн нэвтрүүлэгч гэдгийг хүмүүс мэдэх байх. Түүний бичсэн нийтлэлүүдээр ном хүртэл хэвлэгдэн гарсан шүү дээ. Бас топ модел Г.Уранчимэг, “Акуа” фитнессийн захирал Ука нартай хамтран “Бүсгүйчүүд” нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүргэж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан