Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн баян улстөрчид

Чи улс төрөөр оролдохгүй байж болох ч улс төр чамаар оролдоно гэдэг. Иймдээ ч их мөнгөтэй хүмүүс аяндаа л ил далд ямар нэг байдлаар улс төрд хөл тавихаас өөр аргагүй болдог. Бизнес, улс төрийн салбарын хамгийн хамгийныг тодруулдаг  “Forbes ” сэтгүүл дэлхийн хамгийн баян улстөрчдийг жагсаажээ.

1.Майкл Блумберг

Хөрөнгө: 22 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуудын “Forbes ” жагсаалтад: №20
2002 оноос Нью-Йорк хотын мэрээр ажиллаж байна.

Мэдээллийн “Bloomberg” агентлагийн үүсгэн байгуулагч, эзэн нь. Улстөрд 1990-ээд оны сүүлээс орж ирсэн бөгөөд 2001 онд Нью-Йорк хотын мэрийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин оролцоод ялсан. Мэр болмогцоо өөрийн сарын цалинг 1 ам.доллар болгоод зөвхөн өөрийн бизнесийн ашгаараа амьдардаг. Мэрийн суудалд гурав дахь удаагаа сонгогдохын тулд Нью-Йорк хотын хуулийг өөрчлөх санаачлага гаргаж, түүнийг нь хотын зөвлөл дэмжсэн.

2. Михаил Прохоров

Хөрөнгө:13,2 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуудын “Forbes ” жагсаалтад: №58
Оросын баячуудын “Forbes ” жагсаалтад:№ 7
2012 оны аравдугаар сарын 27-оос “Иргэний платформ” намын тэргүүн.
“ОНЭКСИМ бүлэг” нэртэй хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, “Норильскийн никель” хувьцаат компанийн томоохон хувь эзэмшигч, ерөнхий захирал, ТУЗ-ийн тэргүүн байсан. Улстөрд “Правое дело” намыг тэргүүлэн 2011 оны дундаас орж, парламентын сонгуульд өрсөлдсөн. Нам доторх Кремлийн талыг баримтлагч фракцын гишүүд нь хуйвалдан огцруулах шийдвэр гаргасны дараа намын даргын суудлаа орхисон. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие даасан нэр дэвшигч болон оролцож Владимир Путин, Геннади Зюгановын дараа гуравдугаарт орсон. Энэ оны зургаадугаар сарын 4-нд “Иргэний платформ” намыг байгуулснаа зарлан аравдугаар сарын 27-оос албан ёсоор тэргүүн нь болсон.

3.Бизина Иванишвили

Хөрөнгө: 6,4 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуудын “Forbes ” жагсаалтад: № 153
2012 оны аравдугаар сарын 25-аас Гүржийн Ерөнхий сайд
Орост “Российский кредит” нэртэй банк байгуулан үйл ажиллагаа явуулж хөлжсөн. Гүржийн улстөрийн амьдралд идэвхтэй оролцож эхлэхийн өмнө Орост дахь бүх бизнесээ худалдан, Оросын иргэншлээс татгалзсан. Өнөөдрийн байдлаар Гүрж, Франц улсад иргэний харьяалалтай. Иванишвилийн 2012 оны дөрөвдүгээр сард байгуулсан “Ардчилсан Гүрж –Гүржийн мөрөөдөл” нам нь 2012 оны аравдугаар сарын 1-ний парламентын сонгуульд ялалт байгуулсан билээ.


4.Сильвио Берлускони

Хөрөнгө:5,9 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №169
2008-2011 онуудад Италийн Ерөнхий сайд асан
«Арнольдо Мондадори эдиторе» нэртэй хэвлэлийн трестийн хамтран эзэмшигч, даатгал, арилжаа, хөрөнгө оруулалтын бизнестэй. 1994 оноос өөрийн байгуулсан “Итали урагшаа” гэдэг  Италийн барууны үзэл баримтлалтай хамгийн том намын тэргүүн. 1994-1995, 2001-2006, 2008-1011 онд гурван удаа Ерөнхий сайдын алба хашсан. 2012 оны аравдугаар сарын 26-нд өөрийнх нь мэдлийн “Mediaset” холдинг татвараас зайлсхийсэн хэргээр дөрвөн жил шоронд хорих ял авсан. Мөн гурван жилийн турш төрийн алба хашихыг хориглосон. Хэрэг үйлдэгдсэнээс хойш өнгөрсөн хугацааг харгалзан үзээд өршөөлийн хуулийн дагуу ялыг нэг жил болтол хассан ч шүүхээр хоёр удаа давж заалдах эрхтэй байгаа.

5.Генри Росс Перо

Хөрөнгө:3,5 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №314
1992, 1996 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан
IBM компанийн топ менежерийн нэг байсан бөгөөд гарсныхаа дараа EDS гэдэг өөрийн компани байгуулж, 1984 онд General Motors –т зарсан. Одоо Perot Systems Corporation компанийн эзэн, хүү нь удирддаг. Улс төрд 1990-ээд оны эхнээс хөл тавьсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд хоёр ч удаа нэр дэвшиж байсан ч амжилтанд хүрч чадаагүй.


6. Андрей Гурьев

Хөрөнгө:3,5 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №314
Оросын баячуудын “Forbes ” жагсаалтад: № 29
2001 оноос Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн гишүүн
«Менатеп» компанийн удирдагчдын нэг байсан бөгөөд одоогоор “Фосагро” компанийн үндсэн хувьцаа эзэмшигч. 2001 оны Мурманск мужийг төлөөлөн Холбооны зөвлөлд сууж байгаа. Хойд нутаг ба хүн ам цөөтэй ястнудын хэрэг хариуцсан хорооны  гишүүн. “Нэгдсэн Орос” намын гишүүн. 2012 онд “Forbes ” сэтгүүлээс гаргасан өндөр орлоготой албан тушаалтнуудын жагсаалтанд жилдээ хувийн 2,62 сая, гэр бүлийн 1,48 тэрбум рублийн орлоготойгоор дөрөвдүгээрт орсон.

7:Нагиб Савирис

Хөрөнгө: 3,1 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №367
Эцгийнхээ үүсгэн байгуулсан Wind Telecom S.p.A компанийн хамтран эзэмшигч. 2011 онд эсэргүүцэл илэрхийлэгчид ба эрх баригчдын хооронд зуучлагч хийж Мубаракийг огцроход хүргэсэн үйл явдалд оролцон улс төрд хөл тавьсан. 2011 оны дөрөвдүгээр сард санаа нэгтнүүдийн хамт үүсгэн байгуулсан Эрх чөлөөт Египетчүүдийн намын тэргүүн. Нам нь парламентын цөөнх болох Египетийн фракц гэгчид ордог.

8.Нажиб Микати

Хөрөнгө:3 тэрбум ам.доллар.
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №377
2011 оноос Ливаны Ерөнхий сайд
Дүүгийн хамтаар Investcom нэртэй телевиз, харилцаа холбооны компани байгуулсан. Улс төрд 1990-ээд оны сүүлээс хөл тавьж, 1998 онд Ливаны Олон нийтийн ажил ба тээврийн сайд, Ливаны Үндэсний хурлын гишүүн байсан. 2000 оноос эхлэн Ерөнхий сайд болох гэж хэд хэдэн удаа оролдож байсан бүтэлгүйтсээр 2005 онд болсон ч гурван сарын дараа огцорсон. 2011 оны нэгдүгээр сарын 25-аас ахин Ерөнхий сайд болсон.

9.Себастьян Пиньера

Хөрөнгө: 2,4 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №521
2010 оноос Чили улсын Ерөнхийлөгч
Телевиз, харилцаа холбооны Chilevision компанийн эзэн. Улстөрд 1980-аад оны сүүлээс хөл тавьсан бөгөөд 1990-1998 онуудад сенатч байсан. Ерөнхийлөгчийн суудлын төлөө анх 2005 онд өрсөлдөж байсан социалист үзэлтэй Мишель Бачелетэд ялагдсан. 2010 оны сонгуулиар Христийн ардчилсан намаас нэр дэвшигч Эдуардо Фрейг ялсан.


10.Жефф Грин

Хөрөнгө: 2,1 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №601
2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгааны оролцогч.
Үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгөжсөн.Улс төрд 2010 оноос хөл тавьсан. Флорида намд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцсон ч ялагдсан.

11.Дмитрий Ананьев

Хөрөнгө: 1,8 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №719
Оросын баячуудын “Forbes ” жагсаалтад: № 50
2006 оноос Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн гишүүн
Өөрийн ахын хамтаар “Промсвязбанк”-ийг эзэмшдэг. Холбооны зөвлөлд суухаас өмнө банкны захирлуудын зөвлөлийн тэргүүлэгчийн алба хашдаг байсан. Ямал Ненецийн автономит дүүргийг төлөөлдөг, Санхүүгийн зах зээл ба мөнгөний эргэлтийн хорооны тэргүүлэгч, “Нэгдсэн Орос” намын гишүүн. 2012 онд “Forbes ” сэтгүүлээс гаргасан өндөр орлоготой албан тушаалтнуудын жагсаалтанд жилдээ хувийн 49,73 сая, гэр бүлийн 144,18 тэрбум рублийн орлоготойгоор 53-рт орсон

12.Саад Харири

Хөрөнгө: 1,7 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №764
2009-2011 онуудад Ливаны Ерөнхий сайд асан
2005 онд алан хядагчдын гарт амиа алдсан Ливаны Ерөнхий сайд Рафик Хариригийн хүү, бизнесийг нь өвлөсөн. Эцгийгээ амиа алдсаны дараагаар түүний байгуулсан “Ирээдүйн төлөөх хөдөлгөөн” нэртэй намыг тэргүүлсэн. 2005 оноос парламентын олонх болж байгаа билээ. 2009 оны парламентын сонгуулийн дараа Ерөнхий сайдын тушаалд нэр дэвшин 2009 оны зургадугаар сараас хашиж байгаад огцорсон.


13.Том Голисано

Хөрөнгө: 1,5 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №854
1994, 1998, 2002 онуудад Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшигч
Paychex компани ба буяны B. Thomas Golisano Foundation /тахир дутуу хүмүүс, тэдний хүүхдүүдэд зориулсан тоног төхөөрөмж боловсруулж үйлдвэрлэдэг байгууллагуудыг дэмжих/ сангийн үүсгэн байгуулагч, эзэн.1980-аад оны сүүлээс улс төрд хүчээ үзсэн бөгөөд Бүгд найрамдах намын хамгийн нөлөө бүхий гишүүний нэг байсан ч 93 сая  ам.доллар зарцуулан Нью-Йорк мужийн амбан захирагчийн суудлын төлөө өрсөлдөөд ялагдсан. 2002 онд гурав дахь удаагаа мөн сонгуульд ялагдсаны дараа дахиж өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд улс төрийн идэвхээ аажмаар бууруулж байгаа.

14. Мэг Уитмен

Хөрөнгө: 1,4 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №913
2010 онд Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшигч
Мэг Уитмен 1998-2008 онуудад eBay компанийн Ерөнхийлөгч, Ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байсан. 2011 оноос Hewlett-Packard компанийн Ерөнхий захирал. Калифорни  мужийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад тавдугаар ордог. Улс төрд  2000 оны дунд үеэс орсон бөгөөд 2010 онд Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Ардчилсан намын Жерри Браунд ялагдсан.

15. Дэвид Жон Сейнсбери

Хөрөнгө: 1,1 тэрум ам.доллар. Угсаа залгамжилсан лорд.
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №1075
1998-2006 онуудад Их Британий Шинжлэх ухааны сайд
Элэнц өвөөгийнхөө 1869 онд үүсгэн байгуулсан Sainsbury’s компанийн удирдагчдын нэг. Улстөрд 1960-аад оноос хүчээ үзэж байгаа, Их Британи Лейборист намын гишүүн. Дундуур нь 1981-1996 онуудад Социал демократ намыг үүсгэн байгуулалцаж тэргүүнээр нь ажиллаж байсан. Лейборист намдаа буцаж ирсний дараагаар намынхаа гол спонсоруудын нэг болсон. Их Брианийн парламентын дээд танхимын гишүүн байсан, 1998-2006 онуудад Тони Блэр ба Гордон Брауны Засгийн газарт Шинжлэх ухааны сайд хийж байсан.
 
16.Александр Лебедев

Хөрөнгө: 1.1 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: № 1075
Оросын баячуудын “Forbes ” жагсаалтад: №89
2004-2007 онуудад Төрийн думын гишүүн
Үндэсний нөөцийн корпорацын захирлуудын зөвлөлийн гишүүн, Үндэсний нөөцийн банкны эзэмшигч. Олон нам хүчин зүтгэч байсан. Тухайлбал,  “Бидний гэр Орос орон”, 1997-1999 онд Экологийн нам, 2003 онд “Эх орон” эвсэл, 2003-2007 онуудад “Нэгдсэн орос”, 2007-2008 онуудад “Шударга Орос” намуудын гишүүн байсан. 2003 онд Москвагийн мэрийн сонгуульд оролцоод ялагдсан. 2012 оны есдүгээр сараас Орост бизнес эрхлэхээ больж байгаагаа мэдэгдсэн, зурагтын шууд нэвтрүүлгийн үеэр бизнесмен Сергей Полонскийтэй зодолдсноос болж эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа.

0 Сэтгэгдэл
баячууд
ascasc
Хамгийн их уншсан