Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Эртний Ромоо гэж...

Орчин үед янхандалт, биен үнэлэх үзэгдлийг нийтээрээ ихэд шүүмжилдэг. Гэхдээ энэ үзэгдэл ил, далд хэлбэрээр дэлхийн ихэнх улсад байгаа. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт байдаг нь зах зээлийн дүрэм. Тийм ч болохоор янхандалт нь бүр эрт дээр үеэс гаралтай. Ямар сайндаа л янхан бол дэлхийн хамгийн эртний мэргэжил гэж даажигнацгаадаг.

Үүний нэг жишээ бол Эртний Ром юм. Нэгэн цагт жижиг хот улс байсан Ром дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулж чадсан юм. Юуны өмнө их гүрний нийслэл энэ хотод секстэй холбоотой ямар ч хориг цээр байдаггүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бэлгийн таашаал өгч болох бүх л арга чарга, эд хэрэглэл юу л байна бүгдийг хэрэглэх, ашиглах, туршихыг зөвшөөрдөг. Иймдээ ч коитус /хурьцах/, куннилингус /амаар бэлгийн таашаал өгөх/, мастурбация /гар хангалга хийх/ гэх мэт үгс Ромын үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирж секс судлалын шинжлэх ухаанд ашиглагдсаар. Сексийг бурхан тэнгэрээс хүнд заяасан хамгийн агуу таашаал, тийм болохоор бүх төрлийн сексийг төрийн түвшинд зөвшөөрнө. Сексийн харьцаанд орж байгаа хүний тоо, хүйстэй холбоотой ямар ч асуудал гарахгүй.

Манай тооллын эхнээс Эртний Ромын эмэгтэйчүүд бас үгүй өөрийн гэсэн эрхтэй болсон юм. Ямар эрх вэ гэвэл дайнд амиа алдсан нөхрийнхөө хөрөнгийг урд нь хамаатнууд нь авдаг байсан одоо бэлэвсэн эхнэрүүд өвлөх эрхтэй болсон. Мөн нөхрөөсөө салвал амь зуух хөрөнгө гэж багагүй хөрөнгө салган авах эрхтэй болсон байна. Ингэж биеээ даах чадвартай болсон эмэгтэйчүүд нь эр нөхөр, эсвэл өөр хэн нэгэн эрэгтэй хүний зөвшөөрлийг харалгүйгээр өөрийн хүслээр сексийн амьдралд оролцож эхэлсэн нь ойлгомжтой. Үүний дээр сексийн таашаалыг хангалттай амсаж байгаагүй эмэгтэй хүн эрүүл хүүхэд төрүүлж чадахгүй гэж үздэг байсан юм байна. Нийтийн усанд ордог газар буюу терм дотор тав зургаан ром эмэгтэй оролцсон завхайрал явагдах нь хэвийн үзэгдэл болж хувирчээ. Үүнийг нь ч тэр үеийн зураач нар маш тод томруунаар дүрслэн харуулсан байдаг нь өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн. Тухайн үеийн Ромд сексийн үйлчилгээ үзүүлдэг нийтийн усанд орох газруудын тоо мянга хүрч байсныг судлаачид тогтоосон байдаг гээд төсөөлөөд үзээрэй. 400-500 мянган хүн амтай хот.

Нөхцөл байдал ийм байхад янхнууд ч зайлшгүй байж таарна.
Эзэнт гүрний нийслэл байсан Ром хотод биеэ үнэлэгчээр үйлчлүүлээхийг хэн ч шүүмжилдэггүй байлаа. Харин ч бүр алдартай биеэ үнэлэгчдийг зорьж очин үйлчлүүлдэг байв. Биеэ үнэлэгчид нь дотроо маш нарийн гэж болохоор ангилалтай, ангилал болгон нь өөрийн нэртэй байжээ.

Жишээлэхэд, Bustuariae гэдэг нь оршуулгын газрын ойролцоо шөнөөр хэсч үйлчилгээ үзүүлдэг, өдрийн цагаар оршуулгын ёслолд гашуудал илэрхийлэгч хөлсний уйлагчаар ажилладаг биеэ үнэлэгчид.

Copae, taverniae гэдэг нь буудал, буурчийн газруудад “ажилладаг”.

Forariae гэдэг нь хөдөөнөөс хот орж ирж хэсэг хугацаагаар биеэ үнэлээд буцдаг.

Famosae нь зөвхөн өөрийн тачаалыг дарахын тулд янхны газруудад биеэ үнэлээд, олсон мөнгө өөрийн шүтдэг тэнгэртээ өргөдөг язгууртан гаралтай, ихэс дээдсийн гэр бүлийн эмэгтэйчүүд. Ийм эмэгтэйчүүд нөхөртэй байх нь олонтаа бөгөөд ямар зүйл хийж явдгаа нөхрөөсөө нуух гэдэггүй байжээ.

Naniae нь зургаан наснаасаа эхлэн биеэ үнэлсэн охид.

Junicae, vitellae нь махлаг тарган биеэ үнэлэгчид.

Noctuvigiles  нь зөвхөн шөнө дөлөөр явж биеэ үнэлдэг.

Ambulatrices – олон хүн холхидог гудамжинд зогсож биеэ үнэлдэг.

Scorta devia нь зөвхөн гэртээ үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг ч хүмүүсийн анхаарлыг татахын тулд ямагт цонхоороо шагайн харж байдаг.

Suburranae  нь Ромын нийгмийн хамгийн шаарууд амьдардаг Субурра нэртэй алслагдсан дүүрэгт биеэ үнэлдэг.

Schaeniculae  нь зөвхөн цэрэг, боолчуудад биеээ үнэлдэг бөгөөд үнээ онцлохын тулд сүрлэн бүс зүүж явдаг байжээ.

Diobalares  гэдэг нь нас ахисан хамгийн хямд биеэ үнэлэгчид.

Яхны газар нийгмийн хамгийн ядуу давхаргын хүн ч очих боломжтой. Учир нь төлбөр нь дунджаар 2-16 ас. Нэг ас нь ойролцоогоор нэг аяга дарс, эсвэл нэг талхны үнэ. Гэхдээ өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгчдийн төлбөр хэдэн мянган ас хүрдэг байв. Хамгийн хямд нь орал буюу ам секс. Түүгээр тусгайлсан биеэ үнэлэгчдийн бузар гэж үздэг байсан бөгөөд нэг аяганаас уудаггүй, үнсэлцдэггүй байсан гэх. Мөн умдагны үсээ хуссан биеэ үнэлэгчид илүү үнэд хүрдэг байжээ.

Манай тооллын 40 оноос эхлээд биеэ үнэлэгчид татвар төлдөг болжээ. Татвар нь unus concubitus буюу өдрийн нэг хурьцлын үнэ. Үүнээс бусад нь татварт хамаарахгүй.  Дээр дурдсанчлан төрөл бүрээр биеэ үнэлдэг тоо томшгүй биеэ үнэлэгчид байсан болохоор Ромын эзэнт гүрний төсөв бүрдүүлэхэд булаан эзлэх дайн тулаан хийхээс дутахааргүй чухал үүрэгтэй байсан гэдэг. Иймдээ ч Ром хот эзэнт гүрний нийслэл байхаа болиод, христийн шашны төв болсон хойно ч энэ татвар нэлээд удаан хүчинтэй байсан аж.

0 Сэтгэгдэл
хх
Хамгийн их уншсан