Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Я.САНЖМЯТАВ: БИ ДАРАМТАЛДАГ, ХААДАГ ХҮН БИШ


“Хямд ажиллах хүчин нэрээр хятадуудыг оруулж ирдгийг болиулж, хорих анги, цэргийн ангийнхныг ажлын байраар хангана. Энэ бол хямд бөгөөд үр дүнтэй ажил. Түүнчлэн цэргийн албаа хаагаад тодорхой хэмжээний мөнгөтэй байх асуудлаар Батлан хамгаалах болон Хууль зүйн яамтай хамтран ажиллана” хэмээн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ сарын 25-нд Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллаагаатай танилцах үеэрээ онцлон хэлсэн юм. Ер нь, манай улсад өдөрт ойролцоогоор 250 гаруй БНХАУ-ын иргэн ажиллахаар орж  ирдэг гэсэн мэдээ бий. Тиймээс энэ тогтолцоог хална гэдгийг салбарын сайд нь хэлсэн нь энэ.

Энэ үеэр  сүүлийн хоёроос гурван жилийн статистик мэдээгээр улсын хэмээнд ажилгүйдлийн тоо буурах төлөв ажиглагдсаныг Хөдөлмөрийн төв биржийнхэн танилцуулсан юм. Гэвч ажилгүйдэл буурсан гэж нүдэнд харагдаж, гарт баригдахаар олигтойхон ажил хийгдээгүй хэмээн сайд нь хатуухан шүүмжлээд авна  билээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж нь улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулах, ажилд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тус байгууллагад одоогоор идэвхтэй ажил хайж буй 28 мянга 313 хүн, ажил олгогч 1694 байгууллага, хувь хүн байгаа аж. Өнөөдөр тийм ажлын байр байна, тэдэн мянган төгрөгийн цалинтай гэх зар хаа сайгүй гардаг ч бодитой нь цөөхөн. Нөгөөтэйгүүр, иргэд  цалин хөлсөө голдог нь ч нууц биш. Энэ бүх асуудал нь монгол хүн бүрийг ажлын байртай болгоход саад болж буй. Харин ажил олгогчид ажиллах хүчин байхгүй, монголчууд залхуу гэсэн үүднээс гадаадаас тэр дундаа  БНХАУ-аас  ажилчид оруулж ирдэг. Үүнийг дэмжихгүй хэмээн сайд “Зөв зохион байгуулбал манайд ажиллах хүчин бий. Тухайлбал, оюутнууд хичээлээ сонгож хичээллэдэг болсон учраас  өдөрт 3-4 цаг ажил хийх боломжтой” гэв. Энэ тогтолцоог бий болгохоо уулзалтын үеэр онцолж байлаа.


Яамны хэдэн хүн ажилгүй болох нь тийм ч хүнд асуудал биш

 Жижиг, дунд үйлдвэрийн газар Хөдөлмөрийн яаманд нэгдэж буй. Иймээс олон хүн ажилгүй болох нь гэсэн таагүй мэдээ бий. Тэгвэл энэ асуултад Я.Санжмятав сайд “Ер нь, давхардал, авлига, хээл хахуулийг зогсооно. Яамны хүмүүсийг ажлын байртай болгох гэж Хөдөлмөрийн яам байгуулаагүй. Бид иргэдийг ажлын байртай болгох учиртай. Үр дүнтэй ажиллахын тулд яамны хэдэн хүнийг ажлаас чөлөөлөх нь тийм ч хүнд асуудал биш. Яамны нэг ажилтан ардаа 40-50 хүнийг ажлын байртай болгож байгаа бол тэр орон тоог  хоёр болгоно. Харин бичиг цаас дамжуулж суудаг хүний цалинг ахиад арван хүнд ажлын байр бий болгоход зориулна. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байна. Тэгэхдээ хүний хүүхдийн хоолыг булааж аваад нэгэнд нь өгөхгүй хэцүү байдаг юм” хэмээн хариулсан юм.


Би баяжиж байвал бол оо гэдэг хүмүүстэй тооцоо бодно

Энэ үеэр иргэдээ ажлын байраар хангах ямар ажил хийх талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.

-Өнөөдөр 40-өөс дээш насныхан ажилд ороход бэрх болж. Албан байгууллагууд нас, хүйс, царай зүс харж ажилд авдаг жишиг ч тогтчихлоо. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, компаниудад хяналт тавих хэрэгтэй. Өнөө үед ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна. Ажилд ороход царай зүс, нас хүйс, танил тал хараад байна уу гэдгийг Хөдөлмөрийн төв биржийнхнээр судлуулах болно. Тэгээд судалгаанд үндэслэн ажил зохион байгуулна. 

-Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд олон монгол иргэний ажлын байртай болголоо гэдэг. Гэтэл ажилгүйдэл буурсан нь  харагдахгүй л байна шүү дээ. Ер нь, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хэрхэн ажиллах вэ?
-Би энэ компаниудын ажил байдалтай танилцаж, ажилчидтай нь уулзана. Монгол ажилчид 90 хувь байна гэхчихээд хэдэн малчныг ажиллуулчихаад ажлын байраар хангасан гэвэл эндүүрэл. Монголын хөрсөн доороос олборлож буй энэ баялгийг зөв тэгш хуваарилахын төлөө компанийн захирлууд надтай хамтран ажиллана гэдэгт  найдаж байна. Би дарамталдаг, хаадаг хүн биш.

-Уул уурхайн компаниуд хөдөлмөр аюулгүйн байдлыг тэр бүр хангаж  чаддаггүй. Үүнээс үүдэн олон хүн амь насаа алдсаар байгаа нь харамсалтай ?
-Хамгийн гол нь, тэнд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөр аюулгүйн байдал, норм нормативын асуудал төдийлэн хөндөгдөхгүй байгаа. Бид хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. Монгол нутагт элгэмсүү байгаа гадаад, дотоодын хэн ч бай түүнтэй хамтран ажиллана. Харин өөрийнхөө эрх ашгийн төлөө би л баяжиж байвал бол оо гэдэг хүмүүстэй хатуу тооцоо бодно.

-Олон хүний эрх ашиг ажлын байранд нь зөрчигддөг ч тэвчдэг. Энэ талаар яамны зүгээс ямар ажил хийх вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах зүйл бий.  Хүлцэнгүй байснаараа та,  таны үр удам хохирно. Тиймээс Монголын болон гадаад, дотоод хөрөнгө оруулалттай компаниудад ажилладаг хүмүүсийн гомдлыг авдаг утас яаманд ажиллуулна. Нэр, холбоо барих утас, хаягаа хэлээд л бол оо. Би тэр байгууллагад ажилладаг тэр байна. Миний эрх зөрчигдөөд байна  гэвэл манайх шийдвэрлэж өгнө.  

0 Сэтгэгдэл
Сайд аа тэр санал авах утасаа яаралтай ажиллуулаач Төрийн байгууллага чинь хувийн байгууллага болсон байна МСҮТ-д улсын нэртэй Политехник коллеж дээр яаралтай анхаарал хандуулахгүй бол тэнд дураар дуригсад үүрлэж яг хувийн байгууллага болсон байна
Turd ene hun shig 19 said baiwal mongol uls hugjinu.
ЯАГААД ВЭ?
yag l mongold tulgamdaad bgaa asuudliin talaar yrisan bn.er n eniig odoo l shiidehgui bol bolohgui.tanid itgej bn Sanjmyatav gishuunee..
Хамгийн их уншсан