Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Ямар салаавч гаргачихсан юм бэ, Ц.Шинэбаяр аа

“Салаавч”. Энэ үг, энэ үйлдэл өнгөрсөн хавраас хойш ёстой нэг моодонд орох шиг болсон. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэрээс нь 300 цагдаагийн хүчээр барих үед УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын гаргасан үйлдэл л дээ. Тэр үед  Ц.Шинэбаяр бүрэн эрхэт УИХ-ын гишүүн байлаа. Гэтэл өнөөдөр Ц.Шинэбаяр цагдаагийнхны өөдөөс салаавч гаргасныхаа төлөө гэмт хэрэгтэн болоход хүрээд байгаа юм байна. Түүнийг ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.



Уг нь, Ц.Шинэбаяр тэр үед цагдаа хүчнийхэнд өс санаж салаавч гаргаагүй гэдгээ хэлсэн л баймаар юм. Яагаад заавал таван хурууныхаа нэгийг хоёр хурууныхаа дундуур чихэж харуулсныг нь буруутгаад байгаа юм бол. Яг үнэндээ, тэр үед мань хүн эрүүл мэндийн шалтгаанаас болоод л салаавч гаргасан шүү дээ, үүнийг тэр шөнө зурагт үзсэн ард түмэн мэдэж л байгаа.
Учир нь, тэр үед эрхэм гишүүний хоолой гараагүй юм. Эсэргүүцлээ илэрхийлэх гэтэл дуу нь бусдад сонсогдохгүй болохоор нь амрыг нь бодоод салаавч гаргасан хэрэг л дээ. Тэр үед яах ч аргагүй мань хүн гадаадад улаан хоолойны хагалгаанд орчихоод ирсэн байв. Чанга хашгирч хэрүүл хийх нь битгий хэл, хэвлэлийн хурал хийж, хэвлэлийнхэнд хандахад нь, “Нэгэн хэвлэлийн сэтгүүлч хүүхэн: Уучлаарай, таны дуу ерөөсөө сонсогдохгүй байна” гэж хэлсний төлөө мань хүн уурлаад хэвлэлийн хурлаар ярих зүйлээ цаасан дээр буулгачихаад яваад өгч байсан удаатай. Тэгэхээр яаж ч хүчнийхний өөдөөс хашгирч чадах вэ дээ.
Мөн тухайн үед Ц.Шинэбаяр хэлж байсныг санаж байна. Салаавч гаргасныхаа төлөө хүчнийхэнд буйдандуулсан гээд л. Мань хүнийг салаавч гаргах үед нь Н.Энхбаярын гэрт дайрч орж ирсэн цагдаагийнхан буйдан доор хийж орхиод явсан. Энэ бүхнийгээ Ц.Шинэбаяр ярьж, Монголын ард түмэн болон цагдаа хүчнийхнээс уучлал гуйсан.

Гэтэл энэ үйл явдал болсноос хойш хэдэн сарын хугацаа өнгөрчихөөд байхад түүнийг салаавч гаргасан хэргээр Эрүүгийн хуулийн 231 дүгээр зүйл ангиар дахин эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлж.
Энэ зүйл анги нь “Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах, олон нийтийн байцаагчийг доромжлох” гэсэн гэсэн зүйл заалт аж. Эл зүйл заалтдаа, Төрийн албан хаагч болон хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас нэг зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаар баривчлах ял шийтгэнэ. Тайлбар: Энэ хуулийн 230, 231 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагч гэдэгт шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч нарыг хамруулан ойлгоно/ гэжээ.

Шалгах шалгахдаа, ТЕГ-аас шалгаж эхэлжээ.
Уг нь, ТЕГ-ын чиг үүрэг бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйлийг бодлогоор шалгадаг гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.
Тэгэхээр Ц.Шинэбаярын хувьд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр өвөрмөц салаавч гаргасан бололтой. Гэхдээ түүний гаргасан салаавч бусдынхаас лав том байгаагүй гэдгийг тэр шөнө телевиз үзсэн хүн болгон мэдэж байгаа. Өмхий байгаагүй нь лавтай, янз бүрийн гаж бичиг байгаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр Ц.Шинэбаяр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр ямар салаавч гаргасан болоод хэрэгт унахаар болчихов.
Урт хэл хүзүү орооно гэдэг үг сонсож хүмүүжсэнээс бус том, жижиг, өргөн, нарийн салаавч хүзүү орооно гэж сонсоогүй л юм байна. Ер нь, тэгээд энэ төрлийн үйлдэл гаргах дуртай, эсвэл ийм үйлдэл үзүүлдэг муу зуршилтай нөхдүүд анхааруулахад, салаавч гаргах нь өөрийгөө л боомжилж байгаа гэж бодоход илүүдэхгүй болж.

Д.МӨРӨН

0 Сэтгэгдэл
намбар авилгал ваанд наад хэргээрээ эрүү үүсгэд 4 3 жил болгоочээ.
харин тийм салаавч байтугай л юм болдог биз дээ
salaawch gargasan bolgoniig shalgaad baidag bol hetsuu l yum bn. yah argagui gargah ue baidag shuu kk
Хамгийн их уншсан