Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ОПЕК нефтийн олборлолтыг нэмэгдүүлэхгүй ч ....


ОПЕК-ийн хяналтын мониторингийн хорооны ээлжит хурал Оманы нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. 2016 оны 10 дугаар сараас нефтийн үнийг барих, газрын тосны салбарын цаашдын хөгжлийг хадгалахын тулд нефть экспортлогч орнууд нэгдэл /ОПЕК/-д харьялагддаг улсууд  2017 оны нэгдүгээр сар хүртэл өдрийн олборлолтоо 1,2 сая баррелиар бууруулахаар гэрээ байгуулсан юм. Харин тус холбоонд харьяалагддаггүй орнуудын хувьд өдрийн олборлолтоо 558 мянган баррелиэр бууруулахаар болсон. 2017 оны эхээр ОПЕК-ийн орнууд энэхүү гэрээгээ 2018 оны 3 дугаар сар хүртэл мөрдөж ажиллахаар тохиролцсон байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдийн уулзалтаар энэхүү гэрээгээ 2018 оны сүүл хүртэл мөрдөж ажиллая гэж тохиролцсон тухай мэдээлэв.

Тэгвэл “ОПЕК”-ийн гишүүн бус нефть олборлогчид орнууд  энэ жил олборлолтоо нэмэгдүүлэх болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Газрын тосны үнэ өсөх тусам Хойд Америк дахь газрын тосны олборлолт нэмэгдэж буй бөгөөд энэ жил ОПЕК-д харьяалагддаггүй улсуудын  нийлүүлэлтийн хэмжээ өдөрт 1,15 сая баррелиар өсч магадгүй хэмээн ОПЕК-ийн мэдээнд дурдсан байна. Энэ үзүүлэлт нь 12 дугаар сард гаргаж байсан урьдчилсан тооцооллоос харьцангуй өссөн дүн гэнэ. Өнгөрсөн жил ОПЕК-ийн гишүүн бус нефть олборлогч орнууд олборлолтоо өдөрт 770 мянган баррелиар өсгөсөн гэсэн мэдээ байдаг. Харин энэ жилийн хувьд АНУ өдөрт 620 мянган баррелиар, Канад 320 мянган баррелиар, Бразиль 170 мянган баррелиар, Мексик 220 мянган баррелиар гэх зэргээр өсгөх бололтой. Харин ОХУ-ын хувьд 190 мянган баррелиар өдрийн олборлолтоо бууруулах тухай мэдээ бий. Хэдийгээр нефтийн эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр өссөн ч өнгөрсөн жилтэйгээ харьцуулбал харьцангуй тогтвортой байна гэж харж болохоор байгаа гэнэ.

Нефть экспортлогч орнуудын нэгдлийн зүгээс өнгөрсөн оны 11 дүгээр сар хүртэл үйлдвэрлэлийг бууруулах гэрээгээр нийлүүлэлтийг хязгаарлаж,  зөвхөн 11 дүгээр сард 16,6 сая баррелиар бууруулсан нь оны эцэст 2,933 тэрбум баррель хүртэл бууруулж чадсан гэсэн мэдээ бий. Хэдийгээр сүүлийн таван жил нефтийн үнэ тогтвортой хадгалагдсан боловч 2017 оны зургадугаар сараас бага зэрэг өсч, 70 ам.доллар орчимд хүрээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан