Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ж.Бат-Эрдэнэ:Гашуунсухайтын асуудалд Авто тээврийн үндэсний төв ч буруутай


Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэсэн автомашинуудын дараалал 120 километрт хүрч, хилээр гарахын тулд олон хоног саатаж байсан нөхцөл байдлын буруутныг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй. Харин энэ асуудалд Зам тээврийн сайд цахим хуудсаараа дамжуулан ийн байр сууриа илэрхийлжээ.  
“Олон улсын худалдааны CIF, DAF, FOB гээд боомт, хилийн нөхцөлөөр усан зам, хуурай замын тээвэрлэлтийн бараа худалдан авах нийлүүлэх худалдааны нөхцөлүүд бий. Тэгвэл ТТ-ГСийн нүүрс тээвэрлэлтийн хариуцлагыг худалдагч тал болон уурхайнууд /Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Жижиг таван толгой/ худалдан авагч тал болох хятад компаниуд энэхүү үүрэг хариуцлагыг үүрч ирсэн үү гэдэг асуудал тавигдаж байна. Хилээр цөөн машин нэвтэрч байгааг мэдсээр байж их хэмжээний нүүрс ачиж гаргасан гэсэн төлөвлөгөөний биелэлт гаргахын тулд өөрөөр хэлбэл их хэмжээний нүүрс зарсан гэдэг тоог төвдөө мэдээлэх гэсэн тооны хойноос хөөцөлдөж ачилтыг яах гэж хийсээр байв? Энэ нь замд ачаалал бий болгосон. Ер нь ачаа тээвэр гэдэг иргэний хуулиар зохицуулагдсан худалдагч, худалдан авагч, төмөр зам болон авто тээврийн компаниудын хоорондын харилцаа. Уурхайн аман дээрээ зарах уу, хил нөхцөлөөр зарах уу гэдгээс хамаарч тээврийн зардал болон ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцах гэрээг тэд хоорондоо байгуулсан байх ёстой. Тэр хятад эзэдтэй хэдэн арван машинтай тээврийн компанитай дээрх уурхайнууд тээврийн, хариуцлагын гэрээ хийх ёстой. Энэ хариуцлагыг худалдагч, худалдан авагч талууд анхаараагүй хаяснаас замбараагүй байдал бий болж тээвэрлэх нүүрснээсээ хэд дахин илүү машины бөөгнөрөл бий болж хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. Мэдээж үүнд авто тээврийн үндэсний төв ч буруутай. Энэ бол төр юм болгон руу түрүүлж орж зохицуулалт хийх гэж оролддогийн буруу жишээний нэг. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй. Нүүрс ачилтыг түр зогсоох шаардлагатай байлаа. Ажлын хэсэг очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэйг шаардсан. Ачилт түр зогссоноор өнөөдөр машины түгжрэл 40 гаран км боллоо. Ойрын хэд хоногт энэ цувааг бүрэн дуусгах ёстой. Харин дараа нь хилээр нэвтэрч байгаа машины тоотой уялдуулж ачилтыг хийнэ. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна.

0 Сэтгэгдэл
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Хамгийн их уншсан