Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Налайхын уурхайн лицензийг цэгцэлж, нүүрс олборлох амуудыг хаана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Налайх дүүрэгт ажиллалаа.
УУХҮ-ийн сайдыг тус дүүрэгт очих үеэр
Налайхын нүүрсний бичил уурхайн 135 метрийн гүнд нуралт болж дөрвөн  хүн  04:00 цагийн үед нүүрсэнд дарагдсан осол өчигдөр гарсан билээ.  Тухайн өдөр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус дүүрэгт ажиллаж уурхайтай танилцсан байна.



Налайхын нүүрсний уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосноос хойш эмх замбараагүй олборлолт газар авч, олон цооног ухаж олборлолт явуулах болсон.
Ингээд уурхай хаагдсанаас хойш 22 жилийн хугацаанд нийтдээ 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд бэртэж гэмтжээ.
Үүнээс гадна хууль бус олборлолтоос үүдэж тус дүүргийн байгаль орчин ихээр сүйтгэгджээ. Мөн уурхайн орчимд амьдардаг зарим айл өрхийн хашааны доогуур уурхайн цооног ухсаны улмаас газар цөмөрч, цуурсан тохиолдол гараад байгаа.  
Мэргэжлийн байгууллагууд  Налайхын уурхайн 335.2 га талбайд байгаль орчны үнэлгээ хийсэн байдаг. Уг талбайд  техникийн нөхөн сэргээлт хийхэд  1 тэрбум 135 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 7 тэрбум төгрөг тус тус шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.  



Одоогоор Налайхын нүүрсний ордод  111 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа юм. Үүний 75 нь ашиглалтынх. Үлдсэн 36 нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Тэгвэл өнөөдрийн байдлаар 100 аман дээр 1000 орчим хүн хувиараа нүүрс  олборлож байгаа аж.
 Д.Сумъяабазар сайд “Хүний амьнаас илүү зүйл гэж байх учиргүй. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Иймд суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргах талаар УУХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана. Налайх дүүрэгт олгогдсон энэ олон лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг цэгцлэж, хариуцлагатай болгохоор төрийн байгууллагууд уялдаатай ажиллах ёстой. Хэрвээ шаардлага тавиад засагдахгүй бол лицензийг нь түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана. Шаардлагатай бол хууль журмандаа өөрчлөлт оруулах болно” хэмээн мэдэгджээ.
Ингээд Налайхын нүүрсний уурхайг цаашид хэрхэх талаар судалж асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан