Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхий нийтийн асуудалд залуучуудын анхаарлыг хандуулах МЮМ 2017 чуулган болно

Модел Юнеско буюу Загвар Юнеско-ийн хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффисын дэмжлэг дор гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 
Энэ жилийн хурал 11-р сарын 18-ны өдөр “Holiday Inn” зочид буудалд 
 
1. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл, мэдээллийн эрх чөлөөт орчинг дэмжих
 
2. Даяаршиж буй ертөнцөд соёл иргэд хоорондын харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх
 
3. Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих гэсэн сэдвийн хүрээнд 150 оролцогчтойгоор зохион байгуулагдах юм. 
 
Модел Юнеско нь ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн загвар чуулган/ хурал юм. Тус чуулганы үеэр оролцогч залуучууд НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчийн дүрд хувиран, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Уг арга хэмжээний зорилго нь оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, мөн Юнеско-ийн өнөөгийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар мэдлэг олгоход оршдог.
 
Хурлын нээлттэй шалгаруулалтын үр дүнд 16-24 насны нийт 170 гаруй оролцогчийг шалгаруулна. Баг бүр 7 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд МЮМ хурлаар Юнеско-гийн салбарын Соёл, Боловсрол, Нийгмийн ухааны хүрээнд гурван хэсэгт хуваагдан хуралдах болно. Гурван салбар хуралдааны нэг нь англи хэлээр, бусад нь монгол хэлээр явагдана. 
 
2017 оны МЮМ-ын төлөөлөгч багуудын батлан гаргасан тогтоолын төслийг Монгол улс дахь НҮБ болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт албан ёсоор өргөн барих юм. Түүнчлэн энэхүү өргөх бичиг нь Монгол залуучуудын дуу хоолой, хүсэл сонирхлыг шийдвэр гаргагч, санаачлагчдад хүргэж буй бас нэг хүчин зүйл болдог юм. 
 
Хурлаас шалгарсан шилдэг төлөөлөгч баг, илтгэгчид олон улсад зохион байгуулагдах НҮБ-ын загвар чуулган, залуучуудын хуралд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болох боломжтой. 
 
МЮМ 2017 загвар чуулган нь сонирхсон 16-24 насны залуучуудад нээлттэй бөгөөд бүртгэл 11.04-ний өдрийг хүртэл явагдана.
 
Бүртгэлтэй холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг: 

www.facebook.com/modelunescomongolia фэйсбүүк хуудсаас авах, 99118236  дугаарт холбогдон авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан