Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Жагсаал эсэргүүцэл дараалсаар байгаа ч эрх баригчид, дарга нар үл тоомсорлож байна


Өнгөрсөн баасан гарагт Оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал нийслэл Улаанбаатарт болж олон мянган хүн оролцсон.

Энэ жагсаалд гадаадад, АНУ, Герман, Франц, Белги, Швейцари, Японд  ажиллаж амьдарч монголчууд нэгдэн байгаа байгаа улс орон дахь ЭСЯ-ны гадаа жагссан гэж мэдээлж байна.

Сүхбаатар аймагт бас аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулиар Ардчилсан намынхан олонхи болсон байхад Монгол  Улсын Ерөнхий сайд үүнийг үл  ойшоон МАН-ын гишүүн хүнийг томилж будлиан тарьсныг эсэргүүцсэн суулт, жагсаал өнөөдөр аймгийн төвийн төв талбайд олон нийтийн сүрт жагсаал болж байна.

Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр дунд сургуулийн хүүхдүүд бас л дохионы хэлний мэргэжлийн багшаар хичээл заалгахаа илэрхийлж жагссаныг эцэг эхчүүд нь дэмжиж уриа лоозон барьж жагслаа.


Хүүхдийн ордны мэргэжлийн багш зарим хүнийг удирдлагууд нь халж явуулсныг тэнд суралцагч хүүхдүүд, эцэг эх нь мөн л эсэргүүцэж яг одоо Хүүхдийн ордонд уриа барин зогсч байна.

Хамгийн сонирхолтой нь олон нийтийн энэ эсэргүүцэл, бухимдлыг өнөө оффшор данстангууд, дарга удирдлагууд нь юман чинээ үл тоомсорлон сонсохыг ч хүсэхгүй таг дуугүй өнгөрүүлсээр л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан