Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“Оюутолгой”-н гүний усны нөөц газрын талаар маргаан дэгдлээ

Монголын өмнийн говь Өмнөговь аймагт орших дэлхийд томд тооцогдох алт, зэсийн Оюутолгойн уурхайн ноцтой асуудлыг хөндсөн маргаан өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдлээ.

Ноцтой нөлөөтэй гэхийн учир нь дэлхийд томд тооцогдох уурхайн гүний усны гол нөөц газартай холбоотой бөгөөд 2010 оноос эхэлсэн энэ маргаанд хариуцагчаар Монгол Улсын Засгийн газар татагдаж байна. Учир нь өнөөдөр Оюутолгойн гүний усны нөөцийн байгууламжаа барьчихаад байгаа газрын ашиглалтын лизенцийг 2009 онд Монголын компанийн эзэмшиж байсан байна.

Гэтэл 2010 онд “Оюутолгой” тус газарт зөвшөөрөлгүйгээр дайран орж, гүний усны байгууламжаа барьжээ. Энэ үеэр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын гэх эрүүгийн хэрэгт хамааралтай хэмээн Монголын компанийн лицензийг хүчингүй болгосон ч тус газарт холбоотой лизенз Д.Батхуяг нарын хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон аж. Гэтэл Монгол Улсын Засгийн газар уг лицензэт талбайг Оюутолгой уурхайн нөөц газар болгохоор тогтоол гаргасан аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард болсон шүүх хурлаар Засгийн газрын энэхүү тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гарсан байна.

Ингэснээр “Оюутолгой” ХХК-ийн гүний усны нөөц газар маргаантай байдалд хүрээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр бол маргаан гүний усны байгууламж төдийгүй бусад байгууламж, дайран өнгөрөх зам, хууль зөрчин элс хайрга олборлосон гэх мэт асуудлуудыг хамарч байгаа аж. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр бол “Оюутолгой” ХХК хууль бусаар элс хайрга олборлосон болон зам ашигласан төлбөрийг Монголын компанид төлөхөөс гадна гүний усны байгууламжийн газар нь ч маргаантай байдалд орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гүний усны нөөц хомс говийн уурхайн усны нөөцийн асуудлыг ч хөндөх юм.

Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс энэ талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Гомдлын гуравдагч этгээд буюу эрх ашиг нь хөндөхөөр байгаа “Оюутолгой” ХХК-ийн хувьд шүүхийн албан ёсны шийдвэрийг танилцуулсан бөгөөд хэвлэл мэдээлэлд зориулан ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Энэхүү маргаанд хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон гуравдагч этгээд “Оюутолгой” ХХК давж заалдах боломжтой бөгөөд асуудлыг шүүхийн дараагийн шат хянан хэлэлцэх юм. Энэхүү маргаанаас үүдэн олон нийт буюу сошиал сүлжээгээр Монголын үндэсний компанийн эрх ашгийг зөрчсөн, хууль зөрчин, хүч түрэмгийлсэн гэсэн эсэргүүцэл, дургүйцэл дэгдэж мэдэхээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан