Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн ордноос цагдан руу шилжигсэд


Б.ШИРНЭН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцон, өнөөдөр мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас хүргүүлээд байна.

Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ-аас мэдээлэхгүй байгаа бөгөөд Н.Алтанхуягт өөрт нь ямар үндэслэлээр хэрэг үүсгэсэн талаарх мэдээллийг мөн л өгөхгүй байгаа юм. Тэрээр өөрийг нь гүтгэж байгаа гэх ч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ойр дотны хүмүүстээ их хэмжээний мөнгө завшихад оролцсон байж болзошгүй аж.
Учир нь, АТГ-аас түүний мэдлийн “Хаан жимс”, “МАХ экспорт”, “Эмнэлгийн техник”, “Увс байгаль” зэрэг компанид нэгжлэг хийсэн бөгөөд эхнэр, дүүд нь хилийн хориг тавьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

1.    Г.Дэнзэн (Н.Алтан­хуягийн хүргэн гэдэг ч тэрээр охиных нь нөхөр биш бөгөөд зээ дүүгийнх нь нөхөр юм).
Өчигдөр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ”, “Төрийн банк”-ны ТУЗ-ийн гишүүн болон ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Г.Дэнзэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Г.Дэнзэн 26-хан насандаа дээрх албан тушаалд томилогдсон бөгөөд 2012 онд өөрийн цалин гэж 16 мянган ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан, Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэр гаргуулсан, өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан “Говь повер” компанийг Гаалийн хяналтын бүс, агуулахыг үйлчилгээ үзүүлэх 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж прокуророос буруутгаж байгаа юм. Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болсноор өөрийн эгчийг Ханган нийлүүлэлт хариуцдаг албанд ажилд оруулж, түүгээрээ дамжуулан тендерийн асуудлыг зохицуулж байсан нь хэргийн хүрээг улам өргөтгөж байгаа юм байна. Г.Дэнзэнгийн гэх хэрэгт нийт таван албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулсан юм.


2.    Э.Сэлэнгэ (Н.Алтан­хуягийн эхнэр)
Түүнд хилийн хориг тавьж, гадуур шалгаж байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Герман Улс руу зорих гэж байхад нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас саатуулсан.

3.    Н.Наранцэцэг (Н.Алтанхуягийн төрсөн дүү)
Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Герман Улс руу зорчих гэж байхад нь хилийн хориг тавьсан үндэслэлээр хил давуулаагүй бөгөөд тухайн өдрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулахаар болсон юм.

4.    Харин Н.Алтанхуя­гийн нагац дүүг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр АТГ-аас мөн л  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байна.
Хэдийгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний ойр тойрны хүмүүсийг шалгах нь хуулийн хүрээнд хийгдэж байгаа ч ч албаны байгууллага мэдээлэл өгөхгүй байгаагаас үүдэн улс төрийн өнгө аяс давамгайлсан мэдээллүүд цацагдаж байгаа юм. Жишээ нь, Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой кампанит ажлын эхлэл” гэж үзэж байгаагаа гэх мэдээллийг удаа дараа өгч байна.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар

Хөгжлийн банк 1.5 тэрбум ам.долларын “Чингис”, 40 сая иен буюу ойролцоогоор 600 сая ам.долларын “Самурай” бонд тус, тус босгож, Засгийн газраас тогтоосон салбар, чиглэлийн дагуу төслүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Гэвч, бондоос их хэмжээний мөнгө авч төсөл хэрэгжүүлсэн компаниуд нь эрх баригчдынх, түүгээр зогсохгүй зориулалтын бусаар ашигласан, улстөрчид хувьдаа зээл авсан гэх яриа гарсаар жил тойрч байгаа юм.

Харин энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан, эрх баригч намын бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас байцааж байгаад цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь Хөгжлийн банк, бондын зарцуулалттай холбоотой байлаа. Энэ талаар АТГ-ын комиссар Д.Бат-Оргил өчигдөр мэдээлэл өгч “Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтныг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саа­туулсан. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломж­гүй байна” гэлээ. Мөн “Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Холбогдох хуу­лийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Нээлттэй мэдээллийг бид сайтдаа ил тод түгээдэг. Энэ зарчмаараа л ажиллана” гэсэн юм.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын үед “Чингис бонд”-ын мөнгө Засгийн газарт орж ирсэн бөгөөд захиран зарцуулах эрх нь Н.Батбаярт бай­сантай холбогдуулан түү­нийг шалгаж эхэлжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг давуу эр­хээ ашиглан Н.Батбаяраар зээл гаргуулсан, зардлаа нэмсэн гэж үзэж байгаа юм байна.

Хөгжлийн банкны 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх тайланг үзвэл, Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани 17,215.4 сая ам.доллар Хөгжлийн банкнаас авчээ. Энэ мөнгөний зориулалт “Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын санхүүжилт” гэж гарсан байна. Гэвч, энэ чиглэлийн замын ажил хэдийнэ 38 орчим хувьтай үргэлжилж байсан бөгөөд Засгийн газар шинээр зам тавих ойлголтойгоор  тогтол баталсанд Б.Гарамгайбаатар оролцоотой байх үндэслэлтэй гэж АТГ үзэж байгаа бололтой. Энэ хэрэгт Б.Гарамгайбаатарын хүү, “Монроуд” компанийн захи­рал Г.Тэнгис, тус компа­нийн нягтлан бодогч, Б.Гарам­гайбаатарын төрсөн дүү Б.Оюун­цэцэг нарыг шалгаж эхэлжээ.

Ер нь, Хөгжлийн банктай холбоотой асуудал цаашид дэврэх шинжтэй байгаа бөгөөд өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар “Хөгжлийн банкнаас зээл авсан МАН-ын гишүүдийг ч шалгах хэрэгтэй” гэх байр суурь гарсан байна. Учир нь, Хөгжлийн банкнаас 2000 гаруй компанид арилжааны шинжтэй зээл олгосны 60 гаруй хувийг нь МАН-ын гишүүд авсан гэлцдэг. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкны томоохон зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компаниуд авсан. Зарим компанийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдээр гарсан. Хэвлэл мэдээл­лээр гараагүй, одоогийн УИХ-ын гишүүдтэй холбоотой компа­ниуд энд бий гэдгийг хэлмээр байна. Үүнийг зарлах боломж ч байгаа” тухай ярьсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан гэдгийг нь тодотговол, 109 тэрбум төгрөгийг Н.Номтойбаярын МАК цемент компани, Л.Энх-Амгалантай нэр холбогддог MCS компани 6.2 тэрбум, “Асем Вилла”-д 60 тэрбум, М.Энхболд, Ё.От­гон­­баяр, С.Бям­­ба­цогт нарын хувьцаатай гэг­дэх “Говь” компани 33 тэрбум... гээд МАН-ын гишүү­дийн нэрс хө­врө­нө. Харин АН-аас Б.Гарамгайбаатарын “Мон­­роуд”, УИХ-ын гишүүн Л.Эр­дэ­­­­нэ­­чимэгийн “Монос”, Га­­даад хэргийн сайд асан Л.Пү­рэв­сүрэнгийн эзэмшлийн цэцэр­лэг гээд бондоос сан­хүүж­­сэн компаниуд цөөнгүй бий.

0 Сэтгэгдэл
Naadmiin daraa shuuh tsagdaa sergiilekh deer baigaa ulsiin mungu idej shamduulsan bolon ajlaa tuiliin hariutslagagui hiisen banknii ajiltnuud , tenderees zavshigchid, tmur zamiin budlian, offshor dans , ulaanbaatar sangiin asuudal geed olon olon herguudiig yah bol , arai bugd haagdakhgui baigaa , shudarga shuuhiin humuus tangaragaasaa butsahgui baikh gedegt l naidiya
баттулга энэ гарамгайхулгайч нараа өршөөвөл нэр хүнд нь хамт навс унана.
содномцэрэн болдсайхан хоёр элбэгдорж энхболдынхоо заавраар ахин луйвар хийлээ. шинэ ерөнхийлөгч баттулга та энэ хоёрыг нарсанд суулгаж үнэн мөнийг хэлүүлж захиалагчийг нь улайлгаарай. ганбаатарыг бид дэмжсэн. одоо баттулгыг дэмжиж элбэгдорж энхболд хоёрын оймсыг харъя.
battulga garval naad garuud chini tsairan daa harj l baigaaraa
Oshooch olon hun uvah estoi harin ch tsoon hun barj baina. Huuliin baiguullag udaan ajillaj baina.
Хамгийн их уншсан