Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Меланья Трамп Цагаан ордон руу нүүхгүй


Б.СЭВЖИДМАА


АНУ-ын түүхэнд Цагаан ордонд амьдраагүй анхны тэргүүн хатагтай нь Меланья Трамп болж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Уг нь, тэрээр 10 настай хүүгийнхээ хичээлийг дуустал буюу ирэх хавар хүртэл Нью-Йоркт үлдэнэ гэж мэдэгдэж байсан.  Гэвч хавар Цагаан ордонд нүүж ирнэ гэсэн хүлээлтийг Трампын гэр бүл тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ байдлаар бол Меланья Трамп ирэх дөрвөн жилийг нөхрийнхөө хажууд өнгөрүүлэхгүй ч байж мэднэ гэсэн яриа гарчээ.


Д.Трамп ажилдаа орсноос хойш Меланья Цагаан ордонд хоёр л удаа хонож, бусад үед нь Нью-Йорк дахь “Трамп цамхаг”-таа байжээ. Тэрээр хичээлийн жилийн дундуур хүүгийнхээ сургуулийг солихгүйн тулд төрийн тогтсон уламжлалыг эвдэж Нью-Йоркт үлдэхээр шийдсэн. Гэхдээ тэргүүн хатагтай Цагаан ордонд амьдрахаас татгалзсанаар зөвхөн уламжлалыг эвдээд зогсохгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү зарлага гарахаар байгаа нь шүүмжлэл дагуулж буй. Ерөнхийлөгчийн гэр бүл хоёр тусдаа байгаа үед Нью-Йоркт тусгай хамгаалалт гаргахаас эхлээд Трампынхны Вашингтон-Нью-Йоркийн хооронд нисэх зардал гээд өмнөх Ерөнхийлөгч нарын гэр бүлээс харьцангуй өндөр зарлага гарна. Харин тэр зардлыг Трампын гэр бүл хувиасаа гаргана гэж мэдэгдээгүй учраас улсын төсвөөс л энэ бүгдийг зохицуулах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан