Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн нүүрсний зах зээлийн талаар тайлан нийтэлжээ

Б.СУВД

Олон улсын эрчим хүчний агентлаг өчигдөр дэлхийн нүүрсний талаар шинэ тайлангаа гаргажээ. Тайланд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, Хятад, АНУ-ын эрэлт хэрэгцээ буурч байгаа зэрэг шалтгааны улмаас ирэх таван жилд дэлхийн нүүрсний эрэлт удааширна гэжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг “Хятадад эдийн засгийн өсөлтийн шинэ загвар, нүүрсээ төрөлжүүлэхээс үүдэлтэй бүтцийн шинэчлэлийн улмаас ирэх таван жилд нүүрсний эрэлт хэрэгцээ буурч, удааширна” гэжээ. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс агаарын бохирдлыг шийдвэрлэх, илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж нүүрсний хэрэглээгээ багасгаж эхэлсэн билээ.

Тус улсын нүүрсний эрэлт 2014 онд 2896 тэрбум тонн байсан бол 2021 онд 2816 тэрбум тонн болж буурах төсөөлөлтэй байгаа аж. Харин дэлхийн нүүрсний эрэлт хэрэгцээ сүүлийн олон арван жилд анх удаа буурч 5636 тэрбум тонн болсон бол 2021 онд 5400 тонн болж буурах хүлээлттэй байгааг тайланд онцолжээ.
Гэхдээ Олон улсын эрчим хүчний агентлагийн эрчим хүчний зах зээлийн хэлтсийн захирал Кэйсүкэ Садамори “Агаарын чанар, нүүрстөрөгчийн бохирдол зэрэг шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд нүүрсний эрэлт хэрэгцээ буурах хандлагатай болж ирсэн. Гэхдээ өсөн нэмэгдэж буй хүн ам, хөгжиж буй эдийн засагтай Азийн орнууд хямд, аюулгүй эрчим хүчний эх үүсвэрийг хайж байна. Энэ нь нүүрсний эрэлтийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна” гэжээ. Хэдий Хятад улсын нүүрсний эрэлт хэрэгцээ буурах ч, Энэтхэгийн нүүрсний эрэлт хэрэгцээ огцом өсч, 2021 онд таван хувиар нэмэгдсэн байх хандлагатай байгаа аж. Гэхдээ тайланд дурдсанаар ирэх таван жилд Хятад улс дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч хэвээр байх аж.

Түүнчлэн БНХАУ нүүрсний хэрэглээ болон нийлүүлэлтээ огцом бууруулснаас үүдэлтэйгээр Ази-Номхон далайн бүс нутаг болон Европт нүүрсний эрэлт нэмэгдсэн нь 2016 онд нүүрсний үнэ эргэн сэргэх нөхцөл болжээ. Үүнээс гадна Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд “Ирэх жил эрчим хүчний нүүрсний үнэ буурах ч, үүний дараагаас эхлэн 2021 он хүртэл харьцангуй тогтвортой байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хятадын хэрэглээ 2896 тэрбум тонн гэв үү? Сая тонн байлгүй дээ.
Хамгийн их уншсан