Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Ирэх онд зэс, нүүрсний үнэ өснө


Т.ЭРДМАА


ОУВС, Дэлхийн банкны эдийн засагчид 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг тогтвортой сэргэхгүй байгааг онцолж байна. Энэ нь дэлхий нийтээр худалдаа буурсантай холбоотой хэмээн тодорхойлж байна. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.1 хувьтай гарна гэж төсөөлж байсан ч уг төсөөллөө 0.1 хувиар бууруулан тооцсон. Тэгвэл ирэх онд 3.3 хувийн өсөлт үзүүлэх төсөөлөл хийжээ. Хамгийн гол нь дэлхий нийтэд худалдаа өсвөл дэлхийн эдийн засаг тогтворжих аж. Ингэснээр манай экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос гээд түүхий эдийн үнэ өсөх боломж бүрдэх юм.

Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт буурч буйг онцлож байгаа. Учир нь түүхий эдийн үнэ буурснаар хөгжиж буй орнуудийн эдийн засаг 5.3 хувиас 4.3 хувь болж буурчээ. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас  хойш хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлт.  Харин ирэх онд АНУ, Канад, ОХУ, Бразиль зэрэг орны эдийн засаг тэлж Дэлхийн банкны тооцоогоор ирэх онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өсөх төсөөлөл гарчээ.

Манай улсын эдийн засаг хямрлаас гарахад ашигт малтмалын үнэ, худалдаа ихээхэн шалтгаалах нь тодорхой. Дэлхийн худалдаа, бараа эргэлт сайжирвал ашигт малтмалын үнэ өсөх болно гэдгийг судлаачид хэлсэн. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт ямар байхаас ихээхэн шалтгаална. Тус улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6.7 хувьтай гарав. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.3 хувиар буурсан дүн. Оны эцэст 6.6 хувьтай гарна хэмээн ОУВС-гийн эдийн засагчид үзэж байна. Харин ирэх онд 6.2 хувьтай байх төсөөлөл хийсэн. Тэгвэл уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд олборлолт нийлүүлэлтээ ихээхэн нэмэгдүүлэх болсон. Учир нь үнэ унасан тул олборлолт, экспортоо нэмэгдүүлж алдсан орлогоо нөхөхийг эрмэлзэж буй юм. Ийм учраас дэлхийн зах зээлд түүхий эдийн илүүдэл үүсч урт хугацаанд буурна гэсэн төсөөллийг судлаачид хийж байна. 

Монгол Улсын уул уурхайн түүхий эдийн экспортын тоо хэмжээ өссөн. Энэ өсөлт нь  740  сая ам.доллар болж буй юм. Гэвч  үнийн буурал­таас шалтгаалж борлуулалтын орлого нь 1011.5 сая ам.доллараар буурсан дүн бий. Хэдийгээр ашигт малтмалын үнэ ханш уналтын байдалтай байгаа ч манай улсад ажиллах уурхайн тоо 13-аар нэмэгджээ. Тухайлбал, Төв, Булган, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талбайд уурхай нээгдсэн байна.  Тэндний ес нь алтных бол, жоншны болон шохойн чулууны хоёр уурхай ажиллаж эхлэв.  Эдгээр уурхайд 683 ажлын байр бий болж, 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Хэдийгээр үнэ унасан ч манай улсын зэсийн баяжмалын экспорт нэмэгдэв. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард 930 мянган тонныг экспортолж байж. Тэгвэл энэ оны есдүгээр сард 1.1 сая тонн хүрчээ. Хэдийгээр манай улсын экспорт нэмэгдсэн ч Оюу толгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж буураад байгаа юм.  Харин нэг тонн зэсийн үнэ 4848 ам.доллар болов. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 6.3 хувиар буурсан үзүүлэлт.  Манай экспортолж буй түүхий эдийг худалдан авагч нь Хятад. Тус улсын зэсийн нөөц энэ онд 200 мянган тонноор нэмэгдэж хоёр сая тонн болжээ.  Иймд ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх төсөөлөл харагдахгүй байгаа аж. Харин “Блүүмберг”-ийн шинжээчдийн дүгнэлтээр нэг тонн цэвэр зэсийн үнэ энэ оны эцэст 4825 ам.доллар болох юм. Мөн ирэх онд 5180 ам.доллар болох төсөөлөл дэвшүүлээд байна.

Дэлхийн зах зээлд үнэ нь харьцангуй тогтвортой өсөлт хадгалж байгаа ашигт малтмал бол алт. Энэ оны есдүгээр сард нэг унци алт 1327 ам.долларын үнэтэй байв. Энэ нь өнгөрсөн оныхоос 18 хувиар өссөн дүн. Гэвч өмнөх саруудаас 0.9 хувиар буурсан. Уг бууралт нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайжирсантай холбоотой хэмээн зах зээлийн шинжээчид үзсэн билээ. Ха­рин арваннэгдүгээр сард нэг унци алт 1265 ам.доллар бо­лон буураад байна. Гэхдээ өнгөр­сөн оныхоос 100 гаруй ам.доллараар илүү үнэтэй.  Ирэх онд уг металлын үнэ буу­рахгүй тогтворжих хандлага бий аж. Энэ оны эхний арван сард манай улс 16.2 тонн алт ол­бор­лосон мэдээлэл байгаа юм. Нүүрсний үнэ өсөх хандалгатай болсон. Үүнийг судлаачид янз бүрээр тайлбарлаж байгаа.  Хятадын  баримталж буй бодлого, нүүрс олборлодог бүс нутагт нь үер буусан зэргээс үүдэн өнгөрсөн  есдүгээр сард нэг тонн коксжих нүүрсний үнэ 188 ам.доллар болж өссөн. Энэ нь нүүрсний үнэ нэг дахин илүү буюу 131 хувиар өссөн. Хятад гангийн үйлдвэрлэлээ бууруулж нүүрсний хэрэглээг хумих бодлого баримталж буй аж. Иймд гангийн хэрэглээ болон нүүрс экспортлогч орнуудын үйлдвэрлэлийг харвал урт хугацаанд үнэ буурна хэмээн судлаачид хэлж байна. Тэгвэл зарим судлаачид Энэтхэгт гангийн хэрэглээ эрс нэмэгдэнэ. Энэ нь төмрийн хүдэр, нүүрсний үнийг өсгөнө хэмээж буй юм. Блүүмбергийн шинжээчид ирэх онд нэг тонн коксжих нүүрс  90 ам.доллар болох сөрөг хандлагатай гэж үзжээ. Манай улс нүүрсний экспортоо ирэх онд 23 сая тоннод хүргэхээр улсын төсөвт тусгасан. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко” компанид өртэй. Үүнийгээ нүүрсээр дарж буй. Одоо нэг тонн нүүрсний үнийг 50 ам.доллар болгон нэмэх тохиролцоонд хүрээд байгаа. Шинэ он гарсны дараа 60 орчим ам.доллар болох боломж бий гэдэг. Гэвч Хятадын ӨМӨЗО-ны Ганц модны боомтоор нэвтэрч буй манай экспортын нүүрсний тонн тутмаас найман юань, машин тутмаас 10 юань, зэсийн баяжмалаас 0.2 хувийн хураамж тус тус авахаар боллоо. Урд нь нүүрсний үнэ өндөр байх үед ийм татвар ногдуулж байж. Одоо үнэ сэргэхээр уг татварыг сэргээжээ. Ингээд УУХҮЯ-наас Хятадын талд Гашуунсухайт-Ганцмодны боомтыг олон улсын статустай болгох орон нутгийн зүгээс тог­тоож буй татвар хураамжийг тэглэх талаар асуудал тавиад буй юм.

Төмрийн хүдэр манай улсын экспортод чамгүй жин дардаг. Уг металын үнэ сүүлийн жилүүдэд огцом буурсан. Ашигт малтмал газрын тосны газрын статистик мэдээллээс харвал нэг тонн төмрийн хүдэрийн үнэ өнгөрсөн онд 49 ам.доллар байж. Гэтэл оны аравдугаар сард 45 ам.доллар болж буурчээ. Учир нь Хятад гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлаа бууруулах шийдвэр гаргасан. Иймд төмрийн хүдрийн эрэлт буурч үнэ өсөх хандалга ажиглагдахгүй байна.  Манай улс аравдугаар сарын байдлаар 4.1 сая тонн төмрийн хүдэр олборлов. Харин өнгөрсөн онд 6.1 тонныг олборлож байжээ. 

Газрын тосны үнэ бага зэрэг өсөлт гарсан. Өнгөрсөн есдүгээр сард “Brent” нэрийн нэг баррель газрын тосны үнэ 48.4, “WTI” маркийнх 47.3 ам.доллар хүрсэн.  ОПЕК-ийн орнууд есдүгээр сард болсон уулзалтаараа газрын тосны нийлүүлэлтээ багасгах шийдэлд хүрсэн. Иймд ирэх онд  газрын тосны үнэ өсч дунджаар 57 ам.долларт хүрэх төлөв бий аж. Манай улсын газрын тосны экспорт өнгөрсөн аравдугаар сард 93 мянган тонн даваад байна.

0 Сэтгэгдэл
МАН засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ирэх жил дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ.
Хамгийн их уншсан