Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Хэргийн хариуцлагыг хэн үүрэх вэ


Б.МЯГМАРЖАВ

Дорнод аймгийн Матад суманд энэ сарын 26-ны өдөр “Зөв боломж” ХХК-ийн ажилчид  тодруулбал “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанийн 19, 21 дүгээр хайгуулын талбайд ажиллаж байсан хүмүүс үл мэдэгдэх шингэн ууснаас хордлогод орж, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэгвэл одоогийн байдлаар хордсон хүний тоо 21-д хүрсэн байна. Улмаар өвчтөнүүдэд яаралтай эмчилгээ хийж, таван хүнийг геомодиализын  эмчилгээнд оруулжээ. Хордсон хүмүүсийн биеийн байдалд тогтворжих хандлагатай байгаа хэмээн эмч нар хэлж буй юм.

Уг мэдээллийн  дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.  Цахим хуралд ЭМЯ-ны удирдлагуудаас гадна сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хордлого, эмгэг судлалын мэргэшлийн зөвлөх эмч, тандалт судалгааны багийнхан оролцсон аж. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт яаралтай ажиллуулахаар томилон явуулаад байгаа юм.

Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, яаралтай арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ирүүлжээ. Хордсон ажилтнууд техникийн зориулалтын спирт уусан байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг гарсан байна. “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанид хэдэн жилийн өмнө ийм хэрэг гарч, хоёр ч хүн амь насаа алдсан тохиолдол бий.

Харин ингэж олон хүн хордож, амь насаа алдсан тохиолдол Багануур дүүрэгт 2007 онд гарч, 15 хүн нас барсан юм. “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архинд  хордож, амь насаа алдсан хүмүүсийн тухай энэ мэдээлэл одоо ч бүдгэрээгүй байгаа. Тиймээс иргэдийг  хэрэглэж буй зүйлдээ анхаарал болгоомжтой хандаж байх талаар холбогдох албаныхан сэрэмжлүүлсээр байна.
Хордсон иргэдийн тав нь аймгийнхаа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хордлогын эмчилгээнд, хоёр нь хүлээн авахад, тав нь гадуур эмчлүүлж буй. Цаашид хордсон иргэний тоо нэмэгдэж магадгүй хэмээн эх сурвалж хэллээ.
Дөрвөн залуугийн амь насыг авч одсон үл мэдэх шингэн зүйл  ямар ч хараа хяналтгүй ажилчдын амрах өрөөнд нь байсан гэж хүмүүс хэлж буй юм. Жилийн өмнө бас л дээрх байдлаар хоёр хүн шингэн зүйлд хордон нас барсан гэдэг.
Тэгэхээр тэр үл мэдэгдэх шингэн зүйл гэж юу вэ. Хэрэв үнэхээр  химийн хортой амь насанд аюул учруулахуйц шингэн байсан бол тусгай хамгаалалтад энгийн ажилтан хүрэх боломжгүй газар хадгалах ёстой. Гэтэл техникийн спирт байсан бол үхлийн аюултай гэдгийг мэдсээр байж, 21-үүлээ уусан гэдгийг хэрхэн тайлбарлах вэ.

Уг нь, Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хууль шинэчлэгдэн  батлагдаж, аж ахуйн нэгж бүрт хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажиллаж, компаниуд ч жилийн орлогынхоо нэгээс доошгүй хувийг зарцуулах ёстой. Гэсэн ч компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мөнгө зарцуулахдаа тун хойрго ханддагийн гай дээрх байдлаар гарч байна. Уг нь хууль дүрмээ биелүүлж тавих хяналтаа сайжруулвал энэ мэт харамсалтай хэрэг гарахгүй байлтай. “Монголын хууль гурав хоног” гэгчээр дээрх хуулийг хэрэгжүүлэхгүй, бас хяналтгүй байгаа нь ийн дөрвөн хүний аминд хүрсний дараа л нийтэд ил болж байна. Одоо “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг дээр дооргүй хэлэлцээд сүйд болно. Гэвч төд удалгүй өнөөх хуулийг хэрэгжүүлэхийг умартана.

“Зөв боломж” компанийн үйл ажиллагааг зогсоов

Нутгийн иргэдийн эх сурвалжийн  мэдээллээр ихэвчлэн уудаг хүмүүс “Петро Дачин Тамсаг Монгол” компанид ажилд орсон байдаг. Энгийн хүмүүс цалин, ажиллах орчин нөхцөл, ажлын өдөр зэргийг нь голоод тэр бүр ажилладаггүй гэх. Тиймээс уудаг, гэр орныхон нь төвөгшөөдөг, эсвэл гэр оронгүй хүмүүс илүүтэйгээр хайгуулын ажилд явдаг гэдгийг хэлж байлаа. Хордсон хүмүүсийн хувьд “ПетроЧайна Дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн гэрээт ажилчид байсан гэнэ. Өөрөөр хэлбэл 26-43 насныхан буюу идэр залуус байсан аж. Харамсалтай нь, хэдийгээр иргэдийн болгоомжгүй байдлаас энэ бүхэн шалтгаалсан гэх ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Ажлаа хийлгэж байсан “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” уу, эсвэл туслан гүйцэтгэгч үү, бүүр эсвэл үхсэн иргэн өөрөө юу???

Уг асуудлаар аймгийн Онцгой байдал, цагдаагийн бай­­гууллага, мэргэжлийн хянал­тын газрын төлөөлөл  хам­тран хэвлэлийн хурал хийж, хэвлэлд мэдээлэл өгсөн юм. Улсын онцгой комиссын ажлын хэсгийн дарга Н.Цагаанхүү “ Аймгийн шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын газрынхан үл мэдэх шингэн бодисын дээжийг Улаанбаатар руу, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори руу  явуулсан. Хариуг нь хүлээж байна. Ер нь, тус компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбайд ямар нэг нэр хаяггүй, химийн бодис өмнөх шалгалтаар илэрч байсан. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 9-ны өдөр энэ хоёр компанийн үйл ажиллагаатай танилцахад химийн бодис хадгалдаг агуулах, сав ашигласан химийн бодисоо стандартын дагуу устгадаггүй нь илэрсэн. Энэ дагуу тус компаниуд арванхоёрдугаар сар хүртэл зөрчлөө арилгах үүрэг өгсөн. Үүнээс гадны “Зөв боломж” компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай дахь ажилчдын амьдрах нөхцөл, хоол хүнс, гал тогоо, стандарт хангаагүй тул улсын байцаагчийн зүгээс үйл ажиллагааг нь тог зогсоох шийдвэр гаргасан байна. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүйгээс өнөөдрийн нөхцөл үүслээ. Тиймээс  өнөөдрөөс эхлэн тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоох шийдвэрийг гаргаж байна” гэсэн юм.

Зуучлагч-ажил олгогч-ханган нийлүүлэгч “Зөв боломж”

“Зөв боломж” компани нь төрийн байгууллагын зү­гээс  тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас  ийн ажилчдынхаа амь насанд хүрсний дараа асуудалд анхаарлын тэм­дэг тавив.  Гэхдээ гол нь аж­лаа хийлгэж байгаа компани ч тэдэнд анхаарал хандуулж, шаардлагыг бие­лүүлэхэд шахаж шаардах ёстой баймаар. Мөн мэргэжлийн хяналтынхан ч захиалагч компанид мөн л шаардлага хүргүүлэх нь зүй. Үнэндээ төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа агентлагуудын ажлын цар хүрээг л туслан гүйцэтгэгч гэх нэг компани ийн уландаа гишгэв бололтой.

Хэдийгээр одоо тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж байгаа ч мар­гааш төрийн албан хаагчийн өгсөн улаан зураастай цагаан хуудсыг үл  тоон үйл ажиллагаа явуулахгүй ээ гэх газаргүй юм. “Зөв боломж” компани нь “Петрочайна дачин тамсаг” ХХК-д ажилд зуучилдаг төдийгүй туслан гүйцэтгэгчээр ажилладаг компани бөгөөд компанийн ТУЗ-д манай нэр бүхий улстөрч голлох үүрэг гүйцэтгэдэг гэх мэдээлэл ч бий.

Тийм ч учраас улаан гэрэлтэй ч үйл ажиллагаагаа явуулж байсан гэх хардлага байна. Тус компани нь анх монгол ажилчдыг Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол”-д ажилд зуучлах эрх бүхий байгуулагдаж байсан ч өнөөдөр ажил олгогчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй, монгол ажилчдын байр хоол, ажлын хувцас зэргийг нийлүүлдэг ханган нийлүүлэгч хийх болсон байна.  Ажилд зуучилж буй хүмүүстээ ямар нэгэн шалгуур тавьдаггүй гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.  Гол нь зуучилсан хүмүүсийнхээ ажлын хөлснөөс тодорхой хувь авдаг байсан ч гэх мэдээлэл гарч байсан. Гэвч энэ компанид өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага ногдуулаагүй нь үнэхээр тэдний арыг хэн нэгэн улстөрч дааж байна уу гэх хардлагыг улам баталгаажуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
МАН Сонгуульд ялж мантуу царайлсан даргатай болсоноор Мэргэжлийн хяналт ёс зүйгүй этгээдүүдээр дүүрсэн. Авлигач, хулгайч, худал ярьж хууран мэхэлдэг пялдага гарууд бүгд дарга болсон. Энгийн жишээ хэлхэд харьцааны соёлгүй, хамгийн зартай худалч, гүтгэгч, ажлын байранд архидаж явдаг Б.Отгонцэцэг гэгчийг даргаар томилсон явдал юм. Үргэлж энд тэнд авиакомпаниудыг шантаажилж тасалбар энэ тэр нэхэж явдаг худал хуурмагаар дүүрсэн эн төрд бас чимэг ч юм шиг доромжлол юм шиг үйл ядвлыг таслан зогсоох цаг нь болсон.
Tehnikiin spirtiig ni hulgailj uuj horchihood olon um yarij bgaa baihdaa kk ted nart arhi kompani ni ogood l horduulaad baival gej manai sain erchuud hulgailaad toiruulj uugaad balarsan daa
ЗӨВ ШҮҮ
heden mongolchuud mini dee
Avligachidyn shahaasny biznys bolood duuslaa daa?
mongolchuud gej boon arihchid arihnaas neg boloh umaa. Oorsdoo horchihood ternees ni bolj kompani buruudahuu
Хамгийн их уншсан