Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Эцэг эхчүүд уламжлалт арга бус уураг, вакцинд хошуурах болжээ

Б.МЯГМАРЖАВ

Саяхан олон нийтийн сүлжээний 0-2 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн группт нэг бүсгүй бичжээ. “Хоёр хүүхэддээ ОХУ-аас оруулж ирсэн уураг хийлгэсэн. Уг уургийг хийлгэснээс хойш хоёр хүүхэд нь ханиад хүрэх нь бага байгаа” гэж. Ээжүүд уг уургийг хаана хийлгэсэн талаар асууж хүүхдэдээ хийлгэх тухай санал бодлоо солилцов. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, цахим ертөнц болон гадуур худалдаанд ханиаданд сайн, дархлаа дэмждэг гэсэн  вакцин, уургийн худалдаа газар аваад байна. Нэг хэсэг төрөл бүрийн эм, антибиотикийг замбараагүй хэрэглэдэг байсан бол одоо вакцин, уураг “мода”-нд орж ээжүүд ч сайн хэмээн хошуурах болов.

Өвлийн хүйтэнд ханиад томуу хүрчих вий хэмээн амтай болгоны сайн гэх зүйлийг ээж, аавууд маань шохоорхон хаанаас, хэрхэн худалдаж авах вэ хэмээн сураглаж, авч хэрэглэлээ гэх мэтээр бичих болсон. Жишээ нь дээрх бүсгүй юм. Уг нь, уургийн бэлдмэлийг ямар ч дархлаагүй болсон, антибиотик тариад ч нөлөө үзүүлэхгүй байгаа хүнд хиймлээр дархлаа суулгах зорилгоор судсаар нь хийдэг аж.Энэ бол эрсдэлтэй үйлдэл юм. Хүүхдэд уураг хийх нь эцсийн арга хэмжээ гэдгийг ч эмч нар хэлдэг юм билээ. Уураг хийлгэсэн хүүхэд ч нүдэн дээр царай зүс ороод босоод ирдэг гэнэ. Өнгөрсөн жил ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн нярай хүүхдүүд таваас зургаан хүчтэй тариа, антибиотик хэрэглээд  нэмэр болохгүй байхад БНСУ-д үйлдвэрлэсэн уургийг хийх талаар эмч нар зөвлөж, эмнэлгийн зүгээс авах сүүлийн арга хэмжээ гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр хэр хүчтэй бэлдмэл вэ гэдгийг харуулж буй хэрэг. Харамсалтай нь, ихэнх эцэг эх богино хугацааны үр дүн хүсч уураг хийх аргыг сонгох болж. Нэг талаар тэр дор нь сайн нөлөө үзүүлж байгаа ч хойшид дархлааны системийг гэмтээдэг гэнэ. Гэвч ээжүүд хойшид гарах гаж нөлөөг үл тоон  мөн эмчийн заавар зөвлөгөөг эс тоож, дээрх аргыг хэрэглэж буй нь хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагагүй хандаж буй байдал. Нөгөө талаар эм эмийн хэрэглээний тухай мэдээ мэдээлэл хомс байгаатай холбоотой биз ээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Монгол Улсад оруулж ирж байгаа эм, эмийн хэрэгслийг манай яамны эм, эмийн хэрэгслийн газар болон МХЕГ-аас хяналт тавьдаг. Ингэхдээ манай орны нөхцөлд тохирч байгаа эсэх болон вакцины орц найрлагыг хянаж үзээд зөвшөөрөл олгодог. Гагцхүү вакциныг ямар нөхцөлд хэрхэн хийж байгаа вэ гэдгээс хамаарна. Гэхдээ манайд цөөн тооны томоохон эмнэлгүүд л хийдэг. Тухайлбал, “Сонгдо”, “Баянгол” гэх мэт эмнэлгүүд хийж байна. Тэгэхээр найдвартай байх л гэж бодож байгаа юм. Харин бусад замаар орж ирж байгаа вакцин, уургийг мэдэхгүй. Энд иргэд өөрсдөө хяналтаа тавих хэрэгтэй. Ам дамжсан яриагаар сайн гэснийг авах шаардлагагүй. Иргэд эм, вакциныг эмчийн хяналтан дор жороор хэрэглэх шаардлагатай. Мөн вакцинаас гадна ханиаднаас сэргийлдэг дархлаа дэмждэг олон юм бий. Вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг гэсэн үг. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хяналт бус иргэд ч хэрэглэх эм, эмийн хэрэгслийнхээ хяналтыг сайжруулж, тал бүрээс нь судлах учиртай” хэмээн ярьсан юм.

Нөгөөтэйгүүр төрөл бүрийн уургуудыг гадаад улс орнууд жишээ нь, БНСУ-д заавал эмчийн зөвшөөрөлтэй олгодог. Гэтэл манайд ямар замаар хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй уураг бэлдмэлүүдийг эцэг эхчүүд ч “харанхуйгаар” авч үр хүүхдэдээ хэрэглүүлсээр байна.


Д.Нарангэрэл: Цэгэн массаж нь дархлааг сэргээдэг

Дээрх асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил ханиад томууны дэгдэлт хэр байна вэ. Яамны зүгээс хэрхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Ханиад томуу улирлын чанартай өвчин. Яг энэ үед дэгдэлт нь нэмэгддэг. Одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үе болон гурван жилийн дундажтай харьцуулахад томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй гайгүй байна. Энэ нь, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч байгаатай холбоотой байх.

-Манай иргэдийн дунд антибиотикийн хэрэглээ ямар түвшинд байна вэ. Хэдийгээр антибиотик замбараагүй хэрэглэх нь сөрөг талтай гэдгийг иргэд мэддэг ч хэрэглэсээр байна?
-Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-аас антибиотикийн зохистой хэрэглээний талаар мэдээ, мэдээлэл сайн явуулсан. Үүний үр дүнд эцэг эхчүүд тэр бүр антибиотикийг хэрэглэх гэж яарахгүй болсон нь харагдаж байгаа. Ер нь, хүн бүрийн бие организм өөр байдаг. Энэ хүнд зохиж, өвчнийг нь илаашруулж байгаа антибиотик нөгөөд нь зохихгүй байх нь элбэг. Антибиотикийн хэрэглээ энэ маягаараа өндөр байх юм бол 2030 он гэхэд антибиотикийн тэсвэртэй чанар хорт хавдраас илүү түвшинд хүрнэ гэсэн судалгаа бий. Ханиад хүрлээ гэхэд түрүүлж шууд антибиотик бүү хэрэглэ. Гэртээ хоёроос гурав хоног гам барихад ямар ч ханиад шуухнаа намддаг. Өөрийн дархлаагаа сайн болгох хэрэгтэй. Ингэхдээ витамин С хэрэглэх мөн тэжээллэг хоол хүнс, сармис хэрэглэж дулаан хувцаслах шаардлагатай.

-0-2 настай нярай, хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүргэхгүй байх талаар болон дархлааг нь дэмжих тухай толгойгоо гашилгаж суудаг. Энэ насны хүүхдүүдийг хэрхэн эмчлэх талаар зөвлөмж өгөхгүй юу?
-0-2 настай нярай хүүхдэд цэгэн массаж хийж өгөх хэрэгтэй. Цэгэн массаж нь тухайн хүнд өөрт нь байгаа дархлаа үүсгэдэг бодисуудыг сэргээж өгдөг юм. Дөрвөөс дээш насны хүүхдэд цэгэн массаж хийх талаар өөрт нь зааж өг. Энгийн уламжлалт аргыг хэрэглэх нь зүйтэй.

-Энэ жилээс ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцин хийнэ гэсэн. Вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ?
-ДЭМБ-гаас тухайн жилд хэрэглэх вакцины талаар зөвлөмж өгдөг.  Манай улс ДЭМБ-ын хойд бүсийн хүйтэн оронд хамаардаг. Иймээс хүйтэн бүсийн вакцин хэрэглэнэ. Энэ жилийн бидний захиалсан вакцин маргааш /өнөөдөр/ ирнэ. Манайх НҮБ-ын Хүүхдийн санд вакцинаа захиалсан. Энэ вакцин нь зургаан сартайгаас дээш насны хүүхдэд зориулагдсан. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын алба болон эрсдэлтэй бүлэг болох агаарын бохирдол ихтэй гэр хорооллын цэцэрлэг, сургуулиудаар  хийнэ.

-Өвлийн улиралд ханиад томуутай холбоотой хатгаа өвчин их болдог. Энэ тухайд?
-Толгойноосоо хөл хүртэл даарахгүй байх хэрэгтэй. Доороос даарлаа гэхэд шээс бэлгийн зам, бөөрний өвчлөл эхэлнэ. Толгой даарснаас хамар, тархи мэдрэлийн судас нарийсах гэх мэт өвчлөл эхэлдэг. Тархины судас нарийсч тархинд цусан хангамж муудна. Тархинд цусан хангамж муу очихоор бүх судас агшина. Иймээс дулаан хувцаслан аль болох цэвэр агаарт гарах, хотын ойролцоо ууланд явах, гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Уушгины хатгаа томуугийн вирусийн 70 гаруй хувь нь дамждаг гэж үздэг. Мөн уламжлалт арга хэрэглэж,аарцтай адууны мах, зөгийн балтай сүү, чацаргана ууж дархлаагаа сайжруулах  хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан