Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Замын хөдөлгөөн хааж, гэртээ харихаа больчих л доо, гурав аа


Н.БАТ

Хотын дарга маань лхагва гарагийн нийслэлийн Онцгой комиссын хурлын үеэр түгжрэлийн зовлонг биеэрээ амсч байгаагаа учирлаж, замын цагдаагийн хэдийг баалж байгаа харагдав. “Сүүлийн өдрүүдэд түгжрэл бүүр ихэсчихлээ. Би ч ажилдаа ирж чадахаа болих нь” хэмээн гомдоллож байхыг харахад их л түгжирч хөөрхий.

“Ирэх яах вэ дарга минь эрт гарвал болчихно” гэж хэлмээр санагдав. Хэдэн дарга нар маань бүгд шахуу Зайсанд амьдардаг учраас хэрвээ 07:00 цагт гэрээсээ гарч чадахгүй бол цаг шахуу түгжрэх нь наад захын л хэрэг. Өмнө нь УИХ-ын дарга М.Энхболд болоод нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын хувьд хотын төвдөө тэр тусмаа 40 мянгатдаа амьдарч байсан болохоор түгжрэлийн тухай гомдоллож байгаагүй юм. М.Энхболд дарга ажилдаа ихэвчлэн алхаад ирж байгаа харагддаг байв. Э.Бат-Үүл даргын хувьд бензин бага иддэг учраас хотын түгжрэлд явахад хэрэгтэй юм гээд хар өнгөтэй приус-20 хөлөглөдөг байлаа. Тэрээр мөн л ажилдаа явган ирж байхдаа нь нэг бус таардагсан. Тэд хоёул хотын хүүхдүүд учраас 40 мянгатад амьдарч байсан биз. Харин С.Батболд даргын хувьд Төв аймгийн ЗДТГ-аас УИХ-д сууж, одоо их хотыг товхинуулахаар намын томилолт авсан хүн. Тийм учраас 40 мянгатад байшингүй. Харин Зайсанд амьдардаг бололтой.
Гэхдээ азтай юм. Зөвхөн ирэхдээ л бөглөрдөг. Тэгвэл Хан-Уул дүүрэгт амьдардаг иргэдийн хувьд ажил тараад гэртээ харина гэдэг үнэхээр аз сорьсон хэрэг болчихоод байгааг дарга минь анзаарч нэг үзээрэй. Хэрвээ №1, №2, №3-аас өрсч гарч чадахгүй л бол 20:00 цаг хүртэл хүлээсэн нь дээр болчихож. Өнгөрсөн даваа гаригт гэхэд 17:50 цагт ажлаасаа гарсан хүн 20:00 цаг хүртэл хотын захиргааны өмнө зогссон. Чухам юунаас болж тэгж таг зогсох болов. Зам дээр уг нь цагдаа эгнээд л зогсч байв. Ямартаа ч сөөм сөөмөөр ч урагшлахгүй хоёр цаг зам дээр зогсоход мань гурван номертой нөхөр хамгийн их “хувь нэмэр” оруулав. Төрийн ордноос хамгаалалт бүхий хоёр хар машин Их тэнгэрийг зорин гарахыг хоёр нүдээрээ харж атаархав. Замыг хааж байгаад машинуудыг зогсоож байгаад л урсгал сөрөн давхив.

Тэд гэртээ эрт харих ёстой. Харин энгийн иргэн зам дээр хоёр цаг зогсох нь асуудал биш бололтой. Бүр хичээл ном тарж үр хүүхдээ зөөх гэж яарсан эцэг эх, хүлээж байгаа бяцхан амьтадыг огтхон ч боддоггүй бололтой. Хамгийн гол нь зам хааж, зохицуулалт хийдгийг л зогсоомоор санагдах. Арга ядахдаа энэ ордны арын цэцэрлэгийг нэгэнт ашиглахгүй юм чинь тамганы хөшөөг нь зөөчихөөд гурван өндөрлөгтөө гэрийг нь төвхнүүлэхсэн гэх явган яриа сошиалаар тараад байхав. Үнэндээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хувьд хөдөөний хүмүүс. Тэд магадгүй түгжрэлийн зовлонг тэр бүр мэдэхгүй байж болох. Харин М.Энхболд дарга бол хотын даргын албыг олон жил хашсан учраас түгжрэлийн гомдлыг хамгийн их сонссон баймаар. Тиймээс ядаж та минь 40 мянгатдаа амьдарч үзээрэй гэж хүсмээр санагдав.

Төрийн гурван тэргүүндээ хүндэтгэл үзүүлэх нь зүй. Төрийн хамгаалалтдаа авч, түмний нүднээс хол байлгах ёстой байх л даа. Аягүй бол хямралын энэ цагт өндөг шидэх нэгэн ч гарах учраас тэр. Гэхдээ төрийн гурван тэргүүн маань түмэн олноо ядаж өвлийн цагт нэг харж үзээсэй билээ. Ядаж зам хаалгүй зорчих арга олохыг Замын цагдаагийн газрын даргад үүрэг болгочихвол ч...

Төв замыг ердөө цөөн хэдэн минут л хаахад хэдэн км үргэлжлэх түгжрэл үүсч байна. Мэдээж энэ бол их хотын проблем. Нью-Йоркид ч, Бээжинд ч ийм байдал үүсдэг гэдгийг ойлгож байгаа. Улаанбаатар хот ч сая хүнтэй метрополитон хот болсныг бид бүхэн мэднэ. Гэхдээ манай хэдэн тэргүүн түгжрэлийг улам гааруулж байгаа нь харамсалтай. Замын цагдаа яахав, дээрээс ирсэн тушаалыг биелүүлж, эрээн модоо өргөөд зогсох ёстой. Уг нь төв зам дагуу бараг л 20-30 метр тутамд цагдаа гаргадаг. Мэдээж түгжрэлийн цагаар л даа. Харин цагдаа гурван томын замыг чөлөөлөх гэж зогсоо мэт аашилдаг. Байдал ийм байгааг хүн бүр мэдэрч байна.

Хоёр жилийн өмнө гарсан судалгаанаас харвал Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар өдөрт 700 мянган хүн 200 мянган автомашин зорчдог бол Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангаас Яармагийн гүүр хүртэл замаар өдөрт 600 мянган хүн 170 мянган автомашин зорчдог аж. Давхардсан тоогоор гэдэг нь тодорхой. Ийм хэмжээний хүмүүст л чирэгдэл учруулдаг гэдгээ манай тэргүүн гурав тун сайн мэдэрдэг бол... Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ард түмнээ чирэгдүүлэхгүй, ард түмнээ бодож гэж их ярьдаг учраас магадгүй маргаашаас зам хаалгүй гэртээ харьдаг болчих байх. УИХ-ын дарга М.Энхболд 40 мянгатдаа төвхнөчихвөл одоо Ерөнхий сайд л үлдэх нь.

Хотын дарга 100 хоногийн ажлын тайландаа уулзварууд дээр баруун эргэхийг чөлөөтэй болгосноор замын түгжрэл буурсан гээд иргэд ам сайтай байна хэмээн ярьсан. Гэтэл хотынхоо төвд хоёр цаг зогсдог болсныг яах юм бол доо.  Судалгаагаар хотын түгжрэлд нэг машин дор хаяж 40 минутыг үргүй зарцуулдаг гэж байдаг юм билээ. Тэгэхээр энэ 40 минутаа нэмэхээр 2 цаг 40 минутыг үргүй зарцуулж, 2,8 литр бензин зам дээр хаядаг юм байна дунджаар. Нэг айл 4400 төгрөг гээд тооцвол ажлын 21 өдөртөө үржүүлэхээр 92400 төгрөг хаядаг юм байна. За 40 минутаа хойш тавиад 2 цагаараа л тооцъё. 60 мянган төгрөг сар бүр хаяна гэдэг дундаж амьдралтай хүмүүст үнэхээр хайран. Тэгэхээр төрийн гурван тэргүүнээсээ л гуйсан нь дээр болох нь.

Та гурвыгаа гэрт тань түргэн хариулахын тулд хүүхдээ сургууль, цэцэрлэг, эмээ, өвөөгөөс нь аваад гэртээ харихаар яваа хүмүүс бүтэн хоёр цаг зогсч байгааг анхааралдаа авна уу. 5-8 цагийн хооронд Улаанбаатарын төв гудамжаар яваа машин бүрт хүүхэд сууж яваа гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдмээр юм. Хэрвээ айл бүрийн хажууд сургууль, цэцэрлэг нь бэлэн бол ийм байдал үүсэхгүй нь мэдээж. Харамсалтай нь цэцэрлэг сургууль хүрэлцээгүй дээр нь гэртээ харах хүнгүй бол хүүхдээ машиндаа суулгаад л явна. Тэгэхээр төрийн гурван тэргүүн маань замаа хаагаад явахаас өөр аргагүй бол зам дээр бөглөрч байгаагаа баримтжуулж, тэдэнд нэхэмжлэх илгээх нэг арга бидэнд үлдлээ. Төв зам дээр нээрээ камер байгаа бил үү?

0 Сэтгэгдэл
elbegdorj muu davarsan gulug hezee uhej dald ornoo ichdeggui pisda yaj ulsiin maani erunhiilugch terguun gd yavj bnaa nohoig buudaj alaach
дарангуйлагчид хэзээ ч эрх ямбаасаа татгалзахгүй харин тэднийг хүчээр хувьсгалаар нухчин дарж болно
zuv zuil hunduj bichsen bna, neeree l ingedge shu dee, ard irgedee bodmoor yumda. Uvuliin huitend mashind daarch ulsch yadarch bga jaahan ursiig bodmoor yum.
Хамгийн их уншсан