Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Мөнгөний бодлого мухардалд оров уу


Т.ЖАНЦАН


Манай улсын төсөв жилээс жилд тэлж, алдагдал нь өссөөр. Иймд Төв банкны мөнгөний бодлого хэрэгжих орон зайг хумиж ирсэн.  Ирэх оны төсөв мөн адил орлого, зарлагаа тэнцүүлж мөнгөний бодлогодоо орон зай олголгүй батлагдав. Тухайлбал, энэ оны тодотгосон төсвийн орлого 5.3 их наяд төгрөг.  Гэвч орлогоосоо илүү зарлагатай  байгаа. Ирэх оны төсөв ч бас энэ зарчмаас гажсангүй. Орлого зургаан их наяд, зарлага нь 8.5 их наяд төгрөг байх юм. Монголчуудын олон жил хуримтлагдсан орлогоосоо илүү зарлага нь өнөөгийн эдийн засгийн хямралын гол үндэс гэж судлаачид тодорхойлж буй.
Тэгээд засаглалын хямрал нь ийм байдал руу түлхсэн гэдэг. Тэгэхээр орлого, зарлагын ийм тэнцвэргүй нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ суллаж эдийн засагт мөнгө хийх боломжгүй юм. Уг нь мөнгөний нийлүүлэлт сайжирвал бизнесүүд идэвхжиж иргэдийн орлого, худалдан авах чадвар нэмэгдэнэ. Харамсалтай нь ирэх оны төсөв ийм боломж олгосонгүй.

Монголбанкны хэрэг­жүүлж ирсэн мөнгөний бодлогыг сонирхоё. “Egule capital”-ын судалгаагаар Монголбанк мөнгөний бодлогоо 2009 оноос хойш 15 удаа өөрчилжээ. Үүнээс аравт нь бодлогын хүүгээ өсгөж тавд нь буулгасан байна. Энэ бүгдэд мөнгөний нийлүүлэлт өсч, буурч ирсэн гэсэн үг. Тухайлбал, 2010-2011 онд мөнгөний нийлүүлэлтийг 70 хувиар өсгөсөн. Энэ нь эдийн засагт хэт халалт үүсгэж эрэлт нэмэгдүүлж инфляцыг  хөөрөгдөж орхисон. Учир нь уул уурхайн экспортын орлого огцом өсч байсан тул төсвийг хэт данхайлгав. Угтаа өнөөгийн эрх баригч МАН сонгуульд оноо авах зорилгоор популист амлалтаа хэрэгжүүлж иргэн бүрт “Эх орны хишиг” хүртээсэн билээ.  Гэтэл 2012 оноос дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Ингээд Монголбанкнаас эдийн засаг, бизнесийг дэмжих, ажлын байр хадгалах бодлого хэрэгжүүлэх болов. Тухайлбал, 2013, 2014 онд мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 40 хувьтай гарч байлаа. Өөрөөр хэлбэл, хямралын үед эдийн засагт шүхэр зүүж зөөлөн газардуулах арга хэмжээ авсан гэж хэлж болох нь. Харамсалтай нь, түүхий эдийн үнийн уналтаас үүдэн манай улсын экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт татарч ирлээ.  Иймд өнөөдөр эдийн засгийн өсөлт энэ онд 1.3 хувьтай гарах болоод байна. Эдийн засаг ийнхүү царцаж эхэлсэн тул ирэх наймдугаар сард инфляц -02 хувийн дефляц үүссэн. Үүнийг Монголбанк түр зуурын үзэгдэл хэмээн тайлбарлаж байсан ч эдүгээ байдал өөрчлөгдсөнгүй. Өнгөрсөн сард -01 хувийн дефляцтай гарав.
Энэ оны наймдугаар сард валютын ханш хэдхэн хоногийн өмнөх шиг огцом савлаж ирсэн. Ингээд импортын дөрвөн сарын хэрэглээг хангах нөөцтэй төв банк бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөж 15 хувьд хүргэхээс өөр арга байсангүй. Энэ нь Монголбанкны түүхэнд байгаагүй үйл явдал болсон гэхэд хилсдэхгүй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг “Монголбанк бодлогын сонголт хийхэд маш хязгаарлагдмал нөхцөл байдалд ажиллаж байна. Валютын ханш огцом хөдөлсөн үед ам.доллар зах зээлд нийлүүлж болно. Мөн зах зээлд элбэг барааны үнэ буурч ховорынх нь өсдөг шиг төгрөгийн хумих бодлого хэрэгжүүлэх боломж бий. Гэвч наймдугаар сард төв банк бодлогын хүүг нэмж ам.долларын эсрэг төгрөгийн эргэлдэх хэмжээг хязгаарлах оролдлого хийсэн. Энэ бол маш хатуу бодлого. Төв банк валютын захад нийлүүлэх ам.долларын нөөц бага байгаа тул ийм хатуу сонголт хийхээс өөр арга үлдсэнгүй” хэмээн дүгнэсэн байдаг.  Урьд нь 2008 оны эдийн засгийн хямралын үед төв банк бодлогын хүүгээ 14 хувьд хүргэж чангалсан удаатай. Гэхдээ валютын ханшийн огцом хөдөлгөөнийг дарах гэж тийм өндөр хувиар нэмж байгаагүй юм. Хамгийн гол нь, бодлогын хүү өсгөх арга нь валютын ханшийг тогтоон барихад тийм ч их нөлөө үзүүлж чадахгүй гэдэг нь ха­рагдав. Учир нь бодлогын хүү огцом чангарахад ханш хэсэг зуур амсхийгээд дахиад л өмнөх шигээ огцом хөдөлж эхэлсэн билээ. 

Монголбанкинд эдийн зас­гийн хямралыг даван туу­л­ах  бодлогын сонголт үлдээ­гүйг хэдхэн хоногийн өмнө ам.долларын ханш ог­цом савлах үед гаргасан мэ­дэгдлээс нь харж болох нь. Уг мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын олон улсын сан­хүүгийн байгууллага, хөрөн­гө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд сан­хүү­жил­­тийн асуудал шийдэг­дэ­хээр байна” гэсэн. Үүнийг хэн нэгнээс ам.доллар олж ирэх тул ханшийг тогтоон ба­рих боломжтой болно гэдгээ хэлсэн хэрэг. Үнэндээ ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөр бүх­нийг шийднэ гэж горьдож буй аж. Эдийн засагч, судлаачид уг хөтөлбөр “Хямралаас гарах зөв шийдэл, бодлогын сонголт биш” хэмээн шүүмжилж байгаа. Учир нь Монгол Улс тус сангийн хөтөлбөрт зургаан удаа хамрагдсан. Тухайн үедээ тус дэм болсоныг нь үгүйсгэх аргагүй. Гэвч манай эрх баригчид “Стэнд бай” хөтөлбөрийн үед тавьдаг шалгуурыг монгол хөрсөнд буулган ашиглаж чаддаггүй нь харамсалтай.  Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний бодлого, засаглалын асуудлаа өнөөг хүртэл шийдэж чадаагүй юм. Ийм ч учраас мөнгөтэй үедээ тансаглаж хэцүүдэхдээ бадар барьсаар байна.   Нөгөө талаар тус хөтөлбөрт хамрагдсан л бол хямралаас өргөс авсан юм шиг гарна гэж байхгүй билээ. Иймд эдийн засгаа зөв замаар залж явах шийдлийг монголчууд бид өөрсдөө л олох учиртай. Энэ бүгдээс үзэхэд Монголбанкинд бодлогын сонголт үнэндээ алга. Хямралын эсрэг үр дүнгээ өгөх мөнгө, төсвийн бодлого,  шинэ арга зам хайх асуудал Монголбанк, Засгийн газарт тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан