Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Генетикчид хүний насыг 60 хувь уртасгах арга оллоо


Олон улсын эрдэмтдийн групп хүний генийг судалсныхаа үр дүнд хүний амьдралын насыг 60 хувь уртасгах боломж байгааг олж илрүүлсэн байна. Одоогоор тэдний ажил мөөгөнцөрийн Saccharomyces cerevisiae эсийг судлах шатандаа явж байгаа юм байна.

Генийн судалгааны явцад тэд генийн кодод өөрчлөлт оруулах чадвартай 4698 ширхэг өөрчлөгдөх эс байгааг олж илрүүлжээ. Үүнээс 238 ген нь л хүний амьдралыг уртасгахад нөлөө үзүүлэх юм байна. Үүний зэрэгцээ LOS1 ген нь мөөгөнцөрт эсийн насыг 60 хувь уртасгах нөлөө үзүүлж чадна  гэж эрдэмтэд хэлж байна.  

Судалгааны энэ ажил зөвхөн хүний насыг уртасгах төдийгүй генийн бүхий л хүчин зүйлийг судлахад чухал ач холбогдолтой болж амьд организмын насыг уртасгахад шууд нөлөөлөх юм гэж үзэж байгаа гэнэ.
Энэ илрүүлээд байгаа генийн тал хувь нь л хүний, ер нь сүүн тэжээлтнүүдийн насыг уртасгахад нөлөөлнө гэж байна. Ийм замаар энэ судалгааны үр дүнд хүний амьдралын насыг уртасгаж болно гэж найдаж байгаа юм гэснийг  “RuPosters” мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан