Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Эгийн голын УЦС буюу “Жингийн цуваа явж л байна, замын нохой хуцаж л байна”

Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн болон Орхон гол дээр барих усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийх тендер зарласнаа Дэлхийн банк энэ аравдугаар сарын 7-ны өдөр мэдэгджээ. Бүр 2012 онд Дэлхийн банк энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж 25 сая доллар зарцуулахаа илэрхийлж байсан  юм.

Олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн оросын талын зохицуулагч Александр Колотов тендерийн материалыг аравздугаар сарын 25-нд зөвлөх фирмд авахаар заралсан гэжээ.
“Тендер зарласан тухай Дэлхийн банкны албан ёсны сайтад есдүгээр сарын сүүлчээр тавьсан. http://www.minis.mn/en/article/active-bid гэсэн хаягаар орж үзэж болно” гэж Александр Колотов мэдэгдсэн байна.

Уг нь Орос, Монгол хоёр улс Байгал нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц барих эсэх талаар ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн ард иргэдээс санал асуулга явуулсны дараагаар тендрээ зарлана гэж өнгөрсөн тавдугаар сард тохирсон. Гэтэл энэ санал асуулга болоогүй байхад тендер зарласан болохоор ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Дэлхийн банкнаас  монголын усан цахилгаан станцын төслийн тендер зарласан эсэхийг тодруулахаар ханджээ.

Ирэх арваннэг, арванхоёрдугаар сард явуулах санал асуулгаар Буриад улсын 9 суурин газар, Эрхүү мужийн нэг суурины ард иргэдээс саналыг нь авах юм. Гэхдээ монголын тал оросын иргэдийн саналыг харгалзаж үзэх эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.

Оросын тал бас энэ арванхоёрдугаар сард Улаанбаатарт болох хоёр улсын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, болон шинжлэх ухаан техникийн  хамтын ажиллагааны комиссын хуралдаанаар энэ асуудлыг ярилцахаар төлөвлөөд байсан юм байна.

Гэтэл Дэлхийн банкны албан ёсны сайт дээр Монголын усан цахилгаан станцын төслийн тендерүүдийг зарласан гэсэн мэдээлэл гарсан нь Оросын засгийн газар, ард иргэдийн гайхшралыг төрүүлж ийн Дэлхийн банкинд хандаж байгаа энэ юм байна хэмээн newsbabr.com сайтад бичжээ.

ОХУ-ын сайд Дэлхийн банкинд хаягласан захидалдаа Байгаль нуурын эко системд аюул учруулах “Шүрэн”-гийн УЦС болон “Орхон” гол дээрх усан сангийн төсөл боловсруулах тендер зарласан шалтгаанаа тодруулж өгөхийг хүссэн байна. Захидалд тендерийг Орос, Монгол хоёр улсын харилцан ойлголцсоны дараа мөн  үүний өмнө Дэлхийн банк арван нэгдүгээр сард Буриадын ард иргэдийн саналыг авсны дараа эхлүүлнэ гэж байсныг мөн сануулжээ.

Харин Дэлхийн банкны төлөөлөгч Питер Леонард Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал дээр усан цахилгаан станц барихыг санхүүжүүлэх асуудал энэ төсөлд холбоотой талуудын оролцоотойгоор шийдвэрлэсэн гэсэн байна.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской болон, Эрхүү муж, Буриад улсын удирдлага, байгаль хамгаалагчид, ард иргэд Сэлэнгэ мөрөн, түүний цутгал Орхон гол, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь дэлхийн хамгийн цэнгэг устай Байгал нуурын эко систем, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлнө гэж удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Энэ бүх шаардлагын  дараанаас энэ оны тавдугаар сард Дэлхийн банк энэ төслийг санхүүжүүлэхээ царцаалаа гэж мэдэгдэж байсан юм.

Оросын хэвлэлүүд Дэлхийн банк энэ төслийн тендерээ зарласан мэдээлэл гарсны дараагаар ээлж дараалан бичиж байгаагийн дотор “Московский комсомолец” ” сонин “Жингийн цуваа явж л байна, замын ноход хуцаж л байг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр  БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нартай Узбекстан улсад уулзахдаа монголын тал Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь энэ нуурын байгаль орчин, эко системд аюул учруулахын зэрэгцээ Эрхүү мужийн усан ханагамжид сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэгдэж байсан юм. Тэр бас Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг өөр арга замаар, өөрөөр хэлбэл оросын тал эрчим хүчээ хямд үнээр нийлүүлэх маягаар  шийдвэрлэж болно гэж хэлж байсан.

0 Сэтгэгдэл
Олон юм хуцалгүй орос руугаа зайлаарай чи
Усан цахилгаан станц барих нь зөв... Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг, айлаас гуйхаар авдраа уудал гэсэн монгол зүйр үр бий. Бид цөөхүүлээ мөртлөө асар их баялагтай ард түмэн. Технолгийн хөгжлийн эрин үед хангалуун амьдрах бүрэн боломжтой. Биднийг ядуу, хэрүүлтэй амьдруулах нь хэнд хэрэгтэй гэдгийг ойлго.
Байгаль нуурын экосистемд аюул учруулахгүйгээр Монгол улс өөрийн усаа хил дотроо чөлөөтэй ашиглаж, удирдах эрхтэй. Ямар бүр хааж боож өөр тийш нь урсгах гэж байгаа биш. Ер нь УЦС гэдэг хаана ч байдаг л зүйл, ялангуяа эрчим хүчний хараат байдалтай Монгол улсын хувьд маш зөв алхам гэж үзэж байна.
USA end yzmzr hamaatai yum be. Harin ch deerengui Oros l demii hutsaj baigaa yum bish uu
Зэвүүн дээрэмийн зантай АНУстай нэгдээд монгол сайнаа үзэхүү?. гохино болчихгүй бол ч яахуу?
USA end yzmzr hamaatai yum be. Harin ch deerengui Oros l demii hutsaj baigaa yum bish uu
Baigal nuur Mongolyh geed bichichih zorigtoi setguulch baina uu? haruulaach.
Mongol uls eh orondoo usan tsahilgaan stants barihaa orosuudaas asuuh bolj baina uu? hutsavaa. ter tsag ongorson shuu? MAN orosyn zaavraar bas yavah nuu? eh oron ard tumnee bodoh nuu? harah tsag uldlee.
Байгалийн эрэгт 1 ч стандарт хангасан цэвэрлэх байгууламж бариагүй тул Оросууд биднээс юу ч шаардах эрхгүй. Бүдүүлэг, дээрэнгүй нь дэндсэн Оросуудаас асуувал бодитой болохгүй. Бидний эрх ашгийг огт бодохгүй. ЭУЦ барьснаар Байгаль нуур аврагдана. Эх нь тогтмол устай, цэвэрлэгдэж байж Байгаль аврагдана. Путинд бялдуучлагчид толгойг эргүүлж гүйцсэн байна. Тэр сонсох чихгүй болоод байгаа.
Дэлхий дахинд социализм, капитализм өрсөлдсөөр байна. 1970 оны эхээр капиталист орнуудад нүүрэлсэн эрчим хүчний их хямралын үеэр нүүрсээ барсан капиталист орнууд аргаа бараад нар, салхи, усны эрчим хүч ашиглах болсон. Моод Монголоор дуусдаг гэдэг. Дэлхийн банк, олон улсын Валютын сан зэрэг байгуулагууд нь мөн чанартаа Америкийн эдийн засгийг тогтвожуулах чиглэлээр байгуулагдсан байгуулагууд. Нөгөө талаар геополитикийн хүрээнд Америкууд Монголчуудыг орсуудаас холдуулах, болж өгвөл Оростой муудалцуулах зорилготой байгаа. Монголд ямар ч усан, нар, салхины цахилгаан станц хэрэггүй. Монгол нүүрсээр баян тул нүүрсээр ажилладаг том том дулааны цахилгаан станцууд байгуулаад өөрийн хэрэгцээгээ хангахаас гадна гадаада цахилгаан эрчим хүч экспортлох хэрэгтэй.
Олон юм хуцалгүй орос руугаа зайлаарай чи
эгийн гол дээр эхлээд барьчих хэрэгтэй
Оросын талыг үл хайхарч УЦС байгуулах гэж байгаа бол бидэнд том гарз хохирол ирнэ дээ, Ер нь Монголчууд Оростой таагүй харилцаатай байх ямар үр дагавартай вэ? Хятадын аманд орохын цондон болох вий дээ.
Ene medeeg zahialgaar bichsen bna. Orosuud uursduu baigal nuuriig toiruulaad uchnuun usan tsahilgaan stants barisan. Mongold barih bolohoor boldoggui. Manaid tsahilgaanaa zarah bodlogo
оросууд болон америкууд атомбн бөмбөг хийх эсэхээ далхийн бусад улсуудаас асуух хэрэгтэй дээ.
ҮНЭН БОЛ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. БҮГДИЙГ ОРОСООС АСУУДАГ ЦАГ ӨНГӨРСӨН. ОРОСУУД БАЙГАЛ ДАЛАЙДАА ШЭЭЖ БААХАА БОЛЬЖ, УСЫГ НЬ САВЛАЖ ХЯТАДАД ЗАРАХАА ЗОГСООЧИХ ХЭРЭГТЭЙ
энэ нэг талыг барьсан мэдээлэл тавьжээ. огт учхыг нт ойлгоогүй хүн энэ мэдээллийг бичсэн байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар болон эгийн төслийн баг дээр очоод тодруулга авах хэрэгтэй. эсвэл их мөнгөтэй хүүмүүс энэ мэдээллийг тавиулсан байна. ийм мэдээ тавиулахад 24 цаг нь 150 000 төгрөг байдаг гээд монгол хүн байгалиа хамгаалах мэдээг тавиулахгүй тавихаараа цаг эт болоогүй байхад аваад хаячихдаг админ болон сайтанд ёс зүй яаж тооцох уу
Оросууд одоо болих хэрэгтэй. Өөрсдөө Байгаль нуур болон түүний урсац дээр өчнөөн усан цахилгаан станц байгуулсан байдаг. Монгол улс Усан цахилгаан станц, мөн ус тохируулгын сан байгуулах ёстой.
Хамгийн их уншсан