Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд махны шүүс, цагаан идээ ч гол мөрөндөө дусаахаас эмээдэг биш билүү

Б.ЦЭДЭВСҮРЭН

Ер нь, ямар ч шашин өөрийн гэсэн нарийн дэг жаягтай учраас түүнийг нь гүйцэт ойлгоогүй над мэтийн хүн тухайн шашны тухай ярих нь илүүц биз. Гэхдээ л өчигдөр фэйсбүүк хуудсаар “Маршалын гүүрний дэргэд монголчууд өчигдөр Солонгосын нэгэн христийн сүмд элсэн, хэдэн зуугаараа усан баталгаа гээч хийлгэжээ. Урьд өмнө улсын хэмжээнд ч хэдэн арваараа усан баталгаа хийлгэх тохиолдол цөөн байсан аж. Монголд христийн шашны оргил үе ирлээ гэж тус шашныхан баяртай байна. Хямрал болоход аврал эрэгчид өсч байгаа бололтой. Харин яаж аврах бол гэдэг асуулт үлдэв” хэмээн хэдэн зуун хүн усны эрэг дээр усан баталгаа хийлгэх ээлжээ хүлээн зогсоо, наана нь нүдний шил зүүсэн солонгос эрчүүд хүмүүсийн амыг алчуураар даран усанд булхах зураг нийтэлснийг хараад Христийн тухай би юу мэдэх вэ гэдгээ сийрүүллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангид сурч байхдаа Христ гэгч урт сахал, цагаан нөмрөгтэй гадаад хүнтэй анх танилцаж байв. Ангийн хэсэг охид эв найрамдалтай нь аргагүй цуглаан гэгчид яваад байсан учраас өсвөр насны хүүхдийн гэнэн сэтгэлээр дагаж очсон хэрэг. Цуглаанд ороод дууг нь ч мэдэхгүй, сураагүй учраас дэмий л дуулж буй хүмүүсийг харж суусаар дуусгав. Гарах гэтэл ангийн охид суудалдаа суусаар байв. Учрыг нь олохгүй дагаад л суутал нэг том хар уут хүн бүрийн гар дамжин аялсаар над дээр ирэх нь тэр. Хүмүүс гараа хийгээд аваад байсан учраас би ч гараа шургуулаад авчихлаа. Гараад найзуудаасаа учрыг асуутал бурхандаа хандив өгөх ёстой гэнэ. “Үнэхээр Христ гэгч гадаад хүн бурхан юм бол түүнд мөнгө ямар хэрэгтэй юм бол” гэсэн бодол тээн гэртээ харив. Дууг нь ч мэдэхгүй, тэгээд ч нэг их итгэл төрөөгүй учраас ахиж очсонгүй хэд хонов. Нэг өдөр ангийн цуглаанчин охид “Христийн ямар нэг баяр болох тул хамт явъя” гэж ятгасаар намайг дагуулаад явав. Яг үнэндээ тэдэнд сүмийнхэн цуглаанд оролцох хүүхэд олж ирэхийг даалгаж л дээ. Тэр өдөр жирийн үеийнхээс бараг л гурав дахин олон итгэгч сүмд цугларч. Эрээн мяраан шаар, цаас энд тэндгүй өлгөчихсөн үнэхээр л баяр болж байна. Хүүхдүүдэд үнэгүй хоол өгөөд л. Энэ бүхэн хүүхэд бидэнд таалагдсан ч удалгүй нийтийн дуу эхэлсэн юм. Гэтэл хэд хэдэн хүн уйлаад л дуулаад байлаа. Тэдний нэг нь шууд л татаад уначихлаа. Хүмүүс бурхан түүний биед ирсэн байна гэж тайлбарлан сэргээх гэж ч оролдохгүй байгааг нь хараад айсан би танхим дүүрэн “дуучин” итгэгчдийг захалсаар хаалгаар гарч, эргэж ч харалгүй чигээрээ гүйсээр харьсан. Тэгэхэд биднийг дайлж, цайлаад л, дуулуулаад л бичлэг хийгээд байсан. Бодвол гадаадаас санхүүжилт авдаг газартаа ийм олон хүн итгэж Христийг идэвхтэй шүтдэг гэдгийг батлах нотолгоо болгох гэсэн байж. Тэгээд ч тэр татаж унасан эмэгтэйн биед бурхан орох нь байтугай өдөржин олон хүн цугларсан танхимд уйлаад дуулчихаар сэтгэл санаа нь хямарч, бүгчимдээд ухаан алдаж унаа биз дээ гэж өөртөө хожим бодоод л өнгөрсөн юм. 

Харин саяхан өвөөгийндөө очтол хөрш айлын ах уг нь 60 гарч яваа ч 18-т шиг л сэмбэгнэж байна. Эмээгээс хөрш айлын ах хөгшрөх тусмаа л хөнгөн шингэн болоод байгааг нь асуутал “Наадах чинь Есүс шүтээд ийм болчихсон юм” гэх нь тэр. Тэгснээ эмээ залгуулаад “Өнгөрсөн жил хөршийн явдаг сүмд Америкаас нэг сайн эмч ирээд үе мөчний өвдөлт намдаадаг эмчилгээ хийж байна гээд өвөө бид хоёрыг чинь аваад явъя гэсэн. Гэтэл зөрүүд өвөө чинь яваагүй. Гэхдээ бид хоёр ч яваагүй нь болсон байна лээ. Удаагүй мэдээгээр нөгөө нэг сүмээс зөвшөөрөлгүй их эм тариа хураагдсан гээд л яриад байсан. Өвчнөөсөө салчихвал сайхан ч зөвшөөрөлгүй, мэдэх мэдэхгүй юм хийлгээд дэмий юм байх аа даа” хэмээн хуучлав. Өвөөгийн хөрш үнэхээр бурхан шүтээд жавхаажсан уу, эсвэл байнга гэртээ биеэ чагнаж суулгүй гадуур яваад тэгсэн үү бүү мэд. Хүн ч сэтгэлийн амьтан юм хойно доо. Ямартай ч энэ хүнд Христ сайн сайхан зүйл өгч хэмээн бодов.

Хотын төв болон гэр хороолол гээд хороо бүрт Христийн загалмай бүхий барилгууд бий. Сүүлийн үед толгойны өвчин болоод буй хүүхдийн цэцэрлэгээс олон барилга нийслэлд баригдсан нь уламжлалт шашин болох Буддын сүм дуганы тоог ч хойноо хаяжээ. Нэгэн судалгаанд монголчууд сүүлийн хэдэн зуун жилийн турш хамгийн олон төрлийн шашин шүтэж байгааг харуулжээ. Уламжлалт шашин болох Буддын шашин, Бөө мөргөлөөс гадна Христийн шашны урсгалууд болох үнэн алдартан, католик, протестантизмын евангели, баптист, адвентист, лютеран, пентокост урсгалууд, мормонизм, мүүнизм, иеговын гэрчүүд зэрэг шашин номлогчдын чөлөөт, Исламийн шашин гээд л жагсаалт хөврөх аж. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн судалгаагаар нийт 370 гаруй сүм хийд байгаагийн 200 гаруй нь Есүс Христийнх. 100 гаруй нь Буддын шашин үлдсэн 70 гаруй нь бөө мөргөл, ислам зэрэг шашин шүтэгчдийн төв гэнэ.

Харийн шашин ийн ихээр дэлгэрч байгаа нь хэдийгээр даяарчлал ч нөгөө талаар яах аргагүй эдийн засгийн байдалтай холбоотой. Хамгийн энгийн жишээ дурьдахад л ойрын нэг хамаатан маань гэр бүлээрээ харийн шашинд элсчихсэн. Тэд цагаан сар тэмдэглэдэггүй. Мөн сүмээс нь олон хүүхдийнх нь хичээлийн хэрэглэлийг даачихдаг. Тэдний бурхан шашинд заавал гоё ганган байх албагүй хэмээн номлодог учраас хүүхдүүд нь ч илүү дутуу зүйл нэхдэггүй, мөн гэр бүлийнхэнд нь архи, тамхи хэрэглэдэг хүн байхгүй гээд л үнэхээр хэмнэлттэй амьдардаг. Гэхдээ тэд тэр хэрээрээ ажил хийдэггүй, хойрго. Учир нь хэтэрхий их шуналтай байж болохгүй хэмээн номлодог гэнэ билээ. Бурхны номлолоо ярьж байгааг нь харахаар гэгээрчихсэн ч гэмээр. Гэтэл гэрт нь орохоор өлөн зэлмүүхэн. Олдсон жаахан юм аа бурхны хишиг хэмээн суух нь өрөвдмөөр ч юм шиг. Ургийн баяр болох Цагаан сарыг ч тэмдэглэдэггүй болохоор ураг төрлөөсөө тасарчихсан хэсэг хүн л байдаг юм. Яг тэдэн шиг хүмүүс улам ихээр нэмэгдэнэ гэхээр айдас ч хүрмээр. Монголчууд бид чинь эртнээсээ л гэр бүлсэг, ах захаа хүндэтгэх дэг жаягтай улс. Гэтэл гэр гэртээ харийн шашин шүтээд хаа нэг цуглаан дээр хийсвэр зүйлс магтаж дуулаад л тардаг тийм амьдралын хэвшилтэй болчихвол яах бол.
Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх чөлөө гэх ардчиллын үндсэн зарчим. Гэхдээ л шүтэх шашнаа судалж, монгол хүний оюун санаа, амьдралын хэв маягт тааруулвал зүгээрсэн хэмээн бодох болов. Монгол хүн бүрийн цээжинд буй бахдалыг огшуулдаг агуу Чингис хааныхаа үеэс л бид гол мөрөндөө шашны элдэв үйл хийх нь байтугай цагаан идээ, махны шүүс зэргийг оруулахаас ч эмээдэг. Гэтэл харийн шашинд элсэхийн тулд хэдэн зуугаараа гол мөрөндөө орчихоод ариусна гэдэг нь юу л бол. Хямарсан та нартаа гээд тэнгэрээс ууттай мөнгө унахгүйгээс хойш жаахан монгол ёс, дэг жаягтаа жудагтай хандмаар.




0 Сэтгэгдэл
Erguu m*****
Erguu mal uhej dald or
ASSA.mn д өөр нийтэлчихмээр нийгмийн тулгамдсан өөр мэдээлэл алга уу?
Зассс, бүү туйлшир, хамаг нийгмийн сайн үйлүүдийг чинь наад хүмүүс чинь л хийдэг юм ш дээ
Erguu mal uhej dald or
хөө энэ тэнэглэл биш. Төр засгийн гишүүн сайд бурханаас гуйгаад тариа ногоо ургуулаадИХ гишүүн нохойн хөшөө босгоод нялх хүүхдүүдийг үхлээс авраад насаараа ханилсан 2 хөгшин тэтгэврийн хэдэн төгрөгөндөө сүнс нь хорогдогийг сангийн сайд нь тогтоогоод бас амьд явах мөнгөнд дургүй нь сангийн сайдад тэгж л хамтын тэтгэвэр битгий өг аягүй бол нэгнийгээ егүүтгээд ард нь тэтгэврээ нэмүүлээд шоронд орж төрөөр тэжээлгээд жаргах гээд байна гээд бодлоо урьдчилж илчилээд байгаатай зүйрлэхэд энэ балай шашин шүтэх тэнэглэл биш
Erguu m*****
Ингэж бгаад л живүүлчихдэг бхгүй юу
ЭНЭ БОЛ ТЭНГЭГЛЭЛ ОЮУНЫ ХООСРОЛ
ЗӨВ ШҮҮ
teneg mongolchuudiig tenegeer n dalimduulj solongosuud uneheer deerlehej baina daa
tenegteech, zunjin ereg deer ni arhidan sogtuurch, baaj sheej, hogoo uul iovoo shig uldeechheed. muu mal mini
bitii ingej hudlaa bhutsatsgaaj bgaach. Mongolchuud bid yarihaas tsaashgui. uvug deedes l gene. ted tiim l bsan. Odooniihon bol yarihaas tsaashgui, Hun gold orj bgaa bolohoos tsus ursgaj bnuu. Manihan uursduu erg deer ni yatsgaadag bilee dee. genet neg ih gol murnuu hairladag amitad bolchhiin. Mashinaa hurtel bugd kl ugaatsgaadag. Zun odoo l ungurch goliin ereg neg amshiij bgaa ch enezunjin tarisan hog chini ter chigeeree huglurch baigali delhiigee buzarlaj amidardag ard tumen gantshan mongol l bdag bh. Estoi erguu malnuud. Ter bbaitugai Baigali daklai deer hurtel amarch chadahgui adguusnii avir, hogiin uruvdmuurt yum uzeegui gudamjnii amitad shig l aashiltsgaadag gesen shdee. Nutgiin oros buriaduudad adlagdaad , adguus malaaraa duuduulaad yavtsgaaj baij bitgii hutsatsgaa
bitgii tenegteech. Usand orj bgaatai l adil yumiig yugii ni ingej soliortsgoogood bgaam be. Uursduu gol murnuu buzarlaj bgaa bish biluu. baychuud ni alt ugaaj buzarlaad, ARD IRGED NI MASHINAA UGAAJ BUZARLAAD, EREG HAVIAR NI BAAJ SHEEJ BUZARLAAD, amralt nertei arhidan sogtuurch buzarlaad honoj unjin hog ovoolj buzarladag bizdee. Yavahdaa yarihaas tsaashgui yadaj l uutand hiicheed yavchdaggui bizdee.
medrel muutai solongosuud mongolchuudiin tarhiig ugaaj bn
Энэ Өмнөд Солонгосчууд нүд ирмэхийн зуур л нийтээрээ Христийн шашинд орсон ард түмэндээ.
Монгол улсад эзэн байна уу?Гадны энэ шашны олон урсгалыг цэгцэлчих аавын хуу байна уу? Тер засаг хаана юу хийгээд байнаа МАН хаана байнаа?УИХ-ын эрхэм дарга М.Энхболд гуай? сэрээчээ?!!!Эрхэм ардчилсан Еренхийлегч Элбэгдорж юу хийгээд байнаа?сэрцгээгээчээ!!!Монголоос энэ исламын,христийн шашнуудыг жаахан хязгаарлахгуй бол маргааш толой дээр чинь бембег дэлбэлж мэднэшуу!!!!
Hvnii erh gej soliorolgvi shuud hvnii erh ardchilsan niigmees tatgalzaad Hoid Solongosiin jaygaar udur shunugvi hoolniihoo tuluu ajildag ajilchin angi boltsgooy! Bvh shashiniig horij zubhun ajiliig shutej MANiig bishirch amidary! Hvn hvnee tsarai zus mungu tugrug er em tanil tal shashin shvtlegeer ni ylgawarlan gaduurhaj baigaa iim hoeriin hoorond urunduu barigdsan yaduu ardchilsan niigemd amidrah HEREG YUN??? Hogiin yalgawarlagch ASSA.mn chi bol haan UHNA SHVv! HAHAH
Ervvl uhanar uuriin amidraliig shidej surtsgaaya eldew balai shashin gej medreltheer uhamsar n 0 zaatsan humuus l eldew shashind itgediin shde
Chi ergvv boljee yun eurtuntsiin ezen balain ervvl uhanr amidralaa shiidej chaddaggui archagui uhamsar doroi humusin itgedeg zuil ene shadhin chin
Шарын шашин ч гэсэн харийн шашин. Бид шарын, христийн шашин шүтээд улам дорой, аймхай, тэнэг болоод л байна даа.
Хатан туул юм бишүү. Арай дэндэж байна. Нөгөө олон Төрийн бус байгууллага, туул голын хамгаалах сангийнхан хаачив????
tenegteech, zunjin ereg deer ni arhidan sogtuurch, baaj sheej, hogoo uul iovoo shig uldeechheed. muu mal mini
Дэндүү даварч байхад дээгүүр байгаа тэнэг дарганцрууд нь үхсэн үлийгээ хийгээд хориглохгүй байгаа юм бэ. Эсвэл өөрсдөө харийн шашинд итгэгчид үү
Ямар элийрсэн хар чулч вэ. Битгий тэнэгт. Дуртай юм бол өөрөө тэр тэнэг юмандаа итгээд Монголоос зайл
монгол үндэсний шашин гэж юу байсан юм бэ харийн шашинд шарын шашин ч бас орно ер нь монголчууд христ итгэгч улс болох хэрэгтэй ертөнцийн эзний ивээлд орж нэгдэн нягтрах ёстой чингис хаан ч үгүйсгээгүй итгэл үнэмшлийг нэг сэтгүүлч доромжлох уу
Chi ergvv boljee yun eurtuntsiin ezen balain ervvl uhanr amidralaa shiidej chaddaggui archagui uhamsar doroi humusin itgedeg zuil ene shadhin chin
Ямар элийрсэн хар чулч вэ. Битгий тэнэгт. Дуртай юм бол өөрөө тэр тэнэг юмандаа итгээд Монголоос зайл
солонгосууд дураараа дургиж байна шүү.
Дэндүү даварч байхад дээгүүр байгаа тэнэг дарганцрууд нь үхсэн үлийгээ хийгээд хориглохгүй байгаа юм бэ. Эсвэл өөрсдөө харийн шашинд итгэгчид үү
Хамгийн их уншсан