Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Kinder” шоколад хорт хавдар үүсгэгч бодистой гэнэ


Германы хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах “Foodwatch” байгууллагааас хүүхдэд зориулсан тоглоомтой шоколадаараа дэлхийд алдартай “Kinder” компанийг хорт хавдар үүсгэх аюултай бодис бүхий бүтээгдэхүүн зарж байна гэж буруутгажээ. “Foodwatch” байгууллага нь “Kinder” компанийн үйлдвэрлэдэг 20 бүтээгдэхүүнд шинжилгээ хийгээд хорт хавдар үүсгэх аюултай буюу канцероген бодис их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн гурвыг илрүүлсэн аж.

Тодруулбал, газрын тос боловсруулах явцад гаргаж авдах үнэр агуулагч эрдэсийн тосийг их хэмжээгээр агуулж байсан байна. Энэхүү тос нь хорт хавдар үүсгээд зогсохгүй хүний генд өөрчлөлт оруулах нөлөө үзүүлдэг. Иймд хортой бодис бүхий бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж авахыг шаардсан ч “Kinder” компани шаардлагыг нь биелүүлэхгүй гэж. “Foodwatch” байгууллагын төлөөлөгч Йоханнес Хег энэ тухайд “Үйлдвэрлэгч нь эдгээр бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж авахаас татгалзаж байгаа. Аюултай амттаныг лангуунаас зайлуулж, худалдан авагчдыг анхааруулахыг оронд бүх зүйл хуулийн дагуу яваа гэдгээр аргалан өнгөрөөж байна” гэжээ.

Үүнээс өмнө амттан үйлдвэрлэгч өөр нэг том компани болох “Mars”-тай холбоотой ийм дуулиан дэгдэж байсан. 2016 оны эхээр “Mars” компанийн үйлдвэрлэдэг шоколаднаас хуванцарын хэлтэрхий илэрч, үүнээс болон тус компани нь дэлхийн 55 оронд нийлүүлэгдэн борлуулж байсан шоколадаа буцаан атаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан