Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д лалын шашинтан оруулахгүй байхыг Трамп дахиад уриалав

Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахгүй байхыг америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Бүгд найрамдах нам дотроо өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп Орландод болсон халдлагын дараа дахин уриаллаа. Тэрээр америкийн төр засаг даанч сулхан байна гэж шүүмжилсэн байна.

“Орландод болсон явдал бол зөвхөн эхлэл. Манай удирдагчид даан ч сулхан, ямар ч үр бүтээлгүй байна. Энэ бүхнийг эцэс болгох болсон. Хатуу чанга байх ёстой” гэж Трамп твиттер хуудсандаа бичжээ.

Тэр бас “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ явдалтай холбогдуулан АНУ-д лалын хэт даврагч үзэл аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрэв ингэхгүй юм бол одоохон шившигтэйгээр огцрох хэрэгтэй” гэсэн байна.

Үүний өмнө Трамп лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглохыг уриалаад зогсохгүй америк дахь лалын сүм, нийгэмлэгүүдэд хатуу хяналт тавих ёстой гэсэн санал дэвшүүлж байсан юм.
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой шашны хэт даврагч Омар Матин гэгч бямба гарагийн шөнө Орландогийн  гей-клубт  гал нээж  50 хүний аминд хүрч 53 хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм.

0 Сэтгэгдэл
yoostoi zuwshd
yag zuv buh arab heltenguudiig
Хамгийн их уншсан