Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Гадаадын хэвлэлд бидний тухай: Монголын зэвсэг хуучирсан, үүрэг гүйцэтгэх чадваргүй

"Энэ бүх техник нь хуучирч, хөгширсөн, тодорхой хэсэг нь үүрэг гүйцэтгэх чадваргүй болохоор энэ тоо бас эргэлзээтэй" хэмээн ОХУ-ын улстөр, цэргийн шинжилгээний мэргэжилтэн бичиж байна.

Монгол Улсын тусгаар тогтнолын цор ганц баталгаа нь Орос. Энэ нь тэд бидэнд гэхээсээ илүүтэй бид тэдэнд илүү их хэрэгтэй гэсэн үг бас биш.
90-ээд оны эхээр ОХУ-ын гадаад хэргийн сайд Козырев байх үеэс л Москва гадаад бодлогоо зөвлөлт маягаас өөрчилж  холбоотнуудаа  сөргөлдөгчдөөрөө солин харилцаж эхэлсэн. Харин 90-ээд оны дундуураас  харин хуучин түншүүдтэйгээ харилцаагаа  хэсэг хэсгээр сэргээж эхэлсэн юм. Үүнд нөхөрсөг орнуудын удирдагчид бараг бүгдээрээ орост боловсрол эзэмшсэн, орос хэл мэддэг, эдийн засгийн болон цэргийн нягт холбоотой байсан нь дөхөм болсон юм.
Холбоотнуудын арми нь зөвлөлт маягаар зохион байгуулсан, манай зэвсгийг хэрэглэдэг, барууны тогтолцоо, техникт  шилжихэд хүнд, хүсэл байвч өртөг ихтэй байлаа.

Дорно дахин Өмнөд Ази нь уламжлал ёсоор Европын бодвол манай гадаад харилцааны хоёрдугаар эгнээнд байсан юм. Гэхдээ энд уламжлал ёсоор Монгол, Вьетнам, Энэтхэг, БНАСАУ манай гол түнш байлаа.

Энд бид Ази дахь манай хамгийн хуучны холбоотны тухай өгүүлэх гэж байна.

Монгол бол Оросын ачаар л тусгаар тогтнолоо олсон улс. Нарийн хэлбэл 1911 онд Синьхайн хувьсгалын нөлөөгөөр Хятадааас өөрсдөө тусгаар болсон. Гэхдээ тусгаар тогтнолоо хадгалах нь бол эхлээд оросын дараа нь зөвлөлтийн дэмжлэгийн ачаар л бүтсэн. ЗХУ л монголыг албан ёсоор зөвшөөрөхийг Бээжинд ятгасан. БНХАУ-тай энэ асуудлаар аль эрт гэрээ хэлцэл хийчихсэн болохоор өнөөдөр  үгүйсгэх аргагүй. Хятадын түүхэн хэвлэлүүдэд Монгол улсын тусгаар тогтнол нь хууль бус, харин ЗХУ энэ улсыг хүлээн зөвшөөрч байсан гэж бичээстэй байгаа. Энэ бол албан ёсны маргашгүй баримт. 1,56 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, үүгээрээ дэлхийн 18-д ордог ч арай гэж гурван сая хүнтэй, энэ нь дэлхийд 138-д жагсдаг энэ улс хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаална гэдэг ямар ч боломжгүй зүйл.

1990-ээд онд  Монгол бас социализмаас татгалзаад ардчилсан хөгжил, зах зээлийн эдийн засагт шилжиж баруунтай идэвхтэй харилцаж, зэвсэгт хүчнийх нь ихээхэн хэсэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн. Монголын цэрэг офицерууд хангалттай сайн гэдгээ ч харуулж чадсан. Гэлээ гэхдээ энэ нь Хятадын ардын чөлөөлөх армийн эсрэг босоход хаана  нь ч хүрэхгүй. Хятадын ардын чөлөөлөх армийн хүний тоо чинь энхийн цагт монголын нийт хүн амаас арай бага шүү дээ.

Харин барууныхан болохоор Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй.
Нэгдүгээрт, газар зүйн байрлалын хувьд монгол нь Орос, Хятадтай хиллэдэг, далайд гарцгүй орон. Гадаадын цэрэг монголд орж ирье гэхэд ядаж л Оросын зөвшөөрөл хэрэгтэй. Манай Алс дорнодод агаараас эсэргүүцэх  хүчний онгорхой байгаа ч гэсэн америкчууд манай агаарын орон зайгаар нисч эрсдэл үүсгэхгүй. Хоёрдугаарт, АНУ өнөөдөр Европ, Японы тухай ярих ч үгүй байгаа юм чинь Монголыг аврах гэж Хятадтай дайтахгүй нь мэдээж.
Ажиглаж байхад үүнийг Улаанбаатар сүүлийн үест ойлгож байх шиг. Харин Москва болохоор бүх хүн нь орос хэл мэддэг энэ орныг арай гэж санаж эхэллээ. Ингээд л тэдний хуучирч муудсан цэргийн зэвсэг техникийн бага боловч шинэчлэхээр шийдэж байх шиг байна.

Монголын цэргийн техникийн хүчин чадал, сэлбэг


Монголын хуурай замын цэрэг нь мото буудлагын 016 дугаар бригад, барилгын 017 дугаар хороо, энхийг сахиулах 150 дугаар батальон, тусгай үүргийн 084 дүгээр батальон. Үүний зэрэгцээ хагас бүрэлдхүүнт зургаан хороо байгаа юм.
Танкийн парк нь 200-250 ширхэг Т-54, 170-250 Т-55, 100 орчим Т-62, 58 ширхэг Т-72 А байгаа. Зэвсэглэлд нь 120 ширхэг БРДМ-2, 310-400 ширхэг БМП-1, 20 ширхэг БТР-80, 50 ш ирхэг БТР-70, 50-60 БТР-60 байна. ИАртиллерийн хувьд 600 орчим их буу, 140-өөс багагүй миномёт, танкь эсэргүүцэх 200 ширхэг Д-44, 250 ширхэг Д-48, 25 БС-3, 24 ширхэг  МТ-12 байгаа юм.

Энэ бүх техник нь хуучирч, хөгширсөн, тодорхой хэсэг нь үүрэг гүйцэтгэх чадваргүй болохоор энэ тоо бас эргэлзээтэй. Яахав Т-72 танк, БТР-70, БТР-80 гээд цөөн хэдийг Оросоос сүүлийн жилүүдэд авсан нь бий.

Монголын цэргийн нисэх хүчний хувьд өнөөдөр байлдааны ч, туслах үйлчилгээний ч ямар ч бүрэлдхүүн байхгүй. Уг нь өмнө нь зэвсэглэлд нь МиГ-21ПФМ 12 ширхэг, МиГ-21УМ хоёр ширхэг байсан ч хадгалалтад шилжүүлж, үнэндээ сэлбэгийг нь гадаадад зарчихсан юм. Монголын цэргийн нисэх хүчний цохилтын бүхий л хүч нь байлдааны 24 ширхэг М-24 нисдэг тэрэг. Үүнээс гадна тээврийн найман ширхэг Ми-8, хоёр Ми-17 байгаа. Ан-24, Ан-26 байсныг иргэний агаарын тээвэрт шилжүүлчихсэн.

Агаараас эсэргүүцэн хамгаалах газрын хүч нь ЗРК С-75, ЗРК С-125М-ийн хоёр дивзион, 250 ширхэг ПЗРК “Стрелла-2”, ЗУ-23 болон С-60 маркийн зенитийн төхөөрөг л байна.

Харж байгаа биз дээ, Афган, иракийн кампанит ажилд оролцож, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж  байсан Монголын зэвсэгт хүчинд америкийн зэвсэг төхөөрөг гэж хэдхэн тооны л юм байгаа биз дээ. Ингэхээр монголын зэвсэг нь 100 хувь оросынх л байна.
2008 оноос “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулийг уламжлал болгон сэргээж, Монгол, тэдний угсаа нэгт Буриад хоёрт ээлжлэн зохион байгуулж байна.

Газар нутаг нь

Монголын асар уудам газар нутаг нь Орос, Хятадын хоорондох  стратегийн чухал байрлал гэж болно. Дайны нөхцөлд  аль ч тал нь Монголыг хянаж болно. Ийм болохоор Монголтой харилцах нь энэ хоёр улсад аль алинд нь маш чухал. Монголыг “хоёр галын хооронд” төвийг сахиулах нь үндсэндээ боломжгүй зүйл.
Харин Орос  улсын Хятадаас зайлшгүй хамгаалах ёстой хоёр улс байгаа нь Казахстан, Монгол хоёр. Стратегийн энэ байрлалыг Бээжинд алдах л юм бол бид дорно зүгтээ Урал хүртэлх газрыг автоматаар алдана гэсэн үг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Хятадтай харилцаа сайжирч байгаа ч гэсэн Кремль үүнийг баттай ойлгож байгаа нь мэдээж.

                                    Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн захирлын                                     орлогч Александр                 Храмчихин Цэрэг аж                                                 үйлдвэрлэлийн vpk-news.ru сайтад энэ сарын 8-нд                                                 нийтэлжээ

1 Сэтгэгдэл
Bi Tanktai holbootoi togloomuudiig toglood nomiig nch unshdag mnaid bdag tanknuud zgr delhin2r dainii daraachaas modeluuda shinchilsen 70 80 aad onii tanknuudaarl zevseglsn 2001 ond ed angiin saijruulsanch body ni heveerei 122mm guntai ch gh shig chvs
хятад хэзээ ч хэнтэй ч найрамдахгүй хятад зөвхөн хятадын төлөө л тулалдна ану оху үзлээ гэхэд хятад лав л оху-ын талд орохгүй хэн нь ч ялсан хамаагүй гээд л байж байна оху хятадтай үзлээ гэхэд ану дайны байдал хаашаа эргэнэ тэр талд нь орно ану хятадтай үзлээ гэхэд орос шууд хятадын талд орох байх даа
харинч үнэнийг улайм цайм бичжээ.АНУ,Агли,Европыхон,Оросын сибирыг авах гэж 200 жил мөрөөдөж байгаа гэдэг Одоо Хятад нэмэгджээ Тэд бас л эртнээс санаархаж хятад хүнийг сибирьт оруулж орос эхнэртэй болохыг дэмжиж байгаа.Хэзээ нэгэн цагт Монголыг Сибирын хэсэгтэй авна л гэж байгаа Далайн чанадын орнууд юу ч хийж чадахгүй Яг Крым шиг л болно.Гэхдээ Монголоос ялгаатай нь Крым оросынх байсан юм Гадныхан нэг иймэрхүү. Бидний дотооддоо байж байгаа нь нэг иймэрхүү
SHUUD SHAALAADAA YOSTOI,
ЖДҮ гэж эсгий ноосхоноор юм хийдгээ нэрлэж балайрах юм. 20,30 мянган жилийн өмнө ч эсгий ноосоор юм хийж байхдаа үйлдвэрлэл энэ тэр гэж балайрааагүй юм шүү дээ.Түүнийхээ оронд төмөрлөгөөр юм хийхийг хульчлаад гар аргаар ***** хийхийг зөвшөөрчих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл оросууд манай зэвсэглэлийн нууцыг мэдэж чадахгүй шүү дээ. Төмөрлөгөөр юм хийж байжл улс улс шиг байна шүү дээ. Өөр аргаар хөгжих ямар ч боломжгүй. Эсгий ноомоор дайснаа буудахгүй шүү. Төмөрөөр харин буудана шүү.Юу ч хийж болно. Ойлго ухаар мэд
D. Tsoodol guain haramchiihanii duuliin nertei adul nertei hun bichjee, ene niitleliig.
ОРОС МОНГОЛ 2 НЬ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ, СИБИРИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД ХАВСРАХ ЁСТОЙ НЬ НҮЦГЭН ҮНЭН. СИБИРЬ Ч ГЭСЭН БИДНИЙ ГЭР ОРОН, ГАЗАР НУТАГ, МАХ ЦУС НЭГТЭЙ АХ ДҮҮСИЙН МААНЬ ӨЛГИЙ НУТАГ
Энэ муу иванууд атаархаж үхэх нь ээ. Монголын цэргүүд ***** техник муу ч чапваолаг гэдгийг дэлхий зөвшөөрөөд ирэхээр атаархаж байгаа юм. Муу оросууд доройдож л байгаа ш дээ. Манай мангуу улс төрчид солигдоод овоо дориун хүмүүс гараад трвэл монгол дороо л хөгжинө өө.
энэ бол энгийн ойлгомжтой зүйл Хятадууд цэргийн номлолдоо эхлээд Тайваны асуудлыг дараа нь монголын асуудлыг шийднэ гэж улайм цайм заачихсан байгаа. тийм учраас дорнод хятадын тэнгист хиймэл арал байгуулж хяналтандаа авах хүч нөлөөгөө бэхжүүлэх бүх ажлыг өргөн хэмжээний стратегитэй хийгээд эхэлсэн, тэгээд тайваныг зэвсгийн хүчээр байна уу эсвэл оросын крымд явуулсан ажиллагаа шиг улс төрийн аргаар хийх үү гэдэг нь ойрын 10 жилийн дотор харагдана. Монголын хувьд оростой наймаалцах замаар эсвэл шууд оростой муудалцах замаар шийдэх биз. Орост тавигдсан барууны эдийн засгийн хориг бол цаагуураа хятадын гадаад бодлогын нэг юм. оросыг буланд шахах энэ ажиллагаа бол монголын тусгаар тогтнолд хамгийн эрсдэлтэй бөгөөд монголын асуудлаар оростой наймаалцах хаалгыг завсартай болгож байна гэсэн үг.
Хятад хүнд сайн монгол 1% харин орос хүнд."""""
bidend ter olon tank ongos hereggui bolov uu da harin ugtan sunuuh hamgiin suuliin ueiin zevsegtei boloh heregtei bh,gazar deer ni ustgah ni zuv bolov uu
Манай залуусын оюуны чадамж өндөр, тэгээд ч түргэн шийдвэр гаргах улмаар хэн нэгний шахалтгүйгээр шийдвэр гаргаж дөнгөнө. Энэ бол 1911-1985 он биш.Монголыг зөвшөөрөх тэр үед ч түрүүлж идэхийг зорьж, сэтгэл сайтай-нөхөрсөг, шудрага ховорхон улсын ард түмнийг дэндүү чамлаж дээрэлхэж байж монголчуудаа холдуулав даа??Та нар монголчуудыг бүү гомдоо??эцэст нь уйлах болно шүү!!!
manai uls batlan hamgaalah hariltsan tuslah gereeg Oros,japan,veitnam,enetheg,kazakstan,amerik,german, ulsuudtai yaj iigeed hoish tavilgui baiguulah heregtei
Ер нь манайд ***** ***** гэж байдаг юм уу, хэгэг болоход нэг нь ч ажиллахгүй л юм байгаа даа
1911 онд хятадаас тусгаар болсон юм биш.манжаас, манж гэдэг нь хятадын зүүн хойд нутагалдаг байсан зурчид угсааны нүүдэлчин аймаг хятадыг эзэлэн хүчирхэгжээд эргэн тойрнийхоо улсуудад хяналтаа тогтоосон.бусад нь бол үнэн юмаа.2000-н жилиин өмнө төр улсаа устагуулсан еврей үндэстэн одоо дэлхийд нөлөөж байхад 100-хан жилийн өмнө төрөө алдсан манж үндэстэнийг ..................
Орос манай нөхөр биш,хятад манай дайсан биш,Оросууд манай эмзэг сэдвийг хөндөж соц үе шигээ боолилох гэж байна уу,бид 2 хөрштэйгээ болон бусад улсуудтай адил тэгш харицаатай байх хэрэгтэй
Батлан хамгаалахын цагаан ном гэж гарсан шүү дээ
Yatsan uls geheeree 1 muu shaldan setguulch n hurtel tsereg armiin zevseg tekhniciig too tolgoigoor n medeed zarlaad bj bdag bnaa
Батлан хамгаалахын цагаан ном гэж гарсан шүү дээ
ЭНЭ БОЛ МЭРГЭЖИЛТНИЙ БОДИТ ҮНЭН ҮГ. АМЕРИК БИДНИЙГ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ,БОЛОМЖ Ч БАЙХҮЙ.БИД ОРОС ХЯТАДТАЙ УХААЛАГ ХАРЬЦАЖ БАЙЖ Л ОРШИН ТОГТНОНО. АМААРАА ТОМ ТОМ ЮМ ЯРЬЖ ХЭРЭГГҮЙ.
Үнэн л юм бичсэн бна. Холын Америк Орос, Хятад 2 ыг давж ирээд бидэнд туслах нь юу л бол!!!
ГАНЦХАН ОРОСООС МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ХАМААРНА ГЭДЭГ БОЛ ХУДЛАА. ТҮҮХИЙН ТАЛААС НЬ АВААД ҮЗСЭН Ч ГАНЦХАН ОРОСООС ХАМААРААД БАЙСАН ЗҮЙЛГҮЙ. ТЭГСЭН БОЛ ОРОС АЛЬ ХЭДИЙН ӨӨРИЙНХӨӨ НЭГ МУЖ БОЛГОЧИХСОН БАЙХ БИЗ.
2000 ОНЫ ЭХЭЭР Ж.ГҮРРАГЧАА БХЯ-НЫ САЙД ХИЙЖ БАЙХДААСЭРГЭЛЭНГИЙН ДИВИЗ БУЮУ ЗХ-НИЙ 016-Р АНГИЙН ИХЭНХ ТАНКЫГ ЗӨӨЖ ЗАРСАН.
Харин 1 ажиллагаатай зэвсэгт ногдох генералуудынхаа тоогоор дэлхийд 1-рт орох байх шүү.
Хамгийн их уншсан