Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх анхны нэр дэвшигч тодорлоо


Либертар намын дотоод өрсөлдөөнд тэргүүлсэн Нью-Мексик мужийн амбан захирагч Гэри Жонсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намынхаа  албан ёсны нэр дэвшигч боллоо. Түүнийг Флорида мужийн Орландо хотод болсон намын нь их хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсны нэр дэвшигч гэж зарласан байна.

Тэрээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр АНУ-аас гадаад орнуудад явуулж байгаа цэргийн үйл ажиллагаа нь америкийн өөрийн нь аюулгүй байдалд мөргөөр нөлөөлж байгаа учраас  хорогдуулна, төсвийн зарлага болон татварыг бууруулна гэж амласан юм.

Өдгөө 63 настай Жонсон 2012 оны сонгуулиар Бүгд найрамдах нам доторхи өрсөлдөөн оролцож байсан ч нам дотроосоо гарч чадаагүй учраас дараа нь намаа өөрчилсөн юм.

АНУ-ын түүхэнд төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөн зөвхөн Бүгд найрамдах болон Ардчилсан намын дотор л өрнөж байсан түүхтэй. Либертар намынхан ганц 1980 онд л амжилт олж нэр дэвшигч Эд Кларк нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон нэг хувийн санал авч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан