Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Сэлэнгийн ”босоо бөх” С.Баярцогтыг өвдөг шороодуулах аавын хүү гарч ирэх нь

Сүүлийн өдрүүдэд Сэлэнгийн "босоо бөх" С.Баярцогтыг өвдөг шороодуулах аавын хүү сөрөг хүчинд байгаа эсэх талаарх яриа цахим ертөнцөөр өртөөлөх болов. Сэлэнгэчүүд хайртайдаа ч биш дорвитой өрсөлдчих хүнгүй болохоор л "лам олдохгүй бол буцахдаа зална" гэгчээр 1996 оноос өөрсдийн төлөөллөөрөө сонгоод байдаг гэх нь ч бий. Тэгвэл С.Баярцогттой энэ удаад чамгүй учраа таарах сураг гараад байна. Юу гэвэл Шилэн Цогоо гэгддэг Б.Цогтгэрэлийн нэр яригдаж эхлэв бололтой цахим ертөнцөөр газар авч байна.

Б.Цогтгэрлийн хувьд шилэн дансны хэрэгжилтийн талаар чаг чаг хийн дуулиан тарьдаг ард түмний дуу хоолой, нэр цэвэр нэгэн.

Харин УИХ-ын С.Баярцогтын хувьд их хурлын дэд дарга байхдаа Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай байсан нь The Guardian сайтад гарснаар нууц хөрөнгө нь илэрч шуугиан тарьсан нэгэн.

Дуулиан дэгдэнгүүт мань хүн мартсан гэх тэр их мөнгөнийхөө талаар өөрөө хэлэхдээ “Швейцарийн дансанд 1658 евро буюу 2,9 орчим сая төгрөг байдаг” гэх мэдээллийг өгч байсан юм. Гэтэл мэдээллийг анх нийтэлсэн The Guardian сайтын мэдээлэлд бол С.Баярцогтыг “нууц” дансандаа нэг сая гаруй ам.доллартай хэмээсэн байдаг билээ. С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хадгаламжийн тухай анх мэдээлсэн эх сурвалж бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ юм.

Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум нь үндэстэн дамнасан сүлжээ бөгөөд тэд саяхан Монгол, Орос, Канад, Тайланд, Пакистан, Филиппинийн нөлөө бүхий улс төрчдийн сая сая ам.долларын нууц данс, гадаад дахь компаниудын жагсаалтыг гаргасны дунд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх мэдээлэл байсан юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дээрх “Legend Plus Capital Limited” хэмээх компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон бөгөөд С.Баярцогт “Legend Plus Capital Limited” гэх нэртэй компанийн нэрийг Швейцарийн банкинд данс нээх зорилгоор ашигласан бололтой байдаг. Харин данс нээсэн зорилгоо тэрээр “Олон улсын үнэт цаасны арилжаа хийхийн тулд нээсэн” хэмээн тайлбарлаж байв. С.Баярцогт даргын тайлбарласнаар Швейцарийн дансан дахь нэг сая ам.долларын 200.000 ам.долларыг тэрбээр гэр бүлийн бизнесийн орлого /газар тариалан эрхэлдэг/ хэмээсэн бол 800.000 ам.долларыг нэрийг нь дурьдахыг хүсээгүй бизнесийн хамтрагч, гурван найзынх нь гэж хэлээд л өнгөрсөн. Одоог хүртэл С.Баярцогтын хамтрагч найзууд хэн болох нь нийтэд мэдэгдээгүй л өнгөрсөн. Гэхдээ Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын мэдээллээс харахад С.Баярцогт дээрх дансанд 2000 орчим ам.доллар үлдээн, бусдыг нь /1 сая ам.доллар/ данснаасаа гаргасан байдаг.

Хамгийн ноцтой нь УИХ-ын дэд даргыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь компани болон Швейцарийн банкин дахь нууц дансныхаа тухай огт мэдүүлээгүй талаар дурьдсан байна.

Дээрх сайтад мэдээлснээр С.Баярцогт “Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Legend Plus Capital Limited” компанийг оруулах ёстой байсан. Би гадаад дахь компаниа татвараас зайлсхийхэд ашиглаагүй. Учир нь “Legend Plus Capital Limited”  бол ямар ч орлогогүй компани” гэжээ.

Гэхдээ хуулийг гууль богогч энэ эрхэм УИХ-ын дэд даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсноос биш ямар нэгэн хариуцлага хүлээлгүй өнгөрснийг уншигч та санаж байгаа биз ээ.

0 Сэтгэгдэл
Хуурамч дипломтой бага боловсролтой зуудаг нохой шүү дээ
Дарваан гээж дарваан шуудээ. Хууль санаачлагч болохоос биш хэруулч хvн хэрэггуй ээ
Bayartsogt bol Selengiin huuTuund sanalaa ugnuu bid, ter buruugui
Баярцогт одоо мэдээж улс төрийн карьер нь дуусах биз, харин Цогоо гуай арай дэнднээ, улс төрчдийг чадваржуулах естой болохоос хэрүүлч болгоныг цуглуулах есгүй
Ha ha ha ochij ochij adgiin ***** darvaan tsogoo yudaa barah uu
Баярцогтыг бяц дар, дахиж улстөрд орж ирэхгүй болтол нь ялаарай
Баярцогт одоо болиочээ, ямар ханаж цаддаггүй юм бэ
Хамгийн их уншсан