Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамодол авч явсан Монгол хүнийг буриадын хил дээр саатуулжээ


Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Монгол-Оросын хилийн Хиагт боомт дээр монгол улсын дөрвөн ч иргэн хил, гаалийн зөрчил гаргаж захиргааны хэрэг үүсгэсний нэг нь хүчтэй үйлчилгээ бүхий трамодол гэдэг эм авч явсан нь илэрчээ. Гаалийн шалгалтын үеэр үнэрч нохой энэ эмийг тухайн иргэний тээврийн хэрэгсэл дотроос олсон байна. Монгол Улсын иргэн энэ эмээ өөрөө ууж хэрэглэдэг, гэж тайлбарласан ч гаалийн бичиг баримтад тэмдэглээгүй байсан гэнэ.
Трамодол нь Евроазийн Эдийн асгийн комиссын коллегийн  2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний 30 дугаар тогтоолоор мансууруулах бодисын жагсаалтад орсон сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эм бэлдмэл юм байна.

0 Сэтгэгдэл
аугаа Путины үеийн авлигач ОРОС ингэдэг вм байна аа хө
Hehe, uvchin namdaadag l em shde, yun surteichig yum setgetsed nuluulni ch geh shig
аугаа Путины үеийн авлигач ОРОС ингэдэг вм байна аа хө
шоронд хий.
Хамгийн их уншсан