“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Канадын нэг хотод иргэд амиа хорлох нь ихэсч, онц байдал тогтоов
Канадын умард нутгийн ердөө 2000 орчим хүнтэй Аттавапискат хотын иргэдийн дунд амиа хорлох явдал байн байн гараад олныг гайхшруулж, бүр парламентаар хэлэлцэхэд хүрээд байна. Зөвхөн бямба гарагийн шөнө л гэхэд 11 хүн амиа хорлохыг завдлаа гэж хотын зөвлөлийн тэргүүн Брюс Шишеш хэлээд “Найзууд аа, засгийн газраас тусламж хүсье. Миний хамаатнуудаас ч амиа хорлохыг завдсан хүн байна” гэжээ.
Энэ явдал бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж энэ хугацаанд нийтдээ 101 хүн амиа хорлохыг завдсанаас нэг хүн л амиа егүүтгэж амжжээ.
Амиа хорлогсдын хамгийн залуу нь 11 настай бол хамгийн ахмад нь 71 настай байж. Зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л 28 хүн амиа хорлохоор оролдсон гэнэ.
Хотын зөвлөл онц байдал тогтоож, холбооны засгийн газраас тусламж хүссэн байна. Канадын Холбооны Эрүүл мэндийн сайд Жейн Филипотт тийшээ эрүүл мэндийн дөрвөн ажилтан, таван сэтгэл зүйч илгээжээ.
Энэ хотын иргэдийн ихэнх нь канадын уугуул Кри үндэстэн байдаг юм байна.
Энэ асуудлаар Канадын парламент шуурхай хуралдаан зарлаж Аттавапискат хотод эмч мэргэжилтэн, сэтгэлзүйч, цагдаа зэргээс гадна өөрөөр ямар тусламж үзүүлж олохыг хэлэлцсэн байна.
indianuud deer turshilt yavuulsan bn
Бусдын газар нутаг усыг хамаагүй ухаад байхаар ...
Biologiin horoo aldchihaj. Hoorhii hedhen huntei indianuud deer turshidag ni ch yu bilee dee.
Канадын умард нутгийн ердөө 2000 орчим хүнтэй Аттавапискат хотын иргэдийн дунд амиа хорлох явдал байн байн гараад олныг гайхшруулж, бүр парламентаар хэлэлцэхэд хүрээд байна. Зөвхөн бямба гарагийн шөнө л гэхэд 11 хүн амиа хорлохыг завдлаа гэж хотын зөвлөлийн тэргүүн Брюс Шишеш хэлээд “Найзууд аа, засгийн газраас тусламж хүсье. Миний хамаатнуудаас ч амиа хорлохыг завдсан хүн байна” гэжээ.
Энэ явдал бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж энэ хугацаанд нийтдээ 101 хүн амиа хорлохыг завдсанаас нэг хүн л амиа егүүтгэж амжжээ.
Амиа хорлогсдын хамгийн залуу нь 11 настай бол хамгийн ахмад нь 71 настай байж. Зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л 28 хүн амиа хорлохоор оролдсон гэнэ.
Хотын зөвлөл онц байдал тогтоож, холбооны засгийн газраас тусламж хүссэн байна. Канадын Холбооны Эрүүл мэндийн сайд Жейн Филипотт тийшээ эрүүл мэндийн дөрвөн ажилтан, таван сэтгэл зүйч илгээжээ.
Энэ хотын иргэдийн ихэнх нь канадын уугуул Кри үндэстэн байдаг юм байна.
Энэ асуудлаар Канадын парламент шуурхай хуралдаан зарлаж Аттавапискат хотод эмч мэргэжилтэн, сэтгэлзүйч, цагдаа зэргээс гадна өөрөөр ямар тусламж үзүүлж олохыг хэлэлцсэн байна.
0 Сэтгэгдэл
2016.04.15
2016.04.13
2016.04.13