Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Н.Энхбилэг охин өөрийнх нь төлөө сэтгэл, зүрхээ зориулсан хүмүүст бэлэг барилаа

Э.ГАНЦЭЦЭГ

Хичээлдээ явах дуртай охин нь “Ааваа, би өнөөдөр хичээлдээ явмааргүй байна” гээд “эзэн нь татсан” юм шиг тэр өдөр хөнжилдөө шургалан ааваасаа гуйжээ. “Манай Н.Энхбилэг хичээлдээ сайн. Тиймээс хичээл номыг нь тасалдуулалгүй явуулаарай” хэмээн багшийнх нь хэлсэн үг чихэнд нь сонстсон болохоор аавд нь яах ч арга байсангүй. Харамсалтай нь, тэр орой Н.Энхбилэг охин хичээлээ тараад гэртээ уйлаад ирж... Охин сургууль дээрээ вакцин хийлгэж, тариулсан зүүн гарынх нь тохой хавдаж өвдсөн нь тэр байж.

Ийн сахуу татрангийн вакцины сөрөг нөлөөгөөр цусны халдвар авч, нарийн судасны бохирдол болсон Н.Энхбилэг охины гар, хөлийг тайрахаас өөр аргагүй болсон нь олон хүний сэтгэлийг өвтгөж, анхаарлыг татаж байсан билээ. Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар охин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Солонгосын “Корё” их сургуулийн харьяа “Анам” эмнэлэгт хагалгаа хийлгэж, хагалгаа ч амжилттай болж, эх орондоо иржээ.

Эх орон, элгэн садан, төрөл төрөгсдөдөө эрүүл энх болоод ирсэн Н.Энхбилэг охин болон түүний гэр бүлийг  өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун хүлээн авч уулзаж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж, охины эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм өгөв.

Эхээсээ эрүүл саруул мэндэлсэн охин өдгөө хөл, гараа тайруулж тэргэнцэр дээр суугаа түүнд зориулж гар, хөлийн портез хийлгүүлж өгчээ. Тиймдээ ч тэрээр портезтойгоо хэд гурав алхаж, өөрийнх нь төлөө сэтгэл, зүрхээ зориулж буй хүмүүст бэлэг барьсан. Охины хагалгааг гардан хийсэн “Анам” эмнэлгийн мэс заслын эмч Ли Сүн Хёг “Алхах дасгалаа сайн хийгээд байвал аяндаа дасчихна. Шарх нь эдгэчихвэл алхахад зовиургүй болно. Шарх нь сайн аниагүй болохоор алхахад хэцүү байгаа байх. Дасаад ирэхээр өөрийнх нь эрхтэн мэт алхаж, гүйж чаддаг болно. Миний дүү хэцүү байсан ч битгий бууж өгөөрэй. Физик эмчилгээндээ тогтмол яваад, алхах дасгалаа сайн хийгээд хурдан эдгэвэл ээж, аав нь баярлана.  Чиний төлөө маш олон хүн залбирч байгаа. Чамайг эрүүл саруул болоосой гээд. Нэг өдрийн өмнө ч гэсэн эрүүл саруул болж, тусалсан хүмүүстэйгээ уулзаж, тэднийг баярлуулаарай. Чиний эрүүл байгаа чинь бидэнд бэлэг. Миний дүү инээхээрээ хөөрхөн юм байна” хэмээн охинд сэтгэлийн дэм хайрласан. Энэ үеэр охины аав Д.Намжилдорж охиных нь төлөө тусламжийн гараа сунгасан сайхан сэтгэлт хүмүүнд баярласан сэтгэлээ биднээр дайсан юм. “Тэнгэр хол, газар хатуу охиноо эмчлүүлж чадахгүй явахад минь Алдарт жүжигчин Стивен Сигалийн гэргий Эрдэнэтуяа анх есөн сая төгрөг өгч байж билээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга уриалгахан хүлээн авч, банкны баталгаа, зардал мөнгө гээд бүх зүйл дээр тусалсан. Тусалсан хүмүүсийг тоочоод байвал барахгүй. Дэлхийд тархан суугаа элэг нэгт монголчууддаа баярлалаа. Ялангуяа Солонгосын сайхан сэтгэлт ард түмэнд баярлалаа” хэмээн нулимс цийлэгнүүлэн байж баярласан сэтгэлээ хуваалцсан.

Өдгөө Н.Энхбилэг охин 10 настай. Тэрээр айлын дунд охин. Өөртэйгээ адилхан хөөрхөн эгч, дүүтэй. Охины эгч дүүгээ их л халамжилж харагдана билээ. Дураараа аваад ууж, идэж чадахгүй болсон дүүгийнхээ ам руу  үе, үе ус, ундаа, чихэр, жигнэмэг хийж харагдсан нь их л сайхан санагдав.


Пак Кван Тэ: Сахуу татрангийн вакцинаас үүдэн өвчилсөн дэлхийн анхны хүн бол Н.Энхбилэг охин

/Охиныг Солонгос улсад эмчлүүлэхэд зуучилж, эмчилгээг нь хариуцсан хүний их эмч/

-Охины өвдсөн шалтгааныг вакцинаас харшилсан хэмээн оношилсон. Энэ онош зөв байсан уу. Та бүхэн юу гэж оношлов?
-Охиныг анхнаас нь зөв оношилсон бол одоогийнх шиг хүндрэхгүй байсан. Охиныг анх үзэхэд хоёр гарын судас бүхэлдээ бөглөрч хөхөрсөн байсан. Тиймээс охины хоёр гарыг тайрахаас өөр аргагүй болсон. Маш их халуурч байсан л даа. Вакцинаас үүдэлтэй олон өвчин бий. Гэхдээ сахуу татрангийн вакцинаас үүдэлтэй өвчний анхны тохиолдол Н.Энхбилэг охиных. Охиныг эмчлэхийн тулд найзуудтайгаа нийлж буяны байгууллага байгуулсан. Ингээд намайг гээд хандаад ирсэн Н.Энхбилэг охиноо эдгээхийн тулд энэ өвчний талаар судалж эхэлсэн. Энэ өвчний анхны тохиолдол 2013 онд бүртгэгдсэн юм билээ. Маш ховор тохиолддог судасны системийн үрэвсэл буюу нарийн судасны бохирдол болохыг олж мэдсэн.

-Охины хагалгаа, эмчилгээнд хэд орчим төгрөг шаардагдсан бол?
-Анх бид 15 сая вон байхад болох байх гэж бодож байсан ч маш олон шинжилгээ авах хэрэгтэй болсон. Одоогийн байдлаар 60 сая ам.долларыг эмчилгээ хийгээд бусад зардалд зарцуулсан байна. Охин эмнэлэгт гурван сар эмчилгээ хийлгэсэн. Бид эмнэлэгт гэхэд л 40 сая вон төлсөн. Хагалгаа амжилттай болсонд л баяртай байна.

-Ямар эмчилгээ хийгдсэн бэ?
-Эхний ээлжинд оношийг зөв тодруулахын тулд нарийн шинжилгээнүүд хийсэн. Ингээд үрэвсэл дарах химийн эмчилгээ хийсэн. Гэхдээ судас нь гэмтсэн учраас үрэвсэл өгч магадгүй. Тэгвэл ахиад л гарыг нь тайрахаас өөр арга байхгүй. Тиймээс хяналтад байх юм. Химийн эмчилгээг нь л сайн хийх хэрэгтэй байна.

-Охинтой ижил оноштой хүн өөр байдаг юм бол уу?
-Дэлхийд 30 гаруй бий. Энэ тоо гэхдээ вакцинаас үүдэж ямар нэг өвчтэй болсон хүмүүс. Сахуу татрангийн вакцинаас үүдэн өвчилсөн дэлхийн анхны хүн Н.Энхбилэг охин. Охины өвчин шинэ. Хэрхэн, яаж эмчлэх нь тодорхойгүй байсан. Тиймээс охиныг хагалгаанд оруулахдаа Солонгосын хамгийн сайн, мундаг гэсэн эмчтэй уулзаж, ярилцсан.

0 Сэтгэгдэл
Eoe manai emch nar yamar muuhai hariutslagagui yum be,udaa daraa factuud garch bhiin,hairan huuhed yanaa,ter odor hicheeld n yavuuldaggui l bsiin huuhed zongooroo medeed bj huurhii
Хамгийн их уншсан