УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Эх нутаг-соёл, түүхийнхээ өвд ”Тийм” гэж хэлээч, Эрхэм гишүүд ээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах санаачлагыг орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд, Ирвэс хамгаалах сангаас сүүлийн долоон жилийн турш тасралтгүй гаргаж байна. Харамсалтай нь уг санал Засгийн газрын түвшинд дэмжлэг авалгүй өдийг хүрлээ. Энэ удаад УИХ-ын нэр бүхий долоон гишүүн тогтоолын төсөл санаачилж, З.Энхболд даргад өргөн бариад байна. Тэгвэл УИХ-ын дарга уг тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх жагсаалтад оруулах, цаашлаад гишүүд Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдэх эсэхээс хамаарч орон нутгийнхан төдийгүй Монгол Улсын ирээдүй хамаарах болно. Говийн ганц нурууг Монгол Улсын ирээдүйтэй холбож юун ч сүртэй тайлбарладаг юм хэмээн үл тоомсорлож болох. Тэгвэл Тост, Тосонбумбын нуруу нь цоохор ирвэс, түүний шүхэр дор амьдрах нэн ховор болон ховор олон зүйлийн амьтад, улаан номонд орсон ургамлуудаар арвин баялаг бөгөөд нутгийн иргэд, амьтдын амьдралын ундны эх үүсвэр болсон баянбүрд, түүхийн үнэт дурсгалуудыг тээсэн, байгалийн гайхамшигт үзэмжийг цогцлоосон нутаг юм. Өөрөөр хэлбэл, мөнгөөр үнэлж боломгүй баялаг энэ нутагт бий. Хэрэв тус нурууг уул уурхайн лицензтэй хэмээх цорын ганц шалтгааны улмаас тусгай хамгаалалтад авахаас таталзвал бид дараах ухралтуудыг хийж, хөгжлийн төлөөх итгэл үнэмшлийг салхинд хийсгэх болно. Ийм төрөөс гэрэл гэгээтэй ирээдүй хүлээх хэрэггүй гэсэн үг.
Ховор амьтан, ургамлын хувь заяанд цэг тавих уу
Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаас татгалзаж, уул уурхайн үйлдвэрлэл явуулах тохиолдолд тус нурууны эзэн болсон цоохор ирвэс, түүний далбаан дор амьдрах аргаль, янгир болон 15 зүйлийн сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувуу, 10 зүйлийн ховор ургамал устана. Мөн тус нуруу нь Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог. Иймээс ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол коридорыг хааж, хавтгай, мазаалай зэрэг амьтад устах замыг “дардан” болгох юм. Энэ бол төр нь онгон тансаг байгальтай, нүүдэлчин өв соёлоо хадгалсан, ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг хэмээн олон улсад үнэлэгддэг Монгол орны нэр хүндийг өөрийн гараар баллуурдаж байгаатай ижил зүйл билээ. Мөн олон зууны туршид байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай явж ирсэн өвөг дээдэс, ховор ан амьтад, үзэмж тансаг байгалиа хамгаалж ирсэн үе үеийн залуус, нутгийн иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдын үйл хэрэгт УИХ-ын гишүүд өөрийн биеэр цэг тавьж байгаатай агаар нэг юм.
Нэг гараараа гайхамшигт эко системийн шүтэлцээ бүхий байгалиа устгачихаад нөгөө талд тусгай хамгаалалттай газар нутгийн талбайг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн хууль журам, төсөв хуваарилалтын тухай ярих нь ямар ч авцалдаагүй, итгэл үнэмшилгүй зүйл болж хувирна. Эндээс ургах ганц дүгнэлт бол энэ төр Монгол Улсын, монгол хүний үнэт зүйлсийг үл хүндэтгэн, нэг л өдөр эдийн засаг, мөнгө санхүү нэрийн дор байгаль орчиноо устгаад дуусах юм байна гэсэн болгоомжлол юм. Тост, Тосонбумбын нурууны хөрс шороог эргүүлчихээд олсон таван “цаас”-аар богинохон настай найр хийж суух нь монгол хүний хүсэл, мөрөөдөл биш ээ.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үү, эс дээдлэх үү
Тост, Тосонбумбын нурууг хамгаалахад орон нутгийн засаг захиргааныхан, нутгийн иргэд байгаа бүх л боломжоо дайчилж ирэв. Сумын Засаг дарга Г.Гангамаа, ИТХ-ын дарга болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга О.Бадарч, байгалийн цогцолборт газар болон дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны удирдлага, байгаль хамгаалагчид, олон улсын байгууллагуудын судаалчид гэх зэргээр бүх л хүн Тост-Тосонбумбын нурууг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлдэг. Өнөөг хүртэл нутгийн иргэдийн зүгээс тус нурууг хамгаалах уйгагүй зүтгэлээсээ цааргалсан нэг ч иргэн байхгүй. Сумын ИТХ-ын тогтоолоорТост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон.Орон нутгийнханы хийж чадах хамгийн дээд эрх мэдлийн хязгаар нь энэ.
Хэрэв УИХ-аар Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахгүй бол ардчилсан нийгэмд иргэдийн эрх ашгийг хүндэтгэх, тэдний дуу хоолойг сонсох, хүний эрхийг дээдлэх үнэт зүйл байхгүй болжээ хэмээн дүгнэе. Яагаад тус нутагт үе удмаараа нутаглаж ирсэн иргэд, нутгийн засаг захиргааныхан бүгд дуу нэгтэй “үгүй” хэмээн эсэргүүцээд байхад төр энэ олон хүний эрх ашгийг золиослож байгаа юм бэ. Энэ тэгээд та бүхний бүтээж байгаа ардчилсан нийгэм үү хэмээн асууя. Уг байдлаар бол төр хэмээх “мангас” эрдэнэс “үнэртсэн” нутаг бүрийн иргэдийг хөөж гаргаад ухаж төнхөх эрх дархтай байх ёстой юм байна.
Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад аваагүй тохиолдолд салбарын яамны захиалгаар “Дэ Нэйчэ Консерванси” олон улсын байгууллагын судалгаагаар гарсан “Хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой газар” хэмээх дүгнэлт, сумын ИТХ-ын шийдвэрээр “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон тогтоол, Олон улсын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах холбоо, Шведийн Гримзо судалгааны төв зэрэг гадаад, дотоодын олон байгууллагын асар их хөдөлмөр зарцуулсан судалгааны ажлууд ямар ч хэрэгцээгүй болж хувирна. Цаашид олон улсын байгаль хамгаалал, судалгааны байгууллагууд ч Монголыг зүглэхээс төвөгшөөх болно. Дориун судлаад ач холбогдлыг нь дэлхий нийт үнэлээд ирж байх үед нь нэг л өглөө төр засаг нь “тогоогоо тосолчих”-оор хэн зүглэх вэ.
"Хатаж үх" гээд үлдээх үү
Тост, Тосонбумбын нуруунд говийн амин сүнс болсон баянбүрдүүд, хайлаасан бүрдүүд, анагаан илааршуулах чанартай ундарга сайтай рашаан булаг, Зулганайн гол гэх мэт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хамгаалагдах чухал газрууд бий. Мөн говийн ард иргэдэд нэн чухал тариалангийн талбай бүхий хэд хэдэн газар хамаарна. Өөрөөр хэлбэл, Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн 37 хувь нь лицензид өртөж, одоо малчин иргэдийн бэлчээр, усны эх үүсвэр бүхий ганц амьдрах бүс нутаг нь тус нуруу болоод байна. Хэрэв тус нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй бол УИХ-ын эрхэм гишүүд 30 гаруй мянган малтайгаа суурьшин амьдарч буй 290 гаруй өрхийг хатаж үх, эсвэл хамаг малаа зараад нутгаа эзэнгүйдүүлж төв суурин бараад гэсэн хоёр сонголттой тулгах болно. Та эдгээр малчдын оронд байсан бол аль замыг нь сонгох вэ. Өөр дээрээ төсөөлөөд үзэхэд гэмгүй.
Өв соёлоо үнс нурманд хутгах уу
Хамгаалалтад авахаар санал болгож буй газар Монгол Улсын соёлын өв болох хадны сүг зургууд, түүх, соёл, археологийн холбогдолтой олдвороор арвин баялаг юм. Мөн Өмнөговь аймгийн 9 гайхамшигт ордог Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг газраас гадна нутгийн иргэдийн эртнээс тахиг шүтэж ирсэн онгон тахилгат Тост уул, Бумбын тахилгатай хайрхан уул бий.Тиймээс тус нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй байх нь Монгол Улсын түүхийн үнэт өв, нутгийн иргэдийн шүтээн, байгалийн гайхамшгийг үнс нурамтай хутгаж хаяж байгаатай ижил юм.
Мөн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй бол 2014 онд дэлхийн 12 оронтой хамтран зурсан Бишкекийн тунхаг бичиг, “Риогийн тунхаг”, “Биологийн төрөл зүйлийн конвенц” “Цөлжилттэй тэмцэх тухай конвенц”, “Монгол Улсын ТХГН-ийн үндсэн хөтөлбөр”, “Монгол орны биолгийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”,” Зүүн Азийн шороон шуурга /түйрэн/-тай тэмцэх” олон улсын конвенц зэрэг Монгол Улс өөрсдөө баталсан, нэгдэн орсон үндэсний болон олон улсын холбогдох гэрээ, конвенциудыг эсэргүүцэж, үг үйлдэлээсээ буцаж байгаа юм. Амьтан, ургамлын эко системийн гайхамшигт шүтэлцээ бүхий өнгөтэй өөдтэй газар орон бүрийг хөрсөөр нь эргүүлчихээд сүүлд нь ямар нутгийг тусгай хамгаалалтад авч, дээрх гэрээ конвенцуудыг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгааг ойлгох юм алга.
Зөв шийдэл хайдаг засаг хэрэгтэй
Монголчуудад ямар ч хамаагүй шийдэл хайдаг бус зөв шийдэл хайдаг засаг хэрэгтэй. Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой зөрчил нутгийн иргэд, тэр бүү хэл тус бүс нутагт лиценз эзэмшиж буй компаниудын алдаа биш. Анхнаас нь нутгийн иргэдийн хүслийг үл хүндэтгэж, байгалийн гайхамшигт шүтэлцээтэй эко систем гэдгийг тооцолгүй лиценз тараасан төр хэмээх том толгойтон гол буруутан. Уг нь зарчмын хувьд төрийн нүсэр аппарат нь бодит судалгаанд суурилж, улс орон, хүн ардын эрх ашгийг бүх л талаас нь хянан нягталсны дүнд улстөрч түүнд үндэслэж шийдвэр гаргах ёстой байх. Гэтэл жишээ нь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад аваагүйгээс одоо болон ирээдүйд үүсэх хор хохирол ямар байх, мөнгөн дүнд шилжүүлбэл ямар болох, улс орны эрх ашигт хэрхэн нөлөөлөх зэргийг огт тооцоогүй сууж байна. Харж байгаа өнцөг нь уул уурхайн компаниудад өгөх нөхөн олговроос зугатаах болон магадгүй ганц хоёр хувь хүнд хамааралтай шалтгаан байх. Энэ нь тэгээд төрийн бодлого болж таарвал монголчуудад зөв шийдэл хайдаг өөр засаг хэрэгтэй. Түүнээс биш, зөв буруу нь хамаагүй товч дараад шийдвэр гаргах бол үүнийг Монголд хуруугаа хөдөлгөж чадах хүн бүр хийчихэнэ.
Г.Батзориг
хэн гэгчийн лиценз байгаа, хэн гэгч мал лиценз олгосоныг тодруулж хураалгах хэрэгтэй. аягүйтвэл танай нутгаас гарсан их хурлын гишүүн байгаа даа
-Орон нутгийнхан эрх мэдлийнхээ дээд хязгаарт хүртэл шийдвэрээ гаргаж чаджээ-

0 Сэтгэгдэл
зочин

2016.04.19
2016.04.19