Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль намд бүртгэлтэй “оймс” байв

Б.БИЛГҮҮН

УИХ-ын дарга З.Энхболдыг Монголын эдийн засгийн форумыг хааж, үг хэлэх үеэр Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар түүн рүү оймсоо шидэв. Их хурлын даргын хэлснээр “ийм мэдрэл муутай” үйлдэл нь түүний олон жил ярьсан “шинэчлэл” гэгчээс нь илүү олны танил болгоотохов.

Тэгвэл, энэ үйлдэлтэй нь холбогдуулан ямар нэг эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бөгөөд шийдсэн оймсоо халааслаад гэр рүүгээ явж байгаа тухай тэрээр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд тодруулга өгсөн юм. Л.Наранбаатар нь 2012 оны есдүгээр сард Дархан-Уул аймгийн АН-аас намын батлах авч, одоог хүртэл АН-ыг шинэчлэхээр ярьж явдаг нэгэн. АН-ын 25 жилийн ойн хурлаар хүртэл лоозогнож, “дотоод ардчилал алга” хэмээн баярын хурлаас хөөгдөж байсан удаатай. Учир нь, түүнд АН-ын дотоод асуудалд оролцох эрх байхгүй гэж намынхан нь үздэг юм. Тэрээр Дархан-Уул аймгийн АН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан бөгөөд одоо АН-ын гишүүнд тооцогдоггүй юм байна.
 
2013-07-17-нд намын даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байжээ

Л.Наранбаатар нь 2013 оны долдугаар сарын 17-нд намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө аймгийнхаа АН-ын хороонд гаргаж, гарын үсэг зурсан байна. Тэрээр өргөдөлдөө, “Лүндэг овогтой Наранбаатар миний бие нь Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсэг, Уул уурхайн бодлого боловсруулах ажлын хэсэг, Стратегийн ордуудын ТЭЗҮ, эдийн засаг, санхүүгийн загварчлал боловсруулах Засгийн газрын гэрээт ажлуудад зөвлөхөөр ажиллах болсон тул Намын даргын ажлыг байнгын ажил үүргээр хангах боломжгүй болж байна. Гэрээт зөвлөхийн ажил нь урт хугацаанд хэрэгжих тул Аймгийн намын даргын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Үүнийг үндэслэн түүний АН-ын гишүүний №:ДУА 15/155 батлахыг хурааж, хүчингүйд тооцсон тухай тушаал байдаг юм байна.
Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт Дархан-Уул аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Ариунтуяа ташаа мэдээллийг залруулах тухай албан бичиг хүргүүлжээ. Үүнд,
“2016 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Эдийн засгийн форум дээр УИХ-ын дарга руу хандаж бүдүүлгээр танхайрсан хүнийг Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүн гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Л.Наранбаатар нь 2012 оны есдүгээр сард АН-д элсэж, 2013 оны долдугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн АН-ын гишүүнээс гарсан бөгөөд тус намын гишүүний бүртгэлд байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Эдгээрээс үзвэл, Л.Наранбаатар нь одоо АН-ын гишүүн биш юм байна. Харин өөрийгөө АН-ын гишүүн тэр дундаа, Дархан-Уулын АН-ын дарга гэж үздэг талаар нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга одоогийн дарга Н.Мөнхдаш “Өөрийгөө намын дарга гэж яриад яваа Лүндэгийн Наранбаатар бид хоёр нэг хэсэг хуурай ах дүү болж явсан үе бий. Бидний дунд муудалцсан, гомдоосон зүйл байдаггүй. Юунаас болж ийм асуудал тавиад байдгийг би өнөөдөр хүртэл гайхдаг. Өнөөдөр би ахмад хүний хувьд алдаж явааг нь сануулсан, захисан яриа бий. Намайг интернэт, хэвлэлээр бишгүй доромжилж, басамжилсан. Тэр болгонд би хариу өгөөгүй. Үнэн мөн нь танигдана гээд найдаад сууж байтал одоо хэрээс хэтэрлээ. Ардчилсан намын дарга, бид хоёрын нэр хүндийг унагах санаатай үйлдэл хийсэн” хэмээн ярьж байсан юм.

Мөн 2013 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Оюундарь Нийслэлийн цагдаагийн газарт хандан албан бичиг хүргүүлж байсан юм байна. Үүгээрээ “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хорооны УХЗ-1791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” гэж хандаж байсан аж. Өөрөөр хэлбэл, Л.Наранбаатарын ашиглаж байгаа тамгыг хуурамч гэж гомдол гаргасан байна.

Мөн өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэгч байгууллага нь улсын бүртгэлд бүртгэлгүй байна.
Торуулбал, энэ хөдөлгөөний зохицуулагч Г.Баянмөнх гэгч Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд эсэргүүцлийн жагсаал хийх тухай мэдэгдэл хүргүүлжээ. Энэ мэдэглийн дараагаар “Г.Баянмөнх гэгч нь Дарханы АН-ын гишүүний бүртгэлгүй” гэж Дарханы АН-аас мэдэгдсэн юм. Харин Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас “Жагсаал цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж заасан. Харин Дархан-Уул аймгийн АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэх байгууллага улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэдгийг Засаг даргадаа уламжилжээ.

Ямартай ч, өнөөдрийг хүртэл АН дотор шинэчлэл хийх гээд буй Л.Наранбаатар гэгч нь АН-ын гишүүн биш бөгөөд шинэчлэл хийх гээд буй хөдөлгөөн нь ч хууль ёсны бүртгэлгүй юм байна. Эргэн сануулбал, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ 2014 онд өөрийн твиттер хуудастаа “Л.Наранбаатар НАМЗХ-ны бага хурлын гишүүнээр сонгогдож байсан юм байна. Бага хуралдаа цаашид байх уу” хэмээн асууж, түүний бүртгэлийг нийтэлж байсан байх юм.

Тэгэхээр АН-аар ч, МАН-аар ч овоглож байсан Л.Наранбаатар гэгчийн шидсэн “оймс” чухам аль намд бүртгэлтэй байдаг юм болоо.

0 Сэтгэгдэл
оймс нь шивэртэй байсан даа
нэргүй бас төргүй тавьтиргүй амьтан байх нь чааваас
xujaa xunii xuuxed tegelgui yaxav dee, xalx xuuxedees iim sanaa torox uu
NVVRSCHDIIN NAMIIN Byyni noxoi msc elbegdorj cv batbold
Оймсоо яагаад шидсэн гэхээр эхнэрийн шидсэн гутал хайран гэсэн байгаа юм. Гүээ ер, муу ч бай сайн ч бай. Хүнийг эд хэрэглэлээс дор үзэг хувь хүн байна гэдэг аймшигтай дотор шүү. Уул уурхайгаар угжуулсан хүмүүс ийм л хөнөөлтэй, хорон болдог ажгуу
ingej yadag bnaa
Бууний нохой ш дээ
НАМЗХ-ийн гатнуул байжээ
Tegeed namzhin oims bolj taataw uu haha
Хамгийн их уншсан