Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Сонгуулиас өмнө цахилгаан станцуудыг хувьчлах уу

Б.БИЛГҮҮН

Нэг КВт цахилгааны үнэ 98 төгрөг. Засгийн газар 98 л гэсэн бол үйлдвэрлэлийн зарлага, орлого гээд эдийн засагтай огтхон ч хамааралгүйгээр, зүгээр л 98-раа үлдэх ёстой юм. Ус, агаараас дутахгүй жам ёсных болсон эрчим хүчний хэрэглээний үнээр оролдох нь үнэндээ улстөрчдийн хувьд хамгийн том эрсдэлүүдийн нэг тул 1990 оноос хойш энэ салбарт эрх баригчид хувийнхны хурууг ч хүргэж явсангүй. Дээрээс нь дэд бүтцийн салбар, цахилгаан эрчим хүч гэдэг өөрөө улс орны хөгжлийн гол тулгууруудын нэг тул өнөөг хүртэл “соц” үеэсээ салаагүйг бараг хүн бүр мэднэ. Тэгвэл Засгийн газрын тогтоосон 98 төгрөг гэдэг нэг КВт цахилгааны үнэ ойрын ирээдүйд хэд хэчнээн болж өсөхийг хувийн хэвшлийнхэн тогтоох цаг ойртсоор байна. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчний болоод иргэний нийгмийн зүгээс цахилгаан станцуудыг хувьчлах нь буруу гэх хандлага сэргэж эхлэв. Тэгвэл нэгэнт тушаал шийдвэр нь гарчихсан хувьчлах асуудал хэзээнээс эхлэх гэж байна вэ.

 
Сонгуулийн өмнө хувьцаа гарч магадгүй

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол өнгөрсөн жилийн долдугаар сард батлагдсан. Энэ тогтоолын хавсралтад зааснаар Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 30 хувийг хувьчлах ёстой болчихоод байгаа юм. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах ёстой. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болоод Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын гарын үсгээр баталгаажсан Засгийн газрын 330 дугаар тогтоолын хавсралтад зааснаар дээрх газруудыг 2015 оны IV улиралд хувьчлах ёстой байв.

Гэтэл төрийн өмчийн хороо татан буугдсанаар Сангийн яам бараг л эрх үүргийг нь шилжүүлж авсан гэхэд болно. Бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон энэ байдал нь Төрийн өмчийн хороон дээр зангирч байсан ажлууд удааширч, өнгөрсөн оны IV улиралд дуусах ёстой байсан хувьчлалын асуудлыг өнөөдрийг хүртэл уяж байгаа юм байна. Гэхдээ 2015-2016 оны хувьчлалд жин дарж байгаа дулааны цахилгаан станцуудын 30 хувийг Хөрөнгийн биржид байршуулах нь нэгэнт тодорхой тул ажлын хэсгүүд үнэлгээ хийж, станцууд дээр ажиллаж байгаа аж. Энэ маягаараа урагшилбал, гурван сарын дотор цахилгаан станцуудын 30 хувьтай тэнцэх хэмжээний хувьцаа бирж дээр байршиж, төрийн өмчийн бус хувьцаат компани хэлбэрээр цахилгаан станцууд үйл ажиллагаагаа явуулах нь.
Харин ингэж хэсэгчлэн хувьчилснаар хөрөнгө оруулагчдын энэ мөнгө улсын төсөвт төвлөрөхгүй нь энэ удаагийн хувьчлалын нэг онцлог. Өөрөөр хэлбэл, шинэчлэл шаардлагатай байгаа хэсэгт хөрөнгө оруулагчдын мөнгө зарцуулагдах юм. Хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн хямдаар эрчим хүч үйлдвэрлэх боломж ч гэлээ дэлхий нийт нүүрсний цахилгаан станцаас татгалзаж байгаа энэ үед хөрөнгө оруулагчид хэн байх вэ гэдэг эрхгүй олны анхаарлыг татаж байна. Мөн нэгэнт улсын төсвөөс хөрөнгө зарцуулж чадахгүй тул хувийнхан оруулсан хөрөнгөө хэрхэн “үржүүлэх” нь ч асуудал хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгааны үнэ өсөх үү гэдгийг иргэд сонирхож байна. Тэгвэл дэлхий нийтийн жишгийг харвал, хувьчлал явагдсаны дараа үнийг тогтмол барих, үнэ өсгөхгүй байх ямар ч боломжгүй байдаг аж. Бидэнд хамгийн ойр жишээ татвал, Болгар, Казахстан улсууд цахилгаан станцуудаа хувьчилж байсан түүхтэй.

Болгар улсын хувьд хувьчлал явагдсаны дараа Үнэ тогтворжуулах улсын комисс нь цахилгааны шинэ үнийг зарласан бөгөөд анх тохиролцсон 25 хувийн үнийн өсөлт нь хэд дахин нэмэгдсэний улмаас тус улсад жагсаал цуглаан болж, 1000 гаруй компани хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байсан удаатай юм байна. Импортын цахилгаан, эрчим хүч хэрэглэж үзээгүй, илүүдлээ экспортод гаргадаг тус улсад үүссэн эсэргүүцлийн улмаас Засгийн газар нь хүртэл огцорсон түүхтэй. Харин Казахстан улс цахилгаан дамжуулах шугам сүлжээгээ дэд станцын барилга байгууламжтай нь цуг хувьчилснаараа гашуун сургамж үлдээсэн.

Хувьчлал явагдсаны дараагаар тус улсын цахилгааны үнэ, дамжуулалт зэрэг нь хөрөнгө оруулагчдын шууд мэдэлд очиж, өндөр үнэ тогтоосны улмаас мөн л эсэргүүцэл болж, Засгийн газар нь хувьчилснаасаа хэд дахин өндөр үнээр цахилгаан станц, дамжуулах шугамаа буцаан худалдаж авч байжээ.

Улсын мэдлийн зүйлс бараг үлдсэнгүй

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар олгогдсон юм. Энэ хуулийг Р.Гончигдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байхад буюу 1999 оны аравдугаар сард тухайн үеийн парламентын бүрэлдэхүүн удиртгал болгон Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаал батлах тогтоол гаргажээ. Энэ тогтоолын хавсралтад тухайн үед АПУ, Монголросцветмет, Цемент шохойн үйлдвэр, Говь, Худалдаа хөгжлийн банк, Монгол даатгал гээд өдгөө хувийн хэвшил давамгайлж буй олон ч үйлдвэрийн газрын нэр бий. Үүнээс  гадна, эрүүл мэндийн, боловсролын, дэд бүтцийн, хөдөө аж ахуйн, байгаль орчны гээд салбар бүртээ хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж байв.

Гэхдээ Засгийн газар солигдох бүрт 1999 онд улсынх байх нь оновчтой гэж үзсэн газрууд цөөн, цөөнөөр жагсаалтаас гарсаар өдгөө цахилгаан станцуудаа хүртэл хувьчлах болж байгаа юм. Дэд бүтцийн салбараас хувьчилж болохгүй есөн зүйлийг тооцсоноос өнөөдрийн байдлаар зургааг нь хувьчлах шийдвэр гаргасан. Тухайлбал, Холбооны үндсэн сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламж, Төмөр замын ачаа, зорчигч тээвэрлэлтийн болон үйлдвэрийн барилга байгууламж, Хэрэглэгчдийн эзэмшлийн байгууламж хүртэлх цэвэр усны хангамжийн гүний худаг зэргийг хувьчлах шийдвэр гаргажээ.

Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг бүгдийг хувьчилж дууссан бөгөөд өнөөдөр ганцхан “Эрдэнэт” үйлдвэр үлдэж, Хар төмөрлөгийн үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэр, Говь, Апу, Ник зэрэг компани хувийн хэвшил давамгайлж байна.

0 Сэтгэгдэл
Тэгээд Ирэх намараас цахилгааны үнэ тэнгэрт хадаад сонгуульд зарсан хэдэн цаасаа нөхөх юм биздээ. Ёо ёоо алаад хаячих юм бна л даа.
АН-ЫНХАН БОЛЬЁО. УЛСЫН ӨМЧ БОЛГОНЫГ ХУВЬЧЛААД БАЙХ ЮМ.
УЛСЫН ОНЦГОЙ БҮС гэдгийг энэ дарга нар ардууд биднээс илүү сайн мэдмээр юм, аймаар юм бээ,төрийн мэдэлдээ байх хэрэгтэй ш дээ
Хувьчилж болохгүй байхаа, миний МОНГОЛЫН ТӨР бас өмчтэй байх хэрэгтэй, хоосон байж ҮЛ БОЛНО
ardchilagchidaa,odoo bolildoo , bi ta naraas guij baina
baahan tom tom hudlaaa yrisan injeneruud irgediin hurald suugaad yu hiihee medehgui hubiinh bolchuul baasnuudiig tegj dabruulahgui shuudee
hubichilsan ni zuvuu ymar ch ashig bhgui heden hun tender abaad hubaaj idesn gzruud bolchood bnshdee naad chin
hubichilsan ni zuvuu ymar ch ashig bhgui heden hun tender abaad hubaaj idesn gzruud bolchood bnshdee naad chin
bayartsogt uneheeriin hortoi hun yumaa
Mongold MAKH-nii CHENJ gej baidag.Odoo kharin odoo ERCHIM KHUCHNII CHENJ gej bui bolokh zamaa zasaj bui bololtoi.
БОЛЬЁ ОО
Хувьчлал нэрээр хувааж идээд. Ард олноо дарамтлах нь Монголын жишиг. Телевизийн дуртай сувгаа хаагаад, төлбэртэй гээд суучихна. Мобиком мессеж бичээд мөнгө нэхнэ. Цахилгаан станц, Нисэх, холбоо гээд бүхнийг хувааж хувьдаа авах юм байна. Төр байгаад хэрэггүй. Өмчгүй төр юугаа хийдэг юм, авилга, албан тушаалын үүр, төсвийн мөнгийг идэгчид төрд шургалаад сууж байх нь.
Монгол улс гэж байх юм бол хэзээ ч, бүр хэзээ ч хувьчилж болохгүй , улсын стратегийн онц чухал обьект шүү. Сайханбилэг, баярцогт хоёр бол угаасаа манай тал биш учираас ийм шийдвэр гаргах нь ойлгомжтой
АН-ынхан бүгдий нь авч идэх нь ээ дээ. Одоо яах ёстой вэ,иргэд ээ?
1996е2000 онд АН бүгдийг нь хувьчлаад үлдээсэн улсын өмчийг одоо дуусгаад буух нь дээээ
Хамгийн их уншсан