“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Смоленскийн онгоцны сүйрлийг Польшийн сайд халдлага байсан гэлээ
2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын дэргэд Польшийн ерөнхийлөгчийн онгоц сүйрч, Ерөнхийлөгч Лех Качиньский, тэргүүн хатагтай, албаны олон хүн амь үрэгдсэнийг Польшийн өнөөгийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич террорист халдлага гэсэн байна. Тэрээр энэ осол бол Польш улсыг удирдлагагүй болгохын тулд зохион байгуулсан халдлага гэжээ. Батлан хамгаалахын сайд Антони онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажилласан Ежи Миллерийн комиссын гаргасан “Энэ осол бол нисгэгчийн алдаа байсан” гэсэн дүгнэлтэд сэтгэл дундуур байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм. Ийм ч болохоор энэ сайд Польшийн тэр үеийн засгийн газар, оросын талд “улс төрийн хариуцлага” хүлээллэгхийг шаардаж байгаа юм.
“Смоленскийн дэргэд болсон явдал бол улс орноо тусгаар тогтнолын зам руу хөтөлж байсан Польшийн удирдлагыг хөнөөх зорилготой байсан” гэж Польшийн сайдын хэлсэн үгийг хэвлэлүүд иш татжээ.
Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, өндөр албаны хүмүүстэйгээ хамт Катынид болох Зөвлөлтийн дотоодын хамгаалахйынхнын гарт амь үрэгдсэн польшийн офицеруудын дурсгалыг хүндэтгэх гэж яваад онгоцтойгоо сүйрч 96 хүн амь алдсан юм.
2016 оны хоёрдугаар сарын 4-нд Антони Мачеревич энэ ослын шалтгааныг мөрдөн шалгах комиссын ажлыг сэргээхээ мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл