Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно

МХЕГ ээлжит цахим шуурхай хурлаа өнөөдөр хийж, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнгөрөгч 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсч, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах талаар болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, саяхан МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байхыг, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хоёрдугаар сарын наймны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилэн баталсан. Уг жагсаалтын 03.10.2-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01 хүртлэх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг. Иймд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллахыг хатуу үүрэгдэж, сануулж зөвлөсөөр байхад хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг мэдэгдэв.

Мөн “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хуурамч эм, жоргүйгээр эм олгох, хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчлэх гээд тодорхой зөрчлүүдийг арилгах үүрэг даалгаврын биелэлтэд хяналтаа сайн тавьж, удаа дараа урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө хүргүүлээд байхад зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг үүрэгдлээ.

0 Сэтгэгдэл
Тэр уяачидын холбооноос нь насаараа тахир татуу болсон амь нас нь үрэгдсэн хүүхдүүдийн ар гэрт насан туршид нь өндөр тэтгэвэр төлөх хуультай болох хэрэгтэй.ХУРДАН МОРИЙГ БОГИНО ЗАЙНД ТОМ ХҮН УНАЖ УРАЛДУУЛЖ БАЙЯ.
Монголоо байсан улс уламжлал энэ тэр гэж яриад яахав.Одоо уламжлал гээд хутгаа бүснээсээ зүүгээд явбал юу болохов?Вааранд залуус нь бие биенээ нухаад дуусах байлгүй.Монгол улс түүхэндээ төрийн наадмаар өвөл морь уралдуулж байгаагүй.Энэ нь хүн малаа хайрлаж байсны шинж.
uraldah nasand hureegui huuhdiig gj bicheech ee eswel tom hun unaj uraldahaar bolson yumuu haha mongolooch aldaj bn dooooo
Цагаан сараас хойш хаврын сард хориглосон хориглоогүй морь уралдаж таарна.Хэдэн мянган жилд уралдаад ирсэн уламжлалыг хориглоод ч яадаг юм.Харин аюулгүй байдалд нь илүү анхаарвал зохино.Дэндүү нүсэр өргөн хүрээтэй зохион байгуулалт тал дээр нь анхаарах ёстой
мОРИНИЙ ЭЗДЭД НЬ ЧАНГА ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ТЭГЖ БАЙЖ Л ЭНЭ ЗЭРЛЭГ ЦЭНГЭЛ АРИЛНА
Nirgesen n hoin ni hudlaa bitgii hashgirch bai
uursduu tomchuud ni unaj uraldmaar yum uheruud
Монголчууд энэ жилийн наадмаар дандаа насанд хүрсэн хүүхдээр морь унуулж уралдуулах юм байна гэж ойлгож байна. Ер нь эрийн гурван наадам зохион байгуулах хэрэг байгаа юм уу бөх морь 2 нь бөөн луйвар булхай тэрийг нь ерөнхийлөгчөөсөө авхуулаад үзэж байдаг
Галсан одоо хүртэл МХЕГ-т ажиллаж байгаа юм уу, ямарч чадваргүй, их сул, ***** хүн штэ, ийм дэд даргатай байгууллагын ажил яаж ч сайн байхав дээ. Галсан чи байгууллагаа болон хамт олноо бодоод өөрийн саналаараа ажлаа өгөх хэрэгтэй. Чиний оронд мэдлэг боловсролтой залуу хүнийг томилбол ажил урагшилна.
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал гэж том тэнэгтсэн юм бичих юм. Уралдах насанд хүрээгүй хүүхэд гэж бичиж чадахгүй юм.МИорь уралдуулах мөсний баяр ч гэх шиг Монголчууд хийх ажил байхгүй юмаа даа.Нэг морийг олон сая төгрөгөөр үнэлдэг, нүхэлж хөндийлсөн чулууг хөөрөг гэж өндөр үнээр арилждаг, хээлсэн металл зүүж гангардаг ертөнцийн тэнэг мангарууд зөвхөн МОНГОЛ-д л бий. Өөр хаана ч байхгүй мэдрэл муутатангуудтай яаж хөгжинө дөө.
huuhed gedeg ug ni nasand hureegui baga nasnii huniig heldeg. nasand hureegui huuhed gedeg ni ymar utgatai ve nasand hursen huuhed gej baihuu. hujaa nariin ur udam mori ch ugui mori unaj chadahgui medehgui baij chimeegui l bai. ta nariin huuhdeer mori unuulah gej bgaa bish mongol huuhduud morio unaj eremgii bolj usdug yum. hurteelgui yumandaa hutsalgui goimpongoo savhdaaad suuj bai chadahgui bol hujaaruugaa zailtsagaa
ӨНГӨРСӨН ХОИНО НЬ НИРГЭВ ГЭГЧЭЭР ЮУ ХУЦААД БАИНА АА ӨЧНӨӨН ХҮҮХЭД БЭРТЭЖ ГЭМТЧИХЭЭД БАИХАД !!! ТА НАР УРАЛДУУЛЧИХ БИД АРД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛООД АРГАЛЧИХАЯ ГЭЖ ТОХИРСОН ЮМ БАИХДАА ЭНЭ МХЕГ ЫНХАН ЭД НАРТ ӨӨРСӨД НЬ БАС ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭИ
mongolooroo bna geed heden bayachuudiin zugaag gargahuu, oorsdiinhoo huuhdiig uralduulah heregtei, zunii delger tsagt naadmaar l uraldah heregtei, deer ued ingej ovol havargui uraldadgui l baisan, chi ooroo mongoloo aldsan pitsdaga bna
хэдэн насыг насанд хүрсэн гэдэг юм бэ. хуулийн заалт нь.
Дандаа худлаа ***** юм аа. Сая л гэхэд Дүнжингаравд хэдэн хүүхэд унаж бэртэв ээ. Адгуус хүүхэд хоёрыг зовоосон, зохиолын дуу дуулах, айраг гүзээлэхээс өөр юм байхгүй новшнууд
Хүүхэд насанд хүрнэ гэхээр 16 нас уу, 18 нас уу.
Hutsaad bai, chi huuhdee huhuu uvliin huitend mori unuulah uu? ugui l baihgui yu, esvel uuruu uraldaad hatsar amaa hulduu medev uu
Mongoloo aldaj bn doo huurhii
Хамгийн их уншсан