Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Гэр бүл хамгийн их салдаг 10 улс орон


Дэлхий даяар гэр бүлийн тогтвортой байдал улам бүр алдагдаж салж сарних явдал өссөөр байгаа нь нийгэм, гэр бүл судлаачдын сэтгэлийг зовоож байна.  Шалтгаан бол олон, эдийн засгийн, сэтгэлзүйн, шашны гээд. Гэр бүл салж байгаа гэдэг энэ тоо зөвхөн хууль ёсны баталгаатай гэр бүлийн хувьд ярьж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш хамтран амьдрагч, гэр бүлээ хууль ёсоор батлуулаагүй гэр бүлийн тухайд ярих юм бол аймшигтай тоо болох байх л даа. Энэ бүхнийг оруулаагүй ч гэлээ гэр бүл салах явдал улам өссөөр.
Манай дэлхийн улс орнуудаас гэр бүл хамгийн их салдаг топ-10 орон энэ.

10. Унгар


Статистик үзүүлэлтээс үзвэл мажар гэр бүлийн 67 хувь нь салж энэ нь нэг мянган хүнд 2,5 салалт ногддог гэнэ. Эндхийн насанд хүрсэн эрэгтэй хүний аравны нэг нь гэр бүлээсээ салсан байдаг бол эмэгтэйчүүдийн 12,4 хувь нь нөхөртөө хаягдсан байдаг байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд үүнийг Унгарын шүүх гэр бүлийн асуудалд хөнгөн хуумгай хандаж өргөдөл бүрийг шууд шийдвэрлэдэгтэй холбоотой гэж үздэг байна.

9.Швед

Скандинавын энэ орон бас л хосууд салах талаар өндөр боловч өнөөдөртөө хараахан аюулын хэмжээнд хүрээгүй. Гэхдээ л энд гэр бүл бологсдын 47 хувь нь гэр бүлээ цуцлуулдаг гэнэ. Судлаач Гленн Сандстрём үүнийг улсаас нөхөргүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлдэг халамж, санхүүгийн дэмжлэг их байгаа нь нөлөөлж байна гэж үзэж байна. Тэд нийгмийн халамж үйлчилгээ нь гэр бүл салахтай шууд холбоотой гэдэг.

8. Чех


1960 онд Чехэд гэр бүлийн 16 хувь нь салж байж. Өнөөдөр батлуулсан гэр бүлийн 66 хувь нь хоёр тийшээ болж гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн баримт байна. Энэ бүхнэ дэлхийн хоёрдугаар дайны дараагаар чех эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөн гэрийн эзэгтэй ажлаас татгалзаж эрчүүдтэй адил хөдөлмөрлөдөг болж санхүүгийн хувьд бие биеээс хараат бус болсонтой холбоотой гэж Карлын их сургуулийн профессор Житя Ричтарикова хэлж байна. Тэр бас боловсролын түвшин өндөр гэр бүлүүд салах нь их гэсэн баримт хэлжээ.
 
7. Португал

Португалийн үндэсний статистикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ оронд гэр бүл салах явдал их байгааг төрөлт буурч байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ оронд батлуулсан гэр бүлийн 68 хувь салж байгаа нь Европын холбоондоо хоёрдугаарт орж байгаа юм. Португалид өдөр бүр 70 хос гэрлэлтээ цуцлуулахаар бүртгэлийн газарт ханддаг байна.

6. Украин

Украины батлуулсан гэр бүлийн 42 хувь нь хоёр тийшээ болдог. Салж байгаа гэр бүлийн бараг дөрөвний нэг нь архинаас болдог, нэг бол хэн нэг нь, эсвэл хоёрулаа архины хамааралтай байдаг гэнэ. Гэр бүл салах өөр нэг шалтгаан нь амжиргааны төвшин доогуур, санхүүгийн хүндрэл. Нөгөө нэг зүйл бол украинд хүүхдийн тэтгэмж тун бага, сард ердөө 50 доллар орчим байгаа нь гэр бүл салахад бас нөлөөлдөг гэнэ.

5. АНУ


Америкийн гэр бүлийн 53 хувь нь салдаг гэнэ. АНУ-д бас нэг сонин зүйл нь өмнө нь гэрлэж байсан хүмүүс илүү их салдаг байна. Анх удаа гэр бүл болсон хүмүүсийн 41 хувь нь гэр бүлээ цуцлуулдаг байхад хоёр дахиа гэрлэгсдийн 60, гурав дахиа гэрлэсэн хүмүүсийн 73 хувь нь таар чтохиролгүй салдаг гэнэ.
Америк гэр бүлийн салдпаг гол шалтгааныг мэргэжилтнүүд санхүүгийн хүндрэл, гэр бүлийн доторхи хүчирхийлэл, бие биенээ мэхлэх, нэгнээсээ сонирхол буурах явдалтай холбон тайлбарлаж байна.

4. Орос

Манай хойд хөршийн батлуулсан гэр бүлийн 51 хувь нь салдаг гэнэ. Эндхийн гол шалтгаан нь мөн л санхүүгийн хүндрэл, орон сууцны бэрхшээл, архидан согтуурах явдал. Нэг сууцанд олон гэр бүл хамт байх нь түгээмэл байдгаас гэр бүл нягтарч чадалгүй салахад хүрдэг гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

3. Бельги

Уг нь белгийн иргэд баян, оррн сууцны ямар нэг асуудал үгй атал энэ оронд гэр бүлийн 71 хувь нь салдаг. Мэргэжилтнүүд үүнийг амжиргааны түвшин өндөр, нийгмийн халамж сайн, хүмүүст өөр нэгний дэмжлэг нэг их хэрэгтэй биш байдагтай холбон тайлбарлаж байна.  Улсын ийм дэмжлэг, бодлого бага байсан 1970-аад онд гэр бүлийн салалт дөнгөж 9,2 хувьтай байсан нь үүнийг баталдаг гэжээ.

2. Белорусс


Эндхийн гэр бүлийн 68 хувь нь гэрлэлтээ цуцлуулж төгсдөг гэнэ. Бас үр хөндүүлэх явдал хамгийн өндөр. Бурханд итгэх итгэл суларч, шашны шнэ цэн алдагдаж байгаатай холбоотой гэдэг.  Энэ орны хүн амын 40 хувь нь өөрийгөө шашингүйн үзэлтэн гэж үздэг байна.

1.    Мальдив


Хүн амынхаа тоогоор дэлхийд 175-д ордог энэ жаахан оронд гэр бүл салах явдал хамгийн өндөр, 1000 хүн амд 10,2 ногддог. Лалын шашаин ноёрхсон энэ оронд гэр бүл салах гол шалтгаан нь шашин шүтлэг. Ердөө “талячк” гэж гурав хэлэхэд л гэр бүл салсанд тооцно. Шашны итгэл үнэмшил нь гэр бүлээс илүү чухал гэсэн үг.

0 Сэтгэгдэл
ene tiim chuhal uu, ui huseed iim niitlel bicheed bn aa aan....
шашин хэт газар авахаар, мөн шашинаа хэт ойшоохоо байхаар гэр бүл салдаг юм байна гэж ойлгов.
Хамгийн их уншсан