Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 1.6 тэрбумд хүрлээ


Олон нийтийн сүлжээний хамгийн олон хэрэглэгчтэй фэйсбүүк хэрэглэгчдийн тоо өдгөө тэрбум 600 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн байна. Энэ нь уг сүлжээг тогтмол хэрэглэгчдйин тоо 17 хувиар өсч, өдөрт дунджаар нэг тэрбум найман сая хэрэглэгч ашиглаж байгаа гэсэн үг.
Анх өөр хоорондоо харьцах, текст бичих зэргээр ашиглагдаж эхэлсэн эл сүлжээ эдүгээ видео бичлэг оруулах, үзэх зэргээр ашиглагдах нь ихэсчээ. Өнгөрсөн онд хэрэглэгчид өөрсдийн 100 сая цаг видео бичлэг фэйсбүүкт оруулж тэрбум орчим хүн үзсэн байна. фэйсбүүк олон нийтийн сүлжээний нийт орлогын дийлэнхийг АНУ, Канад улсуудаас олдог бол 25 хувийг нь Азийн орнуудаас олдог ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан