Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путиний нууцыг илчилсэн ВВС-г Монголд урья

Н.БАТ

Олон Улсын “Transparency International” судалгааны байгууллагаас өнгөрсөн жилийн авлигын индексийг гаргажээ. ОХУ 168 орноос 119-т орж, өнгөрсөн жилийн үзүүлэлтээсээ 17 байраар урагшилсныг өчигдөр тус улсын хэвлэлүүд албан ёсоор мэдээлсэн байна.

Мэдээж Оросын хувьд энэ нь амжилт. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөрхөн ВВС-гээр “авлигачин” гэж дэлхий даяар цацагдсаны дараа ийм тоон үзүүлэлтээ олон нийтэд зарлах нь зүйн хэрэг. Хэдийгээр Кремлийн зүгээс ВВС-д зөгнөлт үлгэр гэх хариу барьж, АНУ-аас тодорхой баримт нотолгоо шаардаад байгаа ч дэлхий нийт В.Путиний нууц хөрөнгийг сонирхсоор байна. Кремльд өчигдөр В.Путин Авлигатай тэмцэх зөвлөлийн гишүүдээ дуудан хуралдаж, хэдэн хэдэн асуудалд анхаарч ажиллахыг сануулахдаа хэвлэлийнхэнд нээлттэй хуралдаж.
 В.Путиний хувьд тус улсын авлигын эсрэг хууль тогтоомж нь өнөөдөр олон улсын стандартад нийцсэн гэж үзжээ. 2015 оны эхний есөн сарын байдлаар тус улсад авлигын хэргээр 8800 гаруй хүн ял шийтгэл авсан бол авлигын эсрэг дүрэм журам стандартыг зөрчсөн 11000 түшмэлд захиргааны хариуцлага хүлээлгэсэн гэнэ.

Мөн Батлан хамгаалахын сайд асан Антолий Сердюковын хэрэг олон хүнд анхааруулга болсон гэдэгт эргэлзэхгүй байна гэж  Авлигатай тэмцэх зөвлөлийн дарга нь энэ үеэр ярьж байсан ч В.Путин “цаашдаа бид зөвхөн урагш зүтгэх хэрэгтэй. Хэрвээ бид жаахан л зогсох юм бол авлига гэдэг зүйл улам л томрох болно. Орон нутгийн авлигыг бууруулахын тулд орон нутгийн засаг захиргаанд өндөр хариуцлага ногдуулж ажиллах ёстой. Авлига авсан нөхдийн өмч хөрөнгийг хурааж , улсын орлого болгох ажиллагааг улам чангатган тэдний учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн онд 15,5 тэрбум рублийг авлигачдаар төлүүлөх дүн гарсан ч 588 сая рубль одоогоор авч чадсан гэсэн статистик мэдээ гарсныг “хэдийгээр  энэ харахад бага харагдавч, мөнгөн дүнгийн хувьд бага биш юм” хэмээн үнэлсэн гэнэ.
Авлигатай тэмцэх зөвлөлийн дарга Сергей Иванов нь “Путиний нууц хөрөнгө” нэвтрүүлгийн хувьд тодорхой баримт байхгүй. Үнэндээ эх орондоо  гавьяа байгуулаагүй, гай болсон хэсэг нөхдийн л өгсөн мэдээлэл төдий гэж тодорхойлсон байгаа юм.
Хэдийгээр ОХУ, Кремльд ийн байдал тайван байгаа мэт сэтгэгдэл төрүүлэвч “Путиний нууц хөрөнгө” баримтат нэвтрүүлгээрээ ВВС  ОХУ-д багагүй цочроо өгөв.

Чухам яагаад В.Путинээс зугатсан бизнесийнхэн ВВС-гээс татгалзсангүй вэ. Путин хэзээнээс мөнгөний төлөө ажиллах болсон бэ. Түүнд ард түмэн өнөөдөр ч итгэсэн хэвээр байгаа юу. Тэр авлигач мөн үү. Түүнийг хаан гэж дуудахын цаад учир юу вэ? гээд түмэн асуултын ард энэ нэвтрүүлгийн баг гарахыг хичээжээ.
 Хамгийн гол нь авлигатай хамгийн идэвхтэй тэмцэгч хэмээх имижийг бүрдүүлээд байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч хэрхэн бизнесийнхнийг өөртөө татаж, тэднээс ямар бэлэг хүлээж авдаг, жилийн 100 мянган доллараар яаж Арабын шейх шиг амьдарч чадаад байгааг ВВС ердөө нууц хөрөнгөтэй нь холбоотой гэж тайлбарлаж байна.

Редактор Ричард Билтоны бэлтгэсэн “Путиний нууц хөрөнгө” нэртэй хагас цагийн баримтат нэвтрүүлэг нэгдүгээр сарын 25-ны орой ВВС-гээр цацагдсан юм. Санкт Петербургийн ариун цэврийн онгоц ч үгүй, хүйтэн хуучны байранд жирийн л ядруухан амьдрал дунд өссөн хүү хэрхэн өнөөдөр Арабын шейхийн дайтай амьдрах болсон юм бэ?

Сочид түүний үлгэрийн ордон үнэхээр байдаг хэрэг үү, 35 саяар үнэлэгдэх хөлөг онгоцыг түүнд Роман Аб­рамович чухам юуны тө­лөө бэлэглэв. Тойрон хүрээ­лэгчид нь түүний хувьд хэн бэ. В.Путин өнөөдөр хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ гээд олон сонирхолтой мэдээллийг энгийн үзэгч бидний хувьд энэ нэвтрүүлгээс авч болж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 40 тэрбум долларын хөрөнгөтэй гэж ВВС үзжээ. Энэ нь түүнийг Европын төдийгүй дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд дээгүүр бичигдэхэд хүргэдэг хэдий ч энэ бол нуугдмал хөрөнгө .

Харин КГБ-ын ажилтнаас төрийн албанд шилжсэн тэрээр ийм их мөнгөтэй болох боломж нь ердөө л авлига гэдгийг ВВС тун тодорхой өгүүлсэн байна. АНУ, ОХУ-ын үл ойлголцлоос үүдэн В.Путинийг харлуулах гэсэн Америкийн оролдлого уу  эсвэл үнэхээр ийм асуудал бий юу гэдэгт уншигч, үзэгч өөрөө үнэлэлт дүгнэлт өгөх нь зүй биз.

“ В.Путиний нууц хөрөнгө” баримтат нэвтрүүлэгт АНУ-ын Сангийн яамны хоригийн асуудал эрхэлсэн албан тушаалтан Адам Зубин “В.Путинд их хэмжээний хөрөнгө бий гэж үздэг гээд тэрээр ойр дотны хүмүүсээ хөрөнгөжүүлж, найз нөхөр биш гэж үзсэн хүнээ овоо хараандаа авдаг нь илэрхий байгаа юм.  Зөвхөн өөртөө үйлчлэх хүмүү­сээ л улсын сан хөмрөг хийгээд олон улсын гэрээ хэл­цэлд оролцуулж бусдыг нь хавьтуулдаггүй. Энэ бол ав­лига” хэмээн хэлсэн байгаа юм.
Баримтат нэвтрүүлэгт дурдсанаар  В.Путин Санкт Петербургийн захирагчийн орлогчоор ажиллаж эхлэх үеэсээ л өөрийн багаа бүрдүүлж, мөнгөний амтанд оржээ. Санкт Петербургийн жижигхэн өрөөнд хамтдаа ажиллаж нэг гараанаас эхэлсэн, түүнд үнэнч хүмүүс нь өнөөдөр Орос орныг хөдөл­гөж байгаа гэд­гийг зохиогч илэр­­­хийлж. Өөрөөр хэлбэл ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев тухайн үед В.Путиний өм­гөөлөгчөөр,  Роснефтийн захи­рал Игорь Сечин туслахаар нь,  Газпромын захи­рал Алексей Миллер  эдийн зас­гийн зөвлөхөөр нь ажиллаж байсан гэнэ.

Кремлийн мэдээлэгч байсан, одоо гадаадад байгаа бизнесмэн Сергей Колесников Оросын бизнесийнхэн хэрхэн В.Путинд хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр авлига атгуулдаг тухай  ярихдаа “Хар далайн эрэг дээрх түүний ордонг барихад голлох үүргийг алдарт Роман Абрамович гүйцэтгэсэн. Тэрээр 203 сая долларыг энэ байшинд хөрөнгө оруулах нэрээр В.Путинд өгсөн юм. “Россия” банкны хувь эзэмшигч Шамалов түүнд асар их хөрнгө бий гэдгийг батлан хэлсэн” гээд Колесников Ерөнхийлөгчийн хөрөнгө болох 439 сая ам.долларын тухай ярьсан яриагаа эх сурвалж болгожээ. 

Мөн Путиний оффшор компани, зуны театр, нисдэг тэрэгний буудал бүхий итали загварын ордон, газар доорхи байгууламжуудын тухай ч батлан ярьсан байна.
Таван жилийн өмнө сөхөгдөж байсан В.Пути­ний дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийн тухай яриаг Кремль өнөөдөр ч няцаасан хэвээр байгаа билээ.  Гэхдээ ВВС-гийн эх сурвалж Эстонид амьдарч байгаа Колесниковоор хязгаарлагдсангүй.
Владимир Путин Орост “асар том бизнесийг хянаж байдаг” тухай  Венецид амь­дарч буй банкир Сергей Пуга­чев ч ярьжээ. Тэр нэгэн цагт В.Путинтэй тоглож өссөн төдийгүй, түүнийг Ерөнхий­лөг­чөөр сонгогдоход голлох үүрэг гүйцэтгэсэн гэж ярьж байлаа.

Хүмүүс Путинээс 100 хувь хараат асар том баялгийн тухай ярь­даг гэж Пугачев хэлсэн байна.
“Совкомфлот” хэмээх Оросын далайн тээвэр хариуц­сан төрийн өмчит компанийн захирал асан, өдгөө Англид амьдарч буй Дмитрий Скарга “Ерөнхийлөгчид тэрбум­тан Роман Абрамович 35 сая ам.долларын үнэтэй “Олимпия” дарвуулт завиа бэлэг болгож өгсөн “ тухай яриад “Хөлбөмбөгийн Челси клубийн эзэн, олигарх Р.Абра­мович оффшор компаниар дамжуулан В.Путинд тансаг дарвуулт хөлгөө шилжүүлсэн төдийгүй ашиглалтын бүхий л зардлыг улсаас гаргадаг ч   зөвхөн Путиний хувийн онгоц байсан учраас ил гаргадаггүй байлаа” гэсэн байна.
Тэтгэвэрт гарсан хурандаа Андрей Зыков ч Владимир Путинд  Испанид үл хөдлөх хөрөнгө бий, үүнийг барих мөнгийг Испани руу  “Хорьдох загалмай” корпорац шилжүүлсэн. Энэ корпорацын удирдлага төсвийн хөрөнгө завшиж байгаа тухай тэр үед нь хэрэг үүсгэн шалгаж байсныг, энэ бүхэн Путинтэй холбоотой гэдгийг баталж байгаа юм.

Нефтийн бизнес эрхлэж байсан ч Путиний шахалтын улмаас амь насанд нь аюул учирч эх орноосоо аргагүйн эрхэнд зугатсан гэх бизнесмэн Макс Фридзон түүний компанид хувь эзэмших тухай санал В.Путин хэрхэн тавьж шахалт үзүүлж байсан тухай ярьсан юм.

“Совкомфлот”-ын тэргүүн Дмитрий Скарга  Владимир Путиний ойрын хүрээллийнхэн түүнийг “Михаил Иванович” гэж дууддаг гэсэн бол “Россия” банкны эзэмшигч Николай Шамалов “Михаил Ивановичийн мөнгө” хэмээн ярьж байгаа дуу бичлэгийг оруулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө кино зохиогчид ярилцлага өгөхөөс татгалзсан бол түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “энэ бүхэнд хариулт хэрэггүй, бүгд санаанаасаа зохиосон зүйл” гэсэн хариулт өгсөн гэнэ.  Харин ВВС түүнийг эх орноо дээрэмддэг орчин үеийн хаан хэмээн цолложээ.

Гэхдээ...
Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг олж харна аа гэгчээр В.Путиний идэж уух бидэнд ямар хамаа байх билээ. Тэр бол дэлхийд танигдсан удирдагч хэмээн өөрийн эрхгүй хэлмээр санагдаж байгаа биз. Гэхдээ...

... Хэрвээ ВВС Монголд ирж кино хийвэл гээд өөрийн эрхгүй төсөөлөхөд хүрч байгаа юм. Юун түрүүнд тэд хэнийг онилох бол...
Өнөөдөр бизнесийн ертөнцөд хуруу дүрээгүй мөртлөө Арабын хун тайж шиг амьдарч байгаа улстөрчид хэд билээ. Гэтэл Улс орон маань яагаад өдрөөс өдөрт өрний тухай ярьсаар байна вэ. Монголчууд баян байгааг LV тодорхойлж буй шиг улстөрчид баян байгааг ердөө Монголд буй Ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн төлбөрөөс л харж болох. ВВС-г Монголд урья. Гэхдээ тэдний нэвтрүүлгийн эзнээр хэнийг сонгож өгөх вэ.
Оффшор дансандаа сая доллараа мартчихсан төрийн түшээгээ санал болгох уу, эсвэл ...

0 Сэтгэгдэл
ввс бол сэтгүүлчийн дүрд хувилсан тагнуулын байгуул*****
Орорс орныг Путинээс салгаж эзлэн авах гэсэн АНУ, НАТО-гийнхны арчаагүй явуулга. Хэрхэв оросууд Путинээсээ салбал эх орноосоо салсантай адил болно.
enkhbayar, m.enkhbold, badamjunai, ulaan.... geed l ekheldee
enkhbayar, m.enkhbold, badamjunai, ulaan.... geed l ekheldee
enkhbayar, m.enkhbold, badamjunai, ulaan.... geed l ekheldee
enkhbayar, m.enkhbold, badamjunai, ulaan.... geed l ekheldee
манайд тал путин байхад болно. Эсвэл талын тал ч юмуу.
goe hellee
manai ene toodgor ch nuust horongotei. onorbayar ni tuunii zovloh bolood l genet bayjsan.moskva horoolol 1 oroond amidarch baisan MUIS-n bagsh odoo saisand 8 oroo haustai bolson. toroos toroh terbebtnuud ossoor.....
manai ene toodgor ch nuust horongotei. onorbayar ni tuunii zovloh bolood l genet bayjsan.moskva horoolol 1 oroond amidarch baisan MUIS-n bagsh odoo saisand 8 oroo haustai bolson. toroos toroh terbebtnuud ossoor.....
Феодолын хамгийн бурангүй тэмбүү шашин ноён 3т дарлуулсан Монгол Орныг соёлжуулсан Оросуудыг эргээд муулах цаг ирсэн нь үнэхээр монгол хүн ямархуу сэтгэлтэй ямархуу алсын хараатай нь харагддаг. Дэлхийн 2-р дайны дараахь сэргэн босголтоос ч илүү нөр их ажил з\б шийдэмгий алхам хийж байж арайхийж босгосон Путин өнөөдрийн цөмийн зэвсэгтэй авилга хээл хахуулиас мултарсан Орос орныг босгоод удаагүй байна. Дэлхийн шилдэг удирдагч хүнийг муулдаг тэр муу ВВС юу юм бэ Хаа байгаа газраас нь хөөж гаргавал таарна Монголд ирвэл гай л болно уу гэхээс биш өөр юу ч өгөхгүй Хароин дотоод хяналтаа сайжруулж энэ задарсан хулгайч нараа нам дарах нь Монголчуудын туйлын зорилго болжээ
Америкийн нэгэн явуургүй бодлого, тийм л бол Монголд ирж С.Баяр, С.Баярцогт нарын талаар кино хийх нь яагаав. Оросын ард түмнийг бужигнуулах гэсэн хар санаа...Ийм хогнуудыг газрын хөрстэй нь тэгшлэх хэрэгтэй.
Путиныг харлуулах гэж Америкууд зүйл бүрээр үзэж байна аа.Хоригийг бол янз бүрээр тавьж үзлээ. Олигтой үр дүн харагдахгүй харин Орос орон улам хүчирхэгжээд байхаар дотроо бачимдаж шээс нь гоожих нь энэ америкчуудын.Хэрэв Путин гарч ирээгүй бол Орос орон өнөөдөр Украйн шиг эмх замбраагүй Америкийн тоглоом болсон болоод дуусах байлаа.
hamgiin haramsaltain ni mongold shudraga setguulch alga bugd uls turchidiin halsnii nuhduud boljee televizuud yunii uchir udur bolgon uls turjuud baigag yum be geed l bugd asuudal gevch shudraga es es zui alga boljee
ВВС хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОРОС улсын хил рүү довтолжээ. Орчин үеийн дайны нэг төрөл байна. Дэлхийн хөгжилтэй улсын үлгэр жишээ юуг харуулаад байган бол?
Tyyhee medehgui teneg hynii l yg baina.1911 onoos hoish Oros Yls manai ylsyn tusgaar togtnolyg hadgalj yldehed 5 ydaa mash tom demjleg yzyylsen.
PUTIN gej soliorch bdag heden huldvv tolgoitoi garuud sain unshwal taarna. Iugiinch medehgui bj ene PUTIN shig baildaa geed l bdag humuus shuudee. Yalanguya ter DM negdel eniig harwal taarna,
Tyyhee medehgui teneg hynii l yg baina.1911 onoos hoish Oros Yls manai ylsyn tusgaar togtnolyg hadgalj yldehed 5 ydaa mash tom demjleg yzyylsen.
PUTIN gej soliorch bdag heden huldvv tolgoitoi garuud sain unshwal taarna. Iugiinch medehgui bj ene PUTIN shig baildaa geed l bdag humuus shuudee. Yalanguya ter DM negdel eniig harwal taarna,
Ene pya yasan hanaj tsaddaggui gahai ve
Путин баян байх бидэнд ямарч хамаагуй, харин ОРОС УЛС хучирхэг байж, МОНГОЛТОЙ ЭЛЭГСЭГ дотно байх нь чухал! Харин тэр ВВС-г нь урьж авчраад манай 4 еренхийлегч болоод 25 жил тер удирдсан нехдийн херенге зоорийг нь тогтоолгочихвол зугээр юмуудаа!!!
Gol ni Putin uuruu tansag amidardag. Ard tumen ni aimar yduu shuu dee!!! Tiim bolohoor oros oron udahgui zadran unana.
Savaagui nohod sarand hutsanaa gej.
ПУТИНЫ ӨМЧТЭЙ БАЙХ БИДЭНД ХАМААГҮЙ ХАРИН ОРОС УЛС ХҮЧИОРХЭГ БӨГӨӨД БИДЭНД ЭЭЛТЭЙ Л БАЙХ НЬ Л ЧУХАЛ
goe hellee
manai avilgachid shees n goojno huurhiisiig urshuuy l duu kkk
Биби сиг уриад аваад ирэх чадалтай аавын хүү байна уу, зардлыг нь даая
Манайханы зарим гэнэн амьтад Путин мөнгөгүй шударга хүн учраас Орос орныг удирддаг гэж боддог юм шиг байгаан Путин мөнгөтэй байж л том улстөр хийнэ шүү дээ Энхбаяр гэхэд мөнгөтэй болоод л МАХН ажиллуулаад энд тэнд орилж гонгинох жишээтэй
Эрдэнэ,Гансүх , Женко гм төрөөс баяжсан хүмүүс их бий
BBC geh ym tsaana n hen bgaag medehgvi bn gjvv medeej MI6 baigaa bolood ter shvde ene bol huiten dain duusagvi gdgiig l batalj bna
В. ПУТИН БОЛ ЖИНХЭНЭ МУЖИК. Өнгөрсөн баасыг нь ч гүйцэхгүй шүү дээ.
Өөрсдийгөө хичээ
putin heden dollartai baih mongoliin batcaanuudad hamaagvi ter tusmaa hugiin amerk bbs-d bvvrch hamaagvi ene tom gvren ulsiig udii zeregtei awj ywj delhii niitiig amerkiin koloni bolgoogvid talarhaad barshgvi
оросууд маш ядуу шүү дээ очоод үзээрэй аль дээр үеийн лада волга зам гэж там тэтгэвэр маш муу цалин бага гээд асуудал байна аа
монголд ч ийм юм байж л байгаа даа
Монголд нэг л Путин байхад хангалттай даа, чадахгүй 76 чавганцаас
Amerik delhii dahind dain dajin uimeen samuun avchirhaas uur id shid bhgui.
ENE ZERGIIN HUN IIM YUM EDLELGUI YAHAV DEE ARD TUMNE BODDOGGUI MONGOLIIN ULS TORCHIF NERTEI LUIVARCHID EDLEED HEREGLEED BAIHAD. JISHEE NI BAYARTSOGTIIN MARTSAN 1 SAYA DOLLAR
hiirhehee boli
Ulsaa avch yavj chadaj bval haan l bh heregtei, manaid zuvhun uursdiin amidralaa tegshilseer azgui zarim muu ni shoron yavahiimdaa
Yu gej hudlaa shaajich magad. Amerikuud tagnuuliinhan oros mongol ulsiig avilga ch zambaraagyi hudaldan avagch uls bolgoo biz de. Ter olon ulsiin variation San usaid tusluud uu. Denduu doromjilson uls shu ene amerik. Delhii dayar chinggis khan ***** geed zarlahad bid yajch chadahgyi.2t Americiin ygend orj 90 eed ond sunuj yavsan oros iig delhiin guren bolgoson putin mungu idsen ch yadag yum. Uhsen hoinoo
Enh bayar Putin hoyr niilj mongo ugaadag baisan shuu dee.
Avliachid bi avligal avdag gej zarlah uu haragdaach
Монголчуудын хэдхэн гэр бүл яагаад хагартал баяжив түүний түүх. Газрын наймаанаас хот тохижилт,төлөвлөлтөнд учирсан хохирол, баялагаа ухуулаад байхад санд хөрөнгө хуримтлахгүй байгаа шалтгаан. Оюутолгойн жилд 16 тонн алт авдаг хаачив.
hiih yumaa olj yadah yumaa uhsenee hiihiin chi uuriinhu munguur chaddagin bol urihgui yu,er ni Purin uhne uu haatna uu bidend padlii bhgui,yamar uhtsen setgelgee gj iim bag bnaa
төм улсыг удирдаж байгаа сайН АВЧ ЯВАА ХҮН ИЙМ ХӨРӨГТЭЙ БАЙХАД БОЛОЖ БАЙНА ДАРАА НЬ АМЬДРАН ШҮҮ ДЭЭ
hervee manaihnii tuhai bichsen bol yag unen muusain avilgachid gej ireed l yaaj shaagildaj baih bol doo putin hurungutei uguig ta nar yamar baluugaa medeh yam tegeed ch ta nart hamaagui
uursdiiguu doosh hiij hunii humuusiig magtah durtai mongolchuud uursduduu itgedeggui hunii hund itgedeg ta nar uursdiiguu hundlehgui bol hunii humuusch ta nariig hundlehgui
ПУТИНЫГ ХАРЛУУЛАХ Л ОРОЛДЛОГО. МАНАЙД АРДЫН НАМ ЭРХ БАРИХАД ИРЖ БААХАН ЮМ ЯРИХ БИЗ
harin bi utsaar yarilaa l da irnee l gj bna amerikchuud uursdiin gar hultei boloh gd bgaan bhoo
Орос орныг удирдлагагүй болгох гэсэн АНУ-ын явуулга шүү дээ Оросыг Ливи, Украйн шиг болгох гэсэн далд явуулга. Барууныхнаас өөр юу ч гарахгүй. Манайд байдаг шиг захиалгат нэвтрүүлэг, суртал ухуулга л шүү дээ
yu gezh bbc manaihiig toozh irhev de .temee geheer yamaa geed baihiin
harin bi utsaar yarilaa l da irnee l gj bna amerikchuud uursdiin gar hultei boloh gd bgaan bhoo
Хамгийн их уншсан