Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар гэх гаж “модель”

Н.БАТ

Модель гэхээр загвар өмсөгч гэж орчуулах байх. Уг нь францаас гаралтай үг юм гэсэн. “Википедия”-д арилжааны зориулалтаар тухайн бүтээгдэхүүнийг сурталчилж, дэмжигч эсвэл урлагийн бүртээлийг хүмүүст хүргэх загвар бологч гэх зэргээр тайлбарлажээ. Тэгэхээр загвар өмсөгч гэдэг хөөрхөн царайтай, гоё биетэй нөхөр биш. Тэр хүний үндсэн үүрэг нь өмссөн, зүүснээ амилуулах. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга С.Ганбаатарыг яагаад модель гэж тодорхойлоод байгаа юм бэ.

Тэр чинь загвар өмсөх хөөрхөн царайтай, гоё биетэй бил үү гэж үү.  Үгүй л дээ. Гэхдээ тэр бол улстөрийн ертөнцийн нэгээхэн модель. Тэр улстөрийг амилуулж, бас арцалдуулж, өөрөө тэдэн дундаасаа тодорч харагдаж чаддаг “босоо” модель. Энэ удаад ч бас улс төрийн нэгээхэн гаж модель гэдгээ бататган, тийм ээ,  би анкетан дээрээ бичигдсэн сургуулиудыг төгсөөгүй хэмээн чавга шиг улайсан ч чангахан шиг хэлж чадлаа.
“Босоо”, “синдром”, “фэнг шүй”, “популист”, “ХҮН”  гээд эцэг эхээс заяасан нэрнийхээ өмнө хэд хэдэн гуншин нэмчихдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөрхөн “үнэнээ өчиж” олон нийтэд сайн муугаар дуудуулав.

“Наранцэцэг шиг л дэлгэрээд ах нь Лондонд сурч байхдаа...” хэмээн залуусын тархийг “угааж” байсан лекцийн бичлэгийг нь үзүүлсэн сэтгүүлчид мань хүн нэлээн эвгүйцэв бололтой эхлээд талархлаа илэрхийлж байснаа сүүлдээ захиалгат сэтгүүл зүй хэмээн хардлаа. Түүнийг би хувьдаа шударга улстөрч гэдэгт яагаад ч юм анхнаасаа л эргэлзсэн. Одоо ч эргэлздэг. Учир нь сэтгүүлчийн нийтлэлд тун чиг их эмзэглэдэг юм билээ, хөөрхий. Дөнгөж танигдаж байхад нь түүний тухай бичихдээ хатуухан хэдхэн үг хавчуулсны төлөө танил талаараа дамжуулаад их л гомдоллож буйгаа дуулгаж байсан юм.

Хэрвээ улстөрч болж байгаа бол ийм үгэнд дасах л хэрэгтэй гэж хэлчихээд ахиад энэ хүнээс яриа авахыг ч, уулзахыг ч хүсэхээ больсон. Гэхдээ Монголын улс төрийн нэгээхэн модель болж чадна гэдэгт нь эргэлзээгүй. Улс төр гэдэг гоё ярьдаг хүнд дуртай ертөнц. Тэр гоё ярьж чаддаг. Тэр яриандаа бусдыг соронз шиг сорж чаддаг. Үүнээсээ болоод л “популист” гэдэг нэр ч зүүдэг. Мэдээж эх орондоо хайртай учраас төрд орсон гэж итгэе. Тэгж тэр ярьдаг. Энэ нь ард түмэнд таалагддаг. Тиймээс ч зарим нэг нөхөр түүний энэ чанарыг өөрт ашигтайгаар эргүүлэх гээд дэмжиж, тэтгэж явсан. Харин өчигдөрхөн сошиалаар ингэж дэмжиж байсандаа учиргүй их харамсаж, новш гэдгийг нь мэдэрснээ ил тод зарлав.

2012 оноос өмнө С.Ганбаатар ард түмний төлөө тэмцэгч, үйлдвэрчдийг төлөөлж байлаа. Энэ тэмцэл ажилдаа дуртай учраас зөөлөн сандалд шигдэх гэж УИХ руу орохгүй гэж өөрийн амаар чанга дуугаар хэлж байсан ч цаг нь тулаад ирэхийн үед “Би чинь...” гээд л ханцуй шамлаад зүтгэчихсэн. Ард түмэн ч сонгоод, суулгаад л өгсөн. Тэр бие даагч гишүүн байлаа. Харин 2016 оны эхээр тэр намын дарга болов. Түүний улс төрийн дараагийн шат нь Ерөнхийлөгчийн суудал гэж хэв­лэлийнхэн хийгээд улс төрд зарласан.

Харин мань хүн энэ удаад жаахан гэнэдэв үү. Ямар ч байсан эхний аравт багтаж байсан рейтинг нь хэдэн хувиар доошлов. Харин түүнийг дөнгөж саяхан даргаараа томилсон шинэхэн намын нөхөд нь хэрхэн хүлээж авсан бол гэдэг нь олон хүнд сонин байлаа гэж...

Уг нь С.Ганбаатар гишүүнийг анкетан дээрээ бичсэн сургуулиа төгсөөгүй гэдгийг олон хүн мэддэг л байсан гэнэ. Гэхдээ С.Ганбаатар шиг модель улс төрд хэрэгтэй байсан учраас чимээгүй л байсан бололтой. 

Олон нийтийн сүлжээнд  “энэ хүн сургууль сургууль дамжиж санхүүгийн боломжгүйгээс суралцаж чадаагүй нь хэнд ч ямар ч гай тариагүй ээ” хэмээн дэмжих хүмүүс нэг биш байгааг хүндэтгэе. Гэхдээ энэ хүн төгсөөгүй сургуулиа яагаад төгссөн мэт анкетандаа бөглөсөн юм бэ гэдэг нь л анхаарал татаад байгаа юм. Хамгийн шударга царайлдаг хүний амнаас манай туслахууд наадахыг чинь андуураад биччихэж гэдэг үг сонсох сайхан байсангүй. Учир нь 2005 онд бөглөсөн анкет гэж сэтгүүлч хэлсээр байтал манай туслах гээд байгаа нь мэлзэх гэж хичээснийх үү эсвэл үнэхээр тэр үед туслахтай болчихсон байв уу.
Худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм бэ хэмээн УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга маань асууж байсан. Хэрвээ хүн бүр гадаадад ажиллаж амьдарч байснаа сурсан болгоод бичээд байвал монголоор дүүрэн “тэргүүн” толгойтнууд гарах биз. Гэхдээ хүнд ёс суртахуун, өөрийгөө хүндлэх хүндлэл гэж нэг зүйл заавал байх ёстой. Мэдээж түүнийг боловсролтой, чадалтай, бас зоригтой залуу гэж хүндэлдэг олон сонгогч бий. Харин энэ хүн ердөө л худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм бэ хэмээн асууж байх юм. С.Ганбаатар гишүүн маань “Бизнесийн нүцгэн үнэн”, “Зовлон бэрхшээл амжилтын үндэс”, “Амьдралын гараагаа хэрхэн зөв эхлэх вэ” гээд хэд хэдэн лекцийг уншихдаа яагаад энэ тухайгаа дурдаж байсангүй вэ.

Энэ хүн баклавр хамгаалаагүй байж чухам яаж магистр хамгаалчихав аа. Хөдөлмөрийн дээд сургууль чинь магистр гэдэг цолыг ямар шалгуураар олгодог юм болоо. Яагаад анкетан дээрээ олон улсын нэр хүндтэй банкны нэрийг торохгүй тавьчихав аа, гэхдээ Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад нь эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байснаа яагаад тавиагүй вэ гээд түмэн асуулт түүнийг ээрэн ороолоо...

0 Сэтгэгдэл
eh orniihoo toloo bol zaaval diploomoor yah yumb gambaatar gishuuniig dejij bna bayrtsogt saihan bileg nar bol jinhen ***** hulgaichuud
Эх орноо хамгаалах хүн хэрэгтэй гээд байгаа бол цэрэгт явуулчихаач. УИХ арми биш
УИХ-д аж ахуйн ажил хийлгэх гэж сонгодоггүй юм тэнэгүүдээ амьдралд нийцсэн хууль боловсруулж батлах хүмүүсийг сонгодог юм. Аж ахуйн асуудлыг шийдэх гэж Иргэдийн төлөөлөгчүүдийг сонгодог сонгууль санал өгөхдөө мэдэж байж өгдөг болмоор юм. Нэг худлаа ярьсан хүн нийтийг хуурахдаа сайн болдог юм даа. Бид УИХ-д худалчуудыг сонгохгүй гэж үзээд байгаа биз дээ Ганбаатар тэдний нэг л юм байна ш дээ.
энэ ASSA -н сэтгүүлч ёстой захиалгат улс төр хийж байна монголын төлөө бол цэвэрлэгч ч байсан их хуралд сонгомоор байна. бичих юм олдохгүй бол НЭГ ӨДӨРТ ОЮУ ТОЛГОЙГООС ХЭДЭН ТН АЛТ ГАДАГШАА ГАРЧ БАЙГААГ БИЧИЭЭ Ч .оюу толгойгоос нэг өдөрт 60 тн-н алт ачсан хамгаалалттай машин манай хийлээр гарч байнашүүдээ хил гаальийнхан онгойлгож үзүэх ч эрхгүй сүнгэнээд л гарч байна.
боловсрол багатай гэдэг нь үг ярианаас нь байнга л мэдрэгдэж байдаг шүү дээ. боловсрол мэдлэгтэй гээд байгаагууд нь энэнээсээ ч доор байгаа болохоор сиимхий ашиглагчдын нэг тул түр зуурынх л даа. Монголын иимэрхүү улс төр зөвхөн мөхлөөр л шийдэгдэнэ гэдгийг хүн бүр хатуу ойлгох хэрэгтэй
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН гээд байгаа хүнд чи лав баярцогтын өрөөсөн дугуй хятадын шээс байх тэр хүнийг баалах өөр юу ч олохгүй болохоор их юм бодож но олсон байна даа. Ганбаатарыг дэмжиж байна.
их хаадууд маань дипломтой байлуу тэгээд ч монголын төлөө жинхэн дуугарч байгаа хүндээ дэмжиж байна. дипломтой гээд байгаа хүмүүст хийх зүйл байна уу.
Би Монголын ТӨР, Хууль хяналтын байгууллага болон холбогдох албан газруудаас асуух асуулт байна. 1. Баклавр зэрэггүй хүнийг ямар шалгуураар МАГИСТР (master degree)-т сургах эрх олгож улмаар магистрийн диплом олгосон бэ? Их дээд сургуульд магистерийн зэрэг олгох тухай боловсролын хуулинд заасан заалтыг ноцтой зөрсөнийг хууль хяналтын байгууллагууд анзаарсан уу?! 2. Хуурамч магистерийн зэрэгийн дипломтой хүнийг яагаад Докторантурийн сургалтанд элсүүлсэн бэ? 3. Баклаврын зэрэггүй буюу дээд боловсролгүй хүнийг банкны болон төрийн өндөр албан тушаалд ялангуяа их дээд сургуулийн баклавр болон магистерийн зэрэг олгодог сургуулиудад ямар шалгуураар багшлуулсан болоод, зохих өндөр албан тушаалуудад томилсон бэ? 4. Хуурамч бичиг баримтаар төрийн болон удирдах албан тушаалд ажилласан тохиолдолд Монгол Улсын эрүүгийн тухай хуульд зааснаар эрүүгийн ОНЦ ГЭМТ ХЭРЭГТНЭЭР тооцдог бөгөөд хохиролыг бүрэн барагдуулдаг хуультай. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?! 5. Монгол Улсын Үндсэн Хуулиар тунхагласан олон ургальч үзэл, олон намын системийн нэг болох ХҮН намыг ийм худалч, хуурамч, боловсролгүй, зальтай, гэмт этгээд энэ хүнээр удирдуулах нь зөв гэж үзэж байна уу?!
Darhan uul aimagtaa olon zuil hiisen b.lee Odoo am ajil ni zurduggui huniig demjine.Ganbaataraa urag*****
ИЧИГ ИЧИГ ТЭХДЭЭ ЭХ ОРНОО ХАМГААЛАХАД МАГИСТР ДОКТОР ДИПЛОМ ХЭРЭГГҮЙ ДЭМЖИЖ БАЙНА
negl hudlaa shaasan gaj ***** bgaa yum daa
үнэн луйварчин гар юм аа, өнөөдрийг хүртэл ямар ч боловсролгүй гар янз янзын ажил хийгээд явсан байна ш дээ. бүр бакалавр цолтой гаруудад хичээл зааж нтр хаха агуу луйварчин ган байна даа
Saihan bieg buyu AN s ovoo mongo tsohijde arhiv uhaj iim bichleg mordlog yavulad Ganbaataraa zorigoo ***** mohoo
Zaa Saihanbileg Bayartsogt 2g haraach huvaaj idehee bodson bolohoos ard tumnii erh ashgiin toloo yu hiisiin Ganbaatariig demjinee
Tiim shees ***** n goojood uhleelde
oo ter ih surguuli toogsson yumnuud chin yu hiisiin
дипломоор хүнийг хэмждэг сэтгүүлч гуай дипломтой дипломгүй монголын төлөө гэсэн сэтгэл нь чамаас л их юм байна амар сайд дөрөвдүгээр ангийн боловсролтой ч эх орныхоо төлөө үхэж чадсан юмдаа чи чадхуу дипломтой сэтгүүлчээ
Saihan bieg buyu AN s ovoo mongo tsohijde arhiv uhaj iim bichleg mordlog yavulad Ganbaataraa zorigoo ***** mohoo
Gehdee unen tuilvargui. 1 surguulid surah mungugui bj 4 surguulid orood l tugsulgui garaad l ahij suraad tugsguugui. Arai bish ee. Zaluuchuudad yamar ulger duurail boloh uu. Yaj ch bodson aimaar zalitai hudlaa am figur yum bna. Humuusiin tarhiig yaj ugaahaa meddeg. Tugsuugui bj ajild orohdoo bi ingesen tegsen geed l. HUN namiinhan jinhene evgui bdald orloo doo. Ug n uursduu bolovsroltoi ayataihan zaluus sanagdsan. Ganbaatar uuruu uusgen baiguulj sanhuujuulj bsan nuuts noenton bish bol edgeer zaluusiin jiliin hudulmuriig ingeed ballavaa huurhii....
Zaa Saihanbileg Bayartsogt 2g haraach huvaaj idehee bodson bolohoos ard tumnii erh ashgiin toloo yu hiisiin Ganbaatariig demjinee
Сураагүй диплом өвөртөлсөн хоосон толгойтнуудаас хавь хол илүү гэж боддог. Биеийн тамирын дээд боловсролтойгоос л илүү дээр байх. Дипломгүй ч сурсан нь үнэн бол болоо ш дээ
surguulia tugsuj chadaagvi hvmvs bvgd ***** bolj taarlaal daa. Diplomnii golnuud setgvvl zvi bas yarichijee
Ийм байдал бидний эмгэнэл байдаг. Өөрийнхөө мэдэх ч үгүй салбарын талаар ямар ч баримтгүй хий худлаа ярьдаг. Ард түмэнд ямар их хохирол учруулах аа ч бодохгүй зөвхөн өөрөө их хуралд үлдэж гэдэс ээ тэжээхийн төлөө ярьдаг гар шүү дээ. Энэ ний оронд Баян Сэлэнгэ бол тэнэгээ мэдээд нуудаггүй ил цагаан шүү.Ийм хуурамч хаалттай нөхдүүд бидний гай
oo ter ih surguuli toogsson yumnuud chin yu hiisiin
...ediin zasgiin zuvluh uu ...kue neere
Erunhiilugchid ner devshine gesen chini oligarhiudiin ***** ni sugarchihgeed estoi zohion baiguulalttaigaar dairch bnaa hahahaha
Tiim shees ***** n goojood uhleelde
Хамгийн их уншсан